Аравдугаар хэсэг

5.1K 515 20
                                    

"ЧИ МИНИЙ ХУВЬД ЮУ Ч БИШ!"

Тэр шөнөөс хойш хэдэн өдөр өнгөрсөн ч Тэхёний чихэнд одоог хүртэл хүйтэн үгс нь сонсогдож, ширүүн харц нь үзэгдэж байлаа. Тэхён түүнд хэзээ ч чухал байгаагүй гэдгээ мэдэх ч яагаад ч юм энэ үг түүнд хүнд тусаж, зүрхэнд нь сийлэгдэн үлджээ. Жонгүг ч түүнтэй дахин үг дугараагүй.

"Ким Тэхён хичээлдээ анхаарвал яаж байна?" Багшийн ширүүхэн үгсэд цочин бодлоосоо салвал тэр дахиад л цонхруу ширтээд бодолд дарагдчихсан байснаа ухаарав.

"Уучлаарай багшаа."

Хөгшин эр ширүүхэн харсаар өнгөрлөө. Намжүүн араас нь хатган инээх бол Жимин гялс эргэж хараад инээмсэглээд буцлаа.

Хичээлийн дараа ангид Жимин Тэхён хоёр л үлдэн цэвэрлэгээ хийж байв. Өнөөдөр тэдний ээлж таарчихжээ.

"Нээрээ Тэх-" Жиминий үгийг таслан ангийн хаалга онгойж Жонгүг ороод ирэв.

"Жонгүг?" Жимин Жонгүгт анхаарж, гайхан харсаар,

"Юу хийж байгаа юм?" гэхэд Жонгүг түүнийг харан нүдээ эргэлдүүлсээр,

"Би саяхан л энд байсан шүү дээ." гэлээ. Тэрээр ширээн дээр сандал өргөж тавингаа,

"Хурдаг дуусгаад Тэхёнтой нэг тийш явах хэрэг байна."

"Хаашаа…"

Сая Тэхён түүнрүү харж чимээгүйхэн асуухаас Жимин урьтаад,

"Хаашаа? Хаашаа? Би хамт явж болохгүй юм уу?"

"Үгүй."  Бодол ч үгүй хариулсан Жонгүгийн үгэнд Жимин дуугаа хураан чимээгүйхэн даасан ажлаа хийж дуусгаад цүнхээ үүрэн гарахдаа эргэж ч харсангүй.

Тэхён ч ажлаа дуусгаад цүнхээ үүрэнгээ,

"Хаашаа явах юм?"

"Очоод мэд." Жонгүг гараа халааслан түрүүлэн ангиас гарахад Тэхён хэдэн алхамын ард даган явна. Нурууг нь харан алхаж байгаа ч хэдийн Жонгүг түүнийг хэцүү байдалд хүргээд байв.

Тэгээд очих газраа хүрсэн бололтой зогсоход Тэхёний нүд томорч байлаа.

"Энд яах гэж?"

Тэхён урд нь сүндэрлэх өндөр алсыг харагч, орилж хашхирсан хүнээр дүүрсэн галзуу хулганыг хараад ийн асуусан нь энэ байв. Тэд паркад иржээ.

"Боулинг тоглож архи ууснаас дээр. Би зүгээр алсыг харагчид суумаар байна."

Тэд эгнээний хамгийн ард очин зогсоод удалгүй тэднийг ээлж ирэхэд нэг бүхээгт нь орж суулаа. Үнэндээ дэндүү романтик санагдана. Гэвч газраас хөндийрч эхлэхэд түүний бүх л сандрал бас догдлол алга болон тайвшрах шиг болох нь тэр. Бүх зүйлс дээрээс дэндүү үзэсгэлэнтэй.

ғʟɪᴘᴘᴇᴅ ɪWhere stories live. Discover now