Нэгдүгээр хэсэг

7.5K 525 21
                                    

TAEHYUNG

"Ахаа, та Күүкиг хаана байгааг мэдэхгүй биз?" Тэр ширээнд суухдаа Жиминд хандан асуулаа. Зургаан залуу ширээ тойрон сууж хооллох ч энэ дунд Жонгүг л байхгүй байх аж.

"Тэхён, ядаж хооллож байхдаа түүнийг дурсахгүй байж болох уу? Байнга хайж, цагдаж байдаг чинь Жонгүгыг байтугай намайг залхааж байна." Жимин талхаа хазангаа үнэхээр залхсан байртай хэлэх нь Тэхёний зүрхийг хангалттай өвтгөнө.

Би Жонгүгт анхны харцаар дурласан нь үнэн. Тэр надтай адил мэдэрдэггүйг ч мэднэ. Гэхдээ нэг л өдөр түүний сэтгэл эргэж намайг хайрлана гэдэгт итгэдэг. Би ийм л өрөвдөлтэй нэгэн байлаа.

"Жимин ахаа, зүгээр л Күүкиг харсан үгүйгээ хэлчихэж болохгүй юу?" гэхэд Жимин санаа алдан толгой сэгсэрнэ.

"Хусог хён, та түүнийг хараагүй юу?"

"За байз, би түүнийг хамгийн сүүлд ангид харсан юм байна. Хэдхэн минутын өмнө болохоор одоо ч байж магадгүй." Тэхёний нүүрэнд инээмсэглэл тодорч хар хурдаараа цайны газраас гаран гүйлээ.

-

"Ж-Жонгүг, гэхдээ… Тэхён биднийг мэдчихвэл яах юм? Тэр шархална байх даа."

Тэхён ангийн өмнө ирээд хаалга онгойлгохын өмнө ийн хэлэх эмэгтэйн хоолойг сонсоод зог тусав.

"Тэгээд юу гэж? Тэр харах ёстой бол харах л болно. Бас тэрний дараа шархлах нь надад огт хамаагүй."

Энэ удаад Жонгүг дугарав. Тэхён юу ч хийлгүй зогсоод түүний Күүки ямар сэтгэл өвтгөм үгс хэлж байгааг сонсоно.

Тэр гараа явуулж, хаалгыг багахан нээхэд бүх зүйл ил боллоо. Багшын ширээн Жэнни суусан байх ба Жонгүг хөлөн завсар нь зогсоод тэд үнсэлцэж байх нь тэр. Цайны цаг дуусаагүй учраас ангид хэн ч байхгүй байх нь ойлгомжтой.

Тэхён хаалгыг буцаан хаагаад эргэж харан алхахдаа мөр нь хүндэрч, өөрийн эрхгүй толгойгоо гудайлгана. Жонгүг тэгж хэлэх нь ойлгомжтой л байсан. Тэхён хайргүй учраас… Түүнд хэзээ ч хайртай байгаагүй учраас… Үүнд шархлаад сүйд болоод байх зүйл юу байна вэ? Тэхён ингэж бодсоор ах нар дээрээ буцан ирлээ.

"Тэхён, чи зүгээр үү? Царай чинь таагүй харагдаж байна." Хусог идэхээ зогсоон ийн асуухад Тэхён байрандаа суун цоглог дугарахыг хичнээн хичээсээр, "Өө, би зүгээр л Жонгүгыг олж чадсангүй. Тэгээд л…"

Түүний үгэнд Хусог санаа амарсаар эргээд хоолоо идэж эхлэхэд тэдэн дундаас Жимин л Тэхёний гунигтай царайг цоо ширтэн амандаа шивнэлээ.

"Худалч"

👑FLIPPED👑



ғʟɪᴘᴘᴇᴅ ɪWhere stories live. Discover now