-Жэхён-

1K 122 15
                                    

: Сэрээрэй...!

Хоолой нь тээр цаана сонсогдох ч гэлээ сэтгэлд минь нэг л хүйтэн айдас төрүүлэм авиа. Дахиад л тэд иржээ...

Намайг айлгахаар надаар тэжээгдэхээр...

Нүдээ нээхийг хүсэхгүй байгаа ч тэр хөлнөөс минь чангаана.

Сэр сэр сэрээч Жон Жэхён!

Айж байна. Гэхдээ би хүчтэй байх ёстой.

Хөнжилөө хуу татаж босоход орны минь хөлд нэг хар зүйл бүлтэлзэн урагш унжсан үснийхээ цаанаас улаанаар эргэлдэх нүдээрээ намайг ширтэнэ. Босон өрөөнийхөө хөшгийг яаран эргэж харахад яг ард минь ирсэн байсныг мэдэлгүй нүүрэнд нь туллаа.

Нэвширсэн үнэр өмхийрсөн аль эсвэл үхээд удсан хүнээс үнэртдэг өмхий үнэр хамар цоргиулна. Шууд л шийдэмгийгээр урагшлан түүнийг нэвтлэн угаалгын өрөөнд орлоо.

Өнөөдөр л зоригтой байчихвал тэд яваад өгнө. Тэвчээрэй Жон Жэхён.

Өөрийгөө энэ үгээр 10 жил тайтгарууллаа. 9 настайгаасаа хойш тэднийг харж эхлэхдээ хэлж эхэлсэн ч аль хэдийн 10 жил өнгөрчээ.

Угаалгын өрөөнөөс гарч гал тогоонд ирэн хөргөгчээ нээхэд цус урсан гарч ирлээ. Новш...

Цочсондоо зүрхээ дарахад хөргөгчинд өөрийн толгойгоо хийсэн сүнс хорхойнд баригдсан хар шүдээрээ харан инээмсэглэлээ.

Өөртөө ганцхан удаа гэж шивнээд толгойноос нь барин гадаа гаргаж орхив. Буцан орж ирэхэд хөргөгчинөөс урсаж байсан цус ул мөргүй алга болсон байв.

Би ч ар дагзаа барин явсаар өрөөндөө орлоо. Зун эхлээд аль хэдийн 1 сар өнгөрч... Би энэ хугацаанд ганц ч удаа гэрээсээ гараагүй гэж үү?

Их сургуулийн эхний жил хүндхэн өнгөрсөн ч гэлээ дараагийн жил гайгүй байгаасай гэж залбирч байна.

Надад мөнгө хэрэгтэй. Яалт ч үгүй гэрээс гарч ажил хийх ёстой болчихлоо.

Хэрвээ гадаа гарвал би энд үздэгээсээ ч ихийг харах болно. Айдас минь улам нэмэгдэх болно. Би яг яах ёстой вэ?

Халуун нар дээрээс минь шарж нүд гялбуулна. Ингэж наранд гарч ирээгүй яасан удаа вэ? Цонх маань нарны гэрлийг яг ч бүгдийг нь оруулдаггүй бололтой.

Өдөржин төвөөр алхаж ажил хайсан хэд хэдэн газар анкет өгчихсөн болохоор маргааш ярья гээд л явуулаад байлаа.

Орой ч болж бүрэнхий татлаа. Одоо л эртхэн харихгүй бол манай гэрт байдгаас ч аймшигтай сүнснүүд гарч ирнэ.

Алхах тусам хөлс минь урсаж нар улам л далд орж харанхуй бүрхэнэ яг л хэзээ ч дахин тэнгэрт хөөрөхгүй юм шиг.

Айж салгалсаар гэртээ орж ирэн хаалгаа налан суулаа.

Жаахан хүүхдүүдийн уйлалдах инээлдэх чихэнд минь сонсогдож хаалгыг минь хэн нэгэн маажиж байсан ч би орондоо хэвтэн чихээ дарсаар л...

Гуйя өнөөдөр ч болтугай намайг тайван хонуулаач...?




За тэгэхээр эхний хэсэг. Омм та нар юу гэж бодож байна? Таалагдаж байгаа гэж найдие. Үгүй бол би дахиад нэг ффээ зогсоох хэрэг гарах нь...
Дараагын хэсгээ 5 войтийн дараа🌟

Ghost interlocutorWhere stories live. Discover now