Jinyoung надад ус авч ирж өгөөд хажууд ирэн суулаа.
.
.
"Яасан чамайг халчихаа юу?" гэхэд нь түүн лүү хараад "Үгүй ээ, харин ч үлдээсэн." гэхэд тэр инээмхийлээд "Тэгвэл баярлах ёстой юм биш үү?". "Тийм ээ, бараг л баярлаж байна." би ийн сэтгэл хөдлөлгүй хариулав.
.
.
Ажил тарахад 10 минут дутуу ч хүмүүс аль хэдийн гарахдаа бэлдэх бөгөөд зарим нь бүр явчихсан байв.
.
.
Би ч өмнөө овоолоостой байгаа цаасуудыг эмхлээд гарахдаа бэлдлээ.
.
.
Jinyoung "Танайх хаана байдаг вэ? Би хүргээд өгөх үү?" гэв.
.
.
Бид манай гэрийн үүдэнд ирээд би түүнд баярласнаа илэрхийлээд босох гэхэд тэр намайг зогсоов.
.
.
"Jinju, хоёулаа танилцаад бараг сар гаруй хугацаа өнгөрлөө." гэж хэлээд гацахад нь би хөмсөгөө өргөн түүн лүү харлаа. "Юу зүгээр л, би чамайг болзоонд урих гээд..." гэж хэлэн хөлөрсөн гараа атгана.
.
.
Би зөвшөөрчихсөн. Зүгээр л залуу халуун байгаа дээрээ хүн амьтантай уулзаж байх нь дээр л гэж бодсон юм.
.
.
-------------------------------------------------------
All the love L.
YOU ARE READING
••Fried ice cream••Jackjin••Mongolian••
Short StoryАмьдрал яг л шарсан зайрмаг шиг хачин шүү...
