7.ВАН ХАН СӨНӨСӨН НЬ

801 5 0
                                    

186. 153.    Хэрэйд иргэнийг доройтуулж, зүг зүг хувааж авав. Сүлддэй овгийн Тахай баатрын зарц болгож нэг зуун жүрхинийг өгөв. Бас Ван ханы дүү Жаха хамбуд хоёр охин байсны эгч ибагыг Чингис хаан өөрөө авч, дүү Сорхагтанийг хөвүүн Толуйд өгөв. Иймийн тул Жаха-хамбын харьяат өмчийн иргэнийг халдаж авсангүй, харин Жаха хамбыг тэрэгний нөгөө арал мэт [надад тус болж] яв гэж соёрхож өршөөв.

187. 154.    Бас Чингис хаан, Ван ханы суудаг алтан асар, хэрэглэдэг алтан завьяа аяга ба асарч явсан ард сэлт, вангийн хажууд бараа бологч хэрэйд цөмийг Бадай Хишилиг хоёрт олгож

"Хувьдаа зарцалж

Хундагаа бариулж

Хоромсгоо зүүлгэж

Ургийн урагт хүртэл

Удтал дархлан жаргатугай

[Та хоёр]

Алалдах дайнд явж,

Авсан олзоо цөмийг

Аминдаа ашиглаж байгтун.

Анд явж

Алсан гөрөөсөө цөмийг

Хувьдаа хэрэглэж байгтун".

Гээд Чингис хаан бас зарлиг болруун: "Бадай Хишилиг хоёр, миний амийг аварч тус хүргэсний тул мөнх тэнгэрт ивээгдэж, Хэрэйд улсыг доройтуулж, өндөр сууринд хүрэв, би. Одоо ба ирээдүйд ургийн ураг хүртэл миний суурийг залгамжлагчид, энэ хоёрын хүргэсэн тусыг үүрд санаж явтугай" гэж зарлиг болов.

Хэрэйд улсын эзэлж

Хэнд дутаалгүй

Хэсэглэж хувааж авав

Түмэн бүбэгэнийг номготгож

Түүнийг бүрнээ тасчиж

Түгээн хувааж орхив.

Олан дунгайдыг дараж

Орой болохын өмнө

Огтчин хувааж авав

Цус урсгах дуртай

Цуут жүрхийн овгийг

Цугийг хувааж эзлэв.

Хэрэйд иргэнийг сөнөөж тэр өвөл, Абжиа хүдгэр гэдэг газар өвөлжив.

188. Ван хан Сэнгүм хоёр дутааж гараад Дидиг сахлын Нэхүн ус гэдэг газар Ван хан ангаж усан дээр очоод найманы харуулын Хорису-бэчи гэгч хүнтэй тохиолдов. Хорису-бэчид Ван хан, "Би Ван хан мөн" гэж хэлсэн боловч тэр ханьсангүй ба үнэмшсэнгүй, Ван ханыг барьж аваад алжээ. Сэнгүм Дидиг сахлын Нэхүн усан дээр очилгүй тойрон гарч, цөл газар ус эрж явтал, хэсэг хулан ялаархан зогсож байхыг үзээд Сэнгүм, мориноос бууж, морио агтач Хөхөчүд бариулаад, хуланг мярааж одов. Сэнгүм, агтагч Хөхөчү, Хөхөчүгийн эхнэр гурвуул явсан ажээ. Гэтэл агтач Хөхөчү, Сэнгүмийн морийг хөтлөөд гэдрэг буцан хатирвал түүний эм өгүүлрүүн:

Монголын нууц товчооWhere stories live. Discover now