"Яах гэж ирсэн юм?" гэхэд түүний ах нь энэ байдалд нь бүр дасчихсан мэт хэнэггүй

"Дүүтэйгээ уулзах гэж тэр холоос ирж байхад чинь" гэж инээмсэглэн хэллээ.

Тэд хоорондоо тийм ч адилхан биш юм. Магадгүй ах нь ээжийгээ дуурайсан байх. Харин Жимин аавыгаа дуурайсан. Өмнө нь аавых нь зургийг үзэж байсан болохоор ингэж дүгнэсэн юм л даа.

Уур амьсгал тйим сайхан биш байв. Жимин ах руугаа ширүүн харах бол Минху түүнийг үл тоосон мэт инээмсэглэн зогсоно.

"Нээрээ би найз охинтой чинь танилцаж байлаа лдаа. Хамтдаа өглөөний цайгаа ууцгаавал яаж байна. Хоол бараг л болж байна" гэж нүүрэндээ өнөөх инээмсэглэлээ тодруулсаар хэлэв. Харин би яахаа мэдэхгүй эргэлзэн зогсож байтал Жимин-ий хэлсэн үг намайг цочирдоход хүргэв.

"Тэр миний найз охин биш" гэж хэлээд над руу цоолох мэт харан

"Бас тэр яг одоо явах гэж байна.. тийм биз дээ?"

Жимин-ий хэлсэн үгний хариуд би түүнийг алгадмаар байсан ч түүний ах нь байсан шүү дээ. Жимин над руу хүйтнээр ширтэж харцаараа намайг хөөж байлаа. Өглөөхөн хайр энхрийллээр дүүрэн байсан харц одоо намайг явахыг хүсэх харцаар солигдов. Би хариу үл дуугаран түүний өрөөнд орж бушуу хувцасаа солиод гарч явлаа.

**********

Сүүлд болсон явдлаас хойш 3 хоног өнгрөхөд Жимин над руу нэг ч удаа залгах эсвэл зурвас бичиж уучлалт гуйсангүй.

Хичээл дээр яагаад түүнийг тийм үйлдэл гаргасан тухай бодон толгойгоо гашилгаж байх хооронд утсанд минь зурвас ирэв.

"Хичээл тараад сургуулийн гадаа уулзье"

From: Chimchim

Энэ залуу үнэхээр дургүй хүргэж байна шүү.

**********

Хичээл таран сургуулийн гадаа байх Жимин-ий машин руу очин суулаа. Намайг суумагц Жимин өнөөх гэрэлтсэн инээмсэглэлээрээ инээмсэглэн намайг үнсэхээр дөхөхөд нь би хойш болон түүнд үнсүүлсэнгүй.

"Яасан бэ Нора?" гэх түүний асуулт намайг дүрэлзүүлэх шиг болов.

"Яасан бэ гэнээ. Харин чи яасан бэ? Ингэхэд ёр нь ямар новш нь болоод байгаа юм. Чи намайг ахыхаа өмнө дорд үзээд барахгүй гэрээсээ хөөх шахам гаргачихаад, бүр хэд хоног таг болчихоод уулзангуутаа хэлсэн эхний үг чинь яасан бэ? байсан гэдэгт итгэж чадахгүй нь. Ийм байдалтай байвал би чамд яаж итгэх юм? Энэ харилцааг чи л эхлүүлчихээд одоо болье гэж байгаа бол хамаагүйээ. Одоо ч гэсэн дуусгацгаая" гэж хэлээд түүний машинаас буух гэтэл Жимин гарнаас минь зууран

"Ах маань сэтгэцийн өвчтэй юмаа" гэж хэлэв. Би буух гэсэн ч чадалгүй буцан суун түүний юу ярихыг үргэлжлүүлэн сонсохоор шийдэв.

"Миний ахдаа дургүй байсан нь ийм л учиртай. Тэр сэтгэцийн өвчтэйн дээр гаж амьтан. Бас чам руу их сонирхсон харцаар хараад байсан болохоор нь чамайг хамгаалах гэсэндээ муухай зан гаргасан юм. Би бодохдоо надаас хол байвал ах чамайг оролдож чадахгүй байх гэж бодсон. Тэгж бодоод хийсэн үйлдэл минь чамайг ингэж гомдооно чинээ санасангүй. Намайг үнэхээр уучлаарай. Энэ харилцааг би өөрөө эхлүүлсэн нь үнэн ч хэзээ ч өөрөө дуусгахыг хүсэхгүй байсан. Намайг уучлах уу?" гэсээр хацрыг минь илэв. Би үнэхээр учрыг нь ойлголгүй хий дэмий ууралсандаа гэмшин хацрыг минь илэх гарыг нь атган өөдөөс нь харан инээмсэглээд

"Намайг ч бас уучлаарай. Учрыг нь мэдэхгүй байж чам руу ууралсанд" гэхэд

"Үгүй дээ. Би чамд анхнаасаа ахынхаа талаар хэлэх ёстой байсан юм" гэж хэлээд намайг тэвэрлээ.

"Бас юу ч болсон битгий дуусгая салья гэсэн утгатай үгс хэлээрэй. Гуйж байна" гэж хэлээд духан дээр минь үнсэв.

I'm in love with Fxxkboy | pjm | completedWhere stories live. Discover now