4.ЖАМУХА БА ТАЙЧУУДТАЙ ТЭМЦСЭН НЬ

1.4K 26 0
                                    

127. 126.      Архай Хасаэр, Чаурхан хоёрыг Жамухад элч болгож очуулбал, Жамуха өгүүлрүүн "Алтан Хучар хоёрт очиж хэл: Алтан, Хучар та нар Тэмүжин анд (найз) бид хоёрын завсарт сүвээг сүлбэж, хавиргыг хатгаж юунд салгав? Тэмүжин бид хоёрыг хамт байхад түүнийг хэн эс болгосон байтал, одоо ямар санаагаар түүнийг хан болгов? Алтан% Хучар та хоёр хэлсэн үгэндээ хүрч Тэмүжин андын сэтгэлийг амруулж, андад сайн нөхөр болж яв" гэж хэлүүлжээ.

128. 127.      Түүний хойно, Жалама (уул)-ын өвөр Өлгий булаг гэдэг газар нутаглан суугаа, Жамухын дүү Тайчар, Саарь-хээр газар байгаа манай Жөчи-Дармалагийн адууг дээрэамдэхээр явж Жөчи-Дармалагийн адууг Тайчар дээрэмдэн одов. Үүнд Жөчи-Дармала, адуугаа дээрэмдэгдээд нөхөд нь зүрх шантарч явахгүй болмогц Жөчи-Дармала өөрөө ганцаар нэхэж, шөнө адууныхаа захад хүрээд мориныхоо дэл дээр элгээрээ хэвтэж очоод Тайчарын нурууг хуга харван алж адуугаа буцааж аваад иржээ.

129. 128.      "Дүүгээ Тайчарыг алагдав гэж Жамуха Жадараны арван гурван отгийг нэгтгэн тэргүүлж, гурван түмэн цэргийг авч Алагууд, Тургагууд уулыг давж, Чингис хаанд халдахаар айсуй" гэж Ихирэс овгийн Мүлхэ-тотаг, Боролдай хоёр Чингис хааныг Хүрэлхэд байхад хэлж ирэв. Энэ мэдээг аваад Чингис хаан, арван гурван хүрээнээсээ гурван түмэн цэргийг авч, Жамухыг угтаж мордоод Даланбалжуд гээдг газар байлдав. Чингис хаан, Жамухад шахагдаж Онон мөрний зээрэг гэдэг хавчилд шургаж оров. Үүнд Жамуха өгүүлрүүн: "Ононы Зээрэн хавчилд тэднийг бид шургуулав" гэж буцахдаа чинос овгийн залуусыг далан тогоонд буцалгаж, Нэүдэй цагаан гуагийн толгойг огтолж морины сүүлд чирч оджээ.

130. 129.      Жамухыг харьсны хойно тэндээс Уруд аймгийн Жүрчидэй, Мангуд аймгийн Хуйлдар нар харъяат аймгаа дагуулж Жамухаас салаад Чингис хааныг түшиж ирэв. Хонхотаны Мэнлиг эцэг, Жамухыг дагаж байсан бөгөөд одоо долоон хөвүүнээ дагуулан, Жамухаас хагацаж, Чингис хаанд нийлэн ирэв. Жамухаас өдий улс иргэн салж, Чингис өөртөө ирэв гэж баясаж Чингис хаан, Өэлүн үжин, Хасар, Жүрхиний Сача бэхи, Тайчу нар Ононы шугуйд нийлж хуримлав. Чингис хаан, Өэлүн үжин, Хасар, Сача бэхи нарт тэргүүлэн нэжээд хундага барив. Дараа нь Сача бэхийн бага эхнэр Эбэхэйд тэргүүлэн хундаглахад Хорижин хатан, Хуурчин хатан хоёр уурлаж, "Бидэнд тэргүүлэн барихгүй, яагаад Эбэхэйд эхлэн хундаглав." Гэж тогооч Шихүрийг занчив. Тогооч Шихүр занчигдаад "Есүхэй баатар, Нэгүүн тайж хоёр үгүйн тул ингэж занчигдав" гэж их дуугаар уйлжээ.

Монголын нууц товчооWhere stories live. Discover now