41

2.4K 259 11
                                    

THE END

Арван хоёр дугаар сарын орой Тэхён түүнийг ахин харсан

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

Арван хоёр дугаар сарын орой Тэхён түүнийг ахин харсан. Гялалзаж гялтганасан гудамжны гэрэл, зул сарын чимэглэлүүд модод, барилга болон байшингуудыг чимэглэх бөгөөд хүмүүсийг ч аз жаргалтай болгож байв.

Эргэн тойрон дахь хүмүүсийн царай бүрэлзэн үзэгдэх ч Юүжоны царай тодоор гялалзаж байлаа. Түүний хацар нь хүйтэнд ягааран нүд нь гялалзаж байв, түүний үзэсгэлэнтэй энэ нүд нь Тэхёныг нэгэн удаа үл мэдэх мэдрэмж дунд төөрүүлж орхисон бөгөөд энэ мэдрэмж Тэхёны хувьд төгс байсан юм.

Юүжон түүнийг олж харсангүй. Түүний гар нь бяцхан охины...Тэхёны охины мөрөөр тэвэрсэн байх бөгөөд чангаар инээж байлаа. Эргэн тойрон дахь хүмүүсийн юу гэж бодох нь түүнд ямар ч хамаагүй мэт тэр аз жаргал дүүрэн инээж байв. Яг л Юүжон түүнтэй хамт байхдаа инээдэг байсан шиг.

Түүний охин...Юүжон түүнд сайн анхаарал халамж тавьна гэдгийг Тэхён мэдэж байсан. Бяцхан охин ээжийнхээ нүдийг нь аавынхаа инээмсэглэлийг дуйрайсан үнэхээр үзэсгэлэнтэй охин болж өссөн байлаа. Юүжон үнэхээр жаргалтай харагдаж байна, тэд үнэхээр жаргалтай харагдаж байна, тэдэнд жаргалтай байхад Тэхён хэрэггүй

Гэтэл Юүжон олны дундаас Тэхёныг олж харах нь тэр, Тэхён хурдхан шиг харцаа бууруулан өөр тийш харан өөрийгөө ямар тэнэг харагдаж байсан болоо хэмээн бодно.

Гудамжны буланд зогсон, түүнийг яг л хамгийн тод одыг ширтэх мэт ширтэн,

хүмүүсийг урдуур нь явж өнгөрхийг зөвшөөрөн, өөрсдийнх нь явж буй зам дээр зогссоноос болж өөр лүү нь хүйтнээр ширтэх харцыг ч үл тоон зогсож байсан.

Юүжон олж харах хамгийн тод гялалзах зүйл байлаа. Юүжон болон түүний охин хамгийн тод гялалзах зүйл. Тэхён урьд нь үүнийг огт анзаарч байгаагүй...тэгээд түүнийг тавьж явуулав.

Одоо Тэхён зөвхөн ширтэж л чадна, түүний инээмсэглэл рүү нь, арзайсан үс рүү нь мөн уруулных нь булан бяцхан охин руугаа харах тоолондоо өргөгдөж байхыг нь ширтэж байв.

 
Түүний хийж чадах бүх зүйл бол түүнийг дурсан санахдаа аз жаргалаар дүүрэн байж, түүнийгээ үргэлжлүүлэн санах...Үүнээс илүүг тэр хүртэж чадахгүйтэйгээ тэр эвлэрсэн.

Санамсаргүй явж байгаад тэднийг харсандаа баяртай байлаа. Тэд түүнгүйгээр инээмсэглэх арга аа олсонд Тэхён чин сэтгэлээсээ баярлаж байв.

Энэ бүхэн түүний буруу. Тэр Юүжоныг өөрөөсөө явуулсан. Тэр олон ч удаа Юүжоныг өөрөөсөө түлхэж, тэр өөрөө үлдээх шалгаан нь байсан ч явуулж байсан.

"Намайг уучлаарай, Юүжон" хэмээн шивнэлээ. Түүний нүднээс нь нулимс урсав.

Тэхён эргэж хараад, цааш алхан одлоо.

Тэр яг л үргэлж явдаг шигээ яваад өгөв.

Тэхён одоо урьдных шигээ байхаа больжээ...

Юүжон ч мөн адил.


THE END


A/N: Энэ хүртэл орчуулгатай минь байсан баярлалаа:)

Ойлгомжгүй зүйл байвал асууж болно шүү...

[Completed] Dear Future Daughter | kthМесто, где живут истории. Откройте их для себя