-Инбинь-

636 87 5
                                    


Би: манай ажилд нэг хар сүнс байгаа гэдэг чинь юу гэсэн үг юм?

Тэр: одоохондоо би ажлаар чинь орж гараагүй яг хэн гэдгийг мэдэхгүй байгаа ч... Тэр газар дээр өдөр очиход хар сүнсний нөлөө бүхэлдээ гадуур нь бүрхсэн байсан. Би дотогш нэвтрэх гэсэн ч хэдэн сүнс хашиж зогсоод оруулаагүй.

Би: тэгээд яана гэж?

Тэр: зүгээр л наад ажилаасаа гар би илүү дээр ажилд оруулж өгч чадна.

Тэр охин ширээний ардаас босон илүү өрөөрүү алхаж эхэлхэд Жэхён араас хөөе хэн ээ? Гэхэд өнөөх охин эргэж хараад Инбинь намайг Инбинь гэдэг гэж хэлэн өрөөнд орон хаалгаа хаалаа.

Жэхён ч толгой дохьсоор хоолыг нь идээд аяга тавгаа угаачихаад орондоо ороход шөнийн 1 цаг.

***

Урьд шөнө зүүд зүүдэллээ. Ихэнхдээ хар дардаг би... Би ээжтэйгээ уулзаж байна гэж зүүдэллээ.

Тэр нэг учир битүүлэг зүйл яриад л. Би зүгээр л ээжийгээ тэврээд зогсож байснаа мэдэж байна. Бас тэр яг бодит юм шиг... Түүний бие надад мэдрэгдэж байсан.

Би ингэж бодохтой зэрэгцэн урдхан талд минь нэг зүйл хөдөллөө.

Гайхан хөнжилөө сөхтөл Инбинь.

Энэ орoн энд юу хийж яваа юм? Яагаад өрөөнд ороод ирвээ?

Би түүнрүү гайхан гайхан харж шүлсээ залгиж байтал түүний нүд аниатай намайг гөлрөөд хаараад байх хэрэггүй ээ. Чи шөнө хар дараад ээжийгээ дуудаад байсан юм тэгээд л ороод ирсэн хэрэг гэв.

Толгойгоо сэгсэрсээр орноос өндийн угаалгын өрөөнд орлоо. Гар нүүрээ угаачихаад нүүрээ арчихсаар гарахад тэр бишээ Инбинь аль хэдийнээ миний орыг хураагаад өглөөний цай бэлдэн ширээн дээр өрж байв.

Сүнс бишээ хүн бүр ч биш сүнсэн хүн гэхээрээ ийм хурдан байдаг юм байх даа?

Өөрөөсөө ийм тэнэг асуулт асуусандаа ч итгэхгүй нь ээ! Өөрийгөө шоолон ширээний ард суухад Инбинь надруу хараад өнөөдөр ажилаасаа гараарай гэлээ.

Инбиньд ойлгосон гэж хэлчихээд үргэлжлүүлэн чи харин ажил олж өгнө гэснээрээ олж өгөөрэй гээд жрлах цайгаа балгалаа.

Гэхдээ энэ Инбинь үнэхээр танил харагдаад байна.  Бид багдаа тоглож байгаагүй. Бага сургуулиас өдийг хүртэл манай ангид Инбинь гэдэг хүүхэд байгаагүй. Хөрш ч байгаагүй. Үнэхээр танил гэхдээ хэн гэдэг нь тодорхойгүй?

Ghost interlocutorWhere stories live. Discover now