-Тусламж-

457 61 10
                                    


Шөнөжин алхсан болоод ч тэр үү өглөө хөлийн тавхай өвдөөд гишгэхэд ч хүндүүр оргиж байна.
Гэсэн ч ажилд явах хэрэгтэй.

Өрөөнөөсөө доголсоор гарахад Жонни ширээнд суучихсан Инбинь будаа аягалж байлаа.

Инбинь: яасан хүндүүрлээд байна уу?

Жэхён: харин тиймээ.

Инбинь: би наалт наагаад өгье. Өдөртөө л гайгүй болчихно байх даа.

Жэхён: ойлголоо.

Жонни Жэхён хоёр гэрээс гарч эмнэлэг явахад Инбинь ч гэр орноо цэврэлсээр үлдэв.

Жонни Жэхён хоёр эмнэлэгийн урд зогсон нэг урт амьсгаа авчихаад гараа цохилцоод эмнэлэгрүү орлоо.

Жонни: наанаа сууж бай би уулзчихаад ирье.

Жэхён: тэг дээ.

Жонниг үүдний хүлээн авагчтай ярилцан зогсоход Жэхён хий дэмий л сууж байтал хажууд нь нэг бяцхан охин уйлаад ирэх нь тэр.

Жэхён түүнийг сүнс гэдгийг мэдэж байсан тул хараагүй царайлтал тэр охин Жэхёны гараас татан ахаа ээж минь үхэх гээд байна! Ээжийг минь авраач дээ. Ээжийн минь гэдсэнд миний дүү байгаа. Ахаа авраач дээ гэж чангаахад Жэхён охины өндөрт тааруулан суугаад ээж нь хаана байна гэж асуухад охин Жэхёныг дагуулсаар эмнэлэгийн 4давхарт гарч ирлээ.

Жэхён хүндүүрлэх хөлөө ч умартан урагш охиныг даган гүйсээр л...

Тэгтэл эмнэлэгийн 4 давхарын харанхуй буланд нэг эмэгтэй гэдсээ барьсаар хамаг хөлс нь бурзайн хэвтэж байв. Жэхён шууд л очин гарыг нь мөрөө давуулаад алхах гэтэл тэр эгч нэг л явж өгөөгүй өөрөө ч амьсгаа нь суларч байсан тул Жэхён хоёр гар дээрээ дээш өргөн буцан хүн ихтэй газарлуу цахилгаан шатанд суув.

2давхарт бууж ирээд чангаар эмч байна уу? Гэж орилоход нэг сувилагч гүйж ирэн Жэхёныг дагуулан явж төрөх тасаг гэсэн нэртэй өрөөний урд ирээд эмэгтэйг орон дээр хэвтүүлээд аваад орлоо.

Жэхён ч амьсгаагаа даран зогсож байгаад буцаад нэг давхарт буухад Жонни эргэн тойрон нүдээ гүйлгэж Жэхёныг хайж байв.

Жэхён: Жонни.

Жонни: өө хааччихдаг юм бэ! Чамайг хайгаад сая юу болвоо! Хаана байсан юм!

Жэхён: нэг охин надаас тусламж хүссэн. Хүн биш...сүнс

Жонни: тэгээд?

Жэхён: анх удаа л сүнс надаас тусламж хүссэн. Тэр охин ийм жаахан байсан ч гэсэн надаас ээжийг нь аврахыг гуйсан.

Ghost interlocutorWhere stories live. Discover now