XIV

1.2K 103 2
                                    

Хичээлдээ явалгүй гэртээ бүгж, нойтон дэртэй хоносон өдрийн тоо аль хэдийн 5 болчихож. Мөн хэнтэй ч харьцахгүй. Ганцаараа бүхнийг давах гэж хичээх тусам өөрийгөө хараан зүхэж байлаа.

Хэрвээ зөвхөн тийм зүйл болоод өнгөрсөн байсан бол...Би арай бага шаналах байсан биз. Гэтэл Минху-д миний зураг байгаа. Хувцасгүй түүний хажууд хэвтэж буй зураг. Түүний хараал идсэн сэтгэцийн өвчин нь хөдөлвөл хэзээ мөдгүй Жиминд тэр зургийг үзүүлэхэд бэлэн байгаа. Миний хамгийн их айж байгаа зүйл бол тэр.

Би Минху-гаас зургийг минь устгахыг гуйсан боловч тэр өөдөөс "Надтай ганцхан удаа уулзах юм бол устгаж болох юм" гэсэн хариултаар амыг минь тагласан. Би түүн шиг сэтгэцийн өвчтэй болчихоогүй л бол дахиж уулзахгүй нь мэдээж шүү дээ. Харин тэр яг л өдөөн хатгаж байгаа аятай л хариулсан. Хэрвээ би түүний хажууд байсан бол дараа нь зодуулах байсан ч хамаагүй эмзэг газар луу нь хэд сайн өшиглөх байлаа.

Хэцүү өдрүүдийн хажуугаар ядаргаатай боловч хайр татам үеэл минь амралтаараа манайд ирж таарсан юм. Түүнийг надтай ярилцах гэж оролдох бүрт би муухай аашлан өөрөөсөө түлхэж байлаа.

**********

Энэ их сэтгэл гутралыг бага зэрэг ч болов нимгэлэхэд туслах зүйл бол амттан л байв. Өдөржин өрөөндөө бүгсний эцэст орой болохын алдад өрөөнөөсөө гарч хөргөгчинд хадгалсан чийс кейк ээ идэх гэтэл алга байв.

"Новш гэж. Лили!!" Би гэрээр дүүрэн орилох бол Лили сандарсаар өрөөнөөсөө гарч ирэн

"Бурхан минь гэж юу болов? Нора. Бид ширэнгэн ойд биш гэртээ байгаа гэдгийг санаж байгаа биздээ?"

"Миний идэхээр хадгалж байсан чийс кейк-ийг хэн нэгэн нь идчихсэн байхад надад гэрт эсвэл ширэнгэн ойд байх нь хамаагүйээ"

"Уучлаарай Нора. Чинийх гэж мэдсэнгүй. Их гоё амттай байсан болохоор л"

"Энэ гэрт хоёулханаа байж тэр бялуу чинийх биш бол минийх л байна биздээ. Новш гэж" гэсээр үсээ зулгаан өрөөндөө орлоо.  Лили хаалганы цаана зогсон надаас олон удаа өршөөл гуйж байв. Харин би тольны урд зогсон хэдхэн өдрийн дотор өөрийгөө ямар их царай алдсаныг гайхан зогслоо.

Өмнө нь би зөвхөн уруулаа улаанаар будахад л сайхан харагддаг байсан. Харин одоо иж бүрэн нүүр будалт хийгээд ч сайхан харагдахааргүй болжээ. Үргэлж булбарай байдаг уруул минь хатаж хуурайшан арьс нь зулгарчээ. Шөнө бүр уйлахдаа уруулаа хэмлэсээр байгаад тэр биз.
Нүдээ будаагүй байхад ч цоглог харагддаг байсан нүд минь унжийсан мэт харагдана. Мөн нүдний доогуур хөх зураас ч гарч ирэхээ мартсангүй шүү. Энэ их сэтгэл гутрал намайг дотроос минь идэж байлаа.

Тольны урд нилээн удаан зогссон би хаалга тогших чимээнээр цхаан оров. Хаалгаа тайлж өгчихөөд орон дээр сууж байтал Лили гэм хийсэн мэт царайтай орж ирэн

"Намайг үнэхээр уучлаарай. Би яг одоо гэрээд бялуу аваад ирье тэгэхүү" түүний үг эгдүүг минь хүргэн

"Зүгээр дээ Лили. Харин намайг уучлаарай. Ойрд сэтгэл санаа тиймхэн байгаа болохоор ааш минь ч дагаад өөрчлөгдөж байх шиг байна"

"Хэрвээ ямар нэг зүйл болсон надад хэлж байх хэрэгтэй шүү дээ. Юуны тулд бид үе тэнгийн үеэлүүд билээ. Би чамайг сайн сонсох болно шүү" гэж хэлээд хажууд минь суун намайг тэврэн. Удалгүй буцаж босоод хаалгаар гарахын даваан дээр

"Нээрээ найз залуу чинь ирчихсэн. Хаалга эвдэх нь л холгүй байсан шүү. Надад битгий уурлаарай тэр үнэхээр аймар байсан" гэж хэлээд гарч явлаа. Энэ олон хоногийн турш түүнээс л нуугдаж байсан юмсан. Гэсэн ч олон хоног уулзахгүй байсны хэрээр түүнийг санаж байсан юм. Санаж байсан болохоор догдлол мэдргэдэнэ. Догдлохын хажуугаар айж байлаа. Хэрвээ ах нь түүнд ямар нэг зүйл хэлсэн бол яах вэ гэдгээс.

Өөрийгөө хөгжлөөр ороон сууж байтал Жимин хаалга хүчтэй онгойлгон орж ирлээ. Тэгээд үгийн зөрүүгүй тэврэн аваад

"Бурхан минь гэж чи зүгээр биздээ. Яагаад энэ олон хоног хэл чимээгүй алга болчихож байгаа юм. Надад гомдсон тийм үү? Надад гомдоод олон хоног хичээлдээ ирэлгүй утсаа ч салгаад гэртээ бүгсэн юмуу? Намайг үнэхээр уучлаарай. Би ямар их айсан гээч" түүнийг ярих төдийд нулимс дахин нүдийг минь бүрхэн цурхиран уйлж эхэллээ. Харин Жимин намайг тэвэрсэн чигтээ орон дээр суун, өвөр дээрээ намайг суулгаад өөрсдийгөө хөнжлөөр хучаад үсийг минь илэв. Харин би уйлаад л байлаа. Би хамгийн гэм буруутай зүйлийг хийсэн байхад Жимин надаас уучлалт гуйгаад байгаа нь улам л намайг гэмтэй гэдгийг сануулах шиг. Бас би түүнийг агаар усаар дутагдах мэт санасан байлаа.

I'm in love with Fxxkboy | pjm | completedWhere stories live. Discover now