**********

Энэ сургууль бусдаас бага зэрэг өвөрмөц бололтой. Ихэнх сургууль шинэ жилээ засаж чимэглэсэн гоёмсог танхимд хийдэг бол манай сургууль шинэ жилээ сургуулийхаа урд талбайд хийхээр болсон юм. Мэдээж энэ нь охид залуусын хувьд тааламжтай биш ч гэсэн ядаж л юу өмсөх вэ гэсэн асуудлаас минь хөнгөвчилж байгаа учраас би хувьдаа баяртай байлаа. Маргааш орой болох учраас сургуулийн талбайн голд сүрлэг гацуур мод засан, энд тэнд энгийн гэрлэн чимэглэлүүд зүүж байв. Гэхдээ энэ шинэ жилийн баяраар бүх найзуудтайгаа цуг байхгүй гэж бодохоор бага зэрэг онцгүй санагдаж байна.

**********

Dec,25th

Сургуулийн шинэ жил оройн 6 цагаас эхлэх учраас Соми манай гэрт ирэн хамтдаа байж байгаад цуг явахаар шийдэв.

Өвлийн улиралын нэг онцлог нь мэдээж орой эрт харанхуй болох шүү дээ. Тэр утгаараа ч гадаа уур амьсгал илүү сайхан болж байх шиг санагдав. Мөн гадаа санасныг бодоход дулаахан байсан нь ч яг л боломжтой нөхцөлийг бүрдүүлж байгаа мэт. Сургуулийн хашаагаар ороход энд тэндгүй нийлдэг нийлдэгээрээ зогсон юм ярин, зарим нь сүрлэг гацуур модыг шинжин чимэглэлүүдыг нь сонирхоно. Соми бид 2 шууд уух зүйл байх хэсэг рүү очин халуун цай аван уув. Удсан ч үгүй сургуулийн захирал болон бусад удирдах албан тушаалтангууд нэг нэгээрээ үг хэлсээр шинэ жилийн үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ. Шинэ жилийн тухай дуу явж эхлэхэд тэнд байсан бүх хүмүүс дуулан, хэмнэлээр нь найган хөдлөцгөөнө. Одоо л энэ сургууль надад илүү таалагдаж байна.
Дуу дуулцгааж дууссаны дараа амьд хөгжмийн хамтлаг гарч ирэн бас өөр нэгэн дуу дуулж эхэллээ.
Соми бид 2 хүмүүсээс бага зэрэг зайдуу зогсон хөгжилтэй зүйлсийн талаар ярьж байтал нүдний буланд нэг хүн бид хоёрыг чиглээд ирж яваа харагдав. Бүр тодруулаад хартал Жимин биднийг чиглээд ирж байлаа. Уг нь үдэшлэгээ зохиож байх ёстойдоо гэж бодсоор гайхсан нүдээр харан зогсож байтал миний өмнө биш Соми-гийн өмнө очоод зогсов.

"Сайн уу? Соми" гэхэд Соми бага зэрэг гайхсан бололтой хэсэг хугацааны дараа үг дуугарав.

"Сайн чи сайн уу?" гэж асуухад Жимин над руу харангаа

"Маш сайн байгаа" гэж хэлэв. Үргэлжлүүлэн

"Би чамаас өмнө болсон явдлын тухай уучлалт гуйх гээд. Намайг үнэхээр уучлаарай. Чи хэзээ ч хангалтгүй байгаагүй юм шүү. Чи бол миний мэдэх хамгийн зарчимч ухаалаг охин. Үүнээс хойш сайн харьцаатай байцгаая тэгэх үү?" гэж хэлэхэд Соми

"Тиймээ. Тэр явдлыг бараг л мартаж орхиж. Бие биедээ тус нэмэр болсон найзууд байцгаая" гэж хэлээд Жиминийг тэврэв. Харин Жимин над руу харан инээмсэглэхэд нь би өөдөөс нь хариу инээмсэглэн амныхаа хөдөлгөөнөөр сайн байна гэж хэлээд эрхий хуруугаа гозойлголоо. Тэд бие биенээсээ холдон Жимин Соми-гийн чихэнд нэг зүйл шивнэхэд Соми толгойгоо дохин над руу харж инээмсгэлчихээд цааш явав.

Би "Үдэшлэгээ яасан болоод энд ирж байгаа юм?"

Жимин "Яагаад ч юм зугаацах хүсэл төрөөгүй юм"

Би "Чоно махнаас гараа шив"

Жимин "Аль эрт л гарчихсан байсан шд" гэж хэлэхэд бид хоёул инээлээ.

Жимин "Үнэндээ чамгүй л бол бүх зүйл утгагүй санагддаг болчихож"

I'm in love with Fxxkboy | pjm | completedDonde viven las historias. Descúbrelo ahora