Удиртгал

5K 159 5
                                    

Хүн төрөлхтний соёл нь бичиг, зохиолтой гүн холбогдолтой. Аливаа үндэстний аж ахуй ба соёлын хөгжилт нь ургамал мэт өсөж ирэхэд түүний ишийн хумьсан товч дэлгэж, уран зохиолын цэцгийг нээнэ. Үндэстэн бүрд ийм уран зохиолын анхны цэцэг, дурсгалт бичиг байна.

Орост Х зууны үед зохиогдсон "Игорийн Хорооны үг" гэдэг сайханзохиол бий. Гүржид XII зууны үед Шота Руставелийн зохиосон "Барсан хэвнэгт баатар" гэдэг шүлэглэсэн зохиол бий. Францад "Роландын дуулал" гэдэг их Карл хааны байлдааны түүхийгавч бичсэн зохиол бий. Грект "Илиада Одиссей" гэдэг хэдэн мянган жилийн урьд зохиогдсон сайхан үлгэр бий.

Тэрчлэн манай монгол үндэстний анхны түүхт дурсгалын зохиол бол Монголын нууц товчоо гэдэг зохиол мөн. Нууц товчоог олон үндэстний эртний уран зохиолын нэрт дурсгалын бичгүүдтэй зэрэгцүүлэн тавьж жишээлэн хэлэлцэж болно. Тэр эрт холын цагт монголын ард түмний дотор уран үгийг холбож, түүхт их явдлыг найруулан бичих цэцэн билэгтэй, гэгээн боловсролтой хүмүүс байсан байан. Нууц товчоог зохиосон хүни йнэр байхгүй бөгөөд нууц товчооны дэвтрийн тоо хуваарь тодорхойгүй. 15 буюу 12 дэвтэр болж хуваарилагдах боловч 1908 онд хятадын нэг эрдэмтэн Ей Дэ-хуй оршил бичиж гаргасан Юань улсын үеийн дармал Нууц товчооны эхэд 12 дэвтэр байна. Энэ нь чухам үнэн хуваарь мөн болоод тэргүүн арван дэвтэр нь урьд зохиогдсон ба дараа нэмсэн нь хоёр дэвтэр болно. Энэ нэмэлт хоёр дэвтэрт Өгэдэй хааны үеийн явдлыг бичсэн ба нөгөө уул зохиол арван дэвтэрт Монголын анхны гарлаас аваад Чингис хааны эцэс хүртэл болсон явдлуудыг тоочжээ. Бүлгүүдийг жагсаавал:

1. 1. Тэмүжиний уг гарал ба бага насны үе

2. 2. Чингисийн идэр нас

3. 3. Мэргэдийг сөнөөсөн ба Тэмүжиний Чингис хаан цол өргөмжлөгдсөн нь

4. 4. Жамуха ба тайчуудтай тэмцсэн нь

5. 5. Татаарыг сөнөөсөн ба Ван хантай эвдэрсэн нь

6. 6. Хэрэйд улсын мөхсөн нь

7. 7. Ван хан сөнөсөн нь

8. 8. Хүчүлүгийн зугтаасан ба Жамухын дарагдсан нь

9. 9. Шадар хишигтэн цэргийг байгуулсан нь

10. 10. Уйгар ба ойн иргэдийг эзэлсэн нь

11. 11. Хятад, Тангуд, Сартаул, Багдад ба Оросыг эзэлсэн нь

12. 12. Чингисийн нас барсан ба Өгэдэйн хаан болсон нь

Монголын нууц товчооWhere stories live. Discover now