3

3.9K 336 3
                                    




ー ❀ ー

Би хаанаас эхлэхээ сайн мэдэхгүй юм.
Тэгэхээр бүхний эхлэлээс л эхлэе.

Би жирийн л нэг охин байлаа.
Амьдралын минь эргэн тойрно өнгөрөх ихэнхи зүйлсийг анзааралгүй өнгөрөөсөн, үргэлж ах дүү нартайгаа харьцуулагддаг нэгэн байсан юм.

"Чи яагаад дүү шигээ эсвэл эгч шигээ байж болдоггүй юм бэ?"

Эцэг эх минь үүнийг надад үргэлж хэлдэг байсан учир би тэдний хувьд хэзээ хангалттай сайн биш байв.

Ээж минь намайг тарган гэж хэлж үргэлж л жингээ хасах
хэрэгтэй гэж үглэнэ.

Харин аав минь намайг янхан гэж боддог байв...Би хэн нэгэнтэй хэзээ ч унтаж үзээгүй байсан ч би түүний хувьд янхан.

Би хаашаа ч байсан  удаан хугацаагаар явсан ч тэд намайг явсныг анзаараагүй мэт, огт тоодоггүй байсан.

Би үргэлж хичээдэг ч энэ тэдэнд ер хангалттай байдаггүй. Өөр утгаар бол би тэдний, гэр бүлийнхээ илүүдэл нь байлаа.

Би бусдыг өөрийнхөө өмнө тавьдаг нэгэн байсан юм.

Би найзууддаа сайн зөвлөгч байхыг хичээдэг байлаа.

Гэвч би өрөөндөө ганцаараа уйлаад сууж байхад..надтай ярицлах хүн нэг ч байдаггүй байв.
Найзуудад маань ямар нэгэн зүйл хэрэг болоход л тэд намайг энэ дэлхийд оршдогийг санаж, би тэдэнд хамааралтай болдог байлаа.

Би хэтэрхий их уйлдаг охин байсан.

Би бороонд дуртай охин байсан.

Би хэзээ ч хэн нэгний анхаарлыг татахааргүй охин байсан.

Би үргэлж хичээдэг охин байсан.

Би чадах чинээгээрээ бүгдийг хийдэг охин байсан.

Би тийм л охин байсан.

[Completed] Dear Future Daughter | kthDove le storie prendono vita. Scoprilo ora