-Би үхэж байна уу...-

733 103 7
                                    

Хачин байна...

Ямар ч намайг татаж чангаасан сүнс алга.

Намайг айлгахаар зогсож байдаг сүнс алга.

Тэд бүгд байхгүй байна!

Өнөө өглөө нэг л тайван сэрлээ. Гэхдээ хар үүрээр сэрдэг би өдрийн 12цагт утсандаа дуудлага аван сэрсэн юм.

Өчигдөрийн олон газруудын нэг нь л залгасан бололтой намайг нэг кафед хүргэлт хийгээд аяга тавга угаагаад байж болно гэсэн. Гайгүй цалин амалчихсан болохоор би яваад очлоо.

Ядаж л энэ зун үр бүтээлтэй өнгөрөх нь.

Ажил дээрээ дөнгөж ирмэгц л өчигдөр надаас анкет авсан ах инээмсэглэн угтаж хормогч зүүлгээд ажлийг минь танилцуулж явсаар гал тогоонд ирлээ. Ингээд л ажил эхэлж байгаа нь энэ.

Тэр зүгээр л нэг жижигхэн кафе хэрнээ үйлчлүүлэгч их олон гарч ордог юм байна. Бодвол кофе бялуу нь сайхан амттай байх л даа.

Үдийн нар бууж тэнгэрийн хаяа улаан болж ирэхэд ажилчид ээлжээ сольж байхыг нь харлаа.

24 цагийнх юм уу?

Гайхан амандаа бувтнахад миний үеийн нэг залуу орж ирэн надтай ээлжээ солино гэв. Би ч толгой дохьсоор хувцасаа солиод үүдээр гарах гэтэл кассан дээр зогсож байсан бас л миний үеийн гэх охин намайг дуудан очтол үүнийг Гуанүг эмнэлэгт хүргээд өгчих гэлээ.

Үнэхээр үү? Эмнэлэг чинь тэр чигтээ сүнсний оромж байтал... Зүрх зориг хүрэхгүй мохож байна... Хэдий би эрэгтэй нас биед гүйцсэн ч гэлээ тэнд дэндүү аймшигтай...

Flashback

Ахлах сургуулийн 2 дох жил.

Жон Жэхён болгоомжтой!

Хэн нэгэн миний нэрийг дуудан хашгирахад би эргэн харсан ч хүнд зүйлд цохиулан ухаан балартан доош харанхуйд живсэн юм.
Хэдэн цаг болсныг мэдэхгүй ч гарыг минь хүйтэн зүйл атгахад л би нүдээ нээлээ. Хажуу тийш харахад тэд...

Буцан нөгөө тийш харахад сургууль дээр намайг дуудан хашгирч байсан хөвгүүн зүйрмэглэн толгойгоо байн байн дохин сууна. Босон алхах гэтэл хөл минь хөндүүрлэн дуслын зүү судсыг минь хагалчихлаа.

Зүүгээ салгаж хаяан хөлөө чирсээр өрөөнөөс гартал би эмнэлэгт байсан юм. Харанхуй хонгил энд тэндгүй харагдах маш олон аймшигтай сүнснүүд... Би айсан... Тэгээд нэг мэдэхэд л би гэртээ ирчихсэн амьсгаагаа дараад зогсож байсан.

Flashback end.

Гуанүг эмнэлэг гэсэн хаягтай маш том шилэн барилгын өмнө зогсоно.

Өвдөг чичирч салаглаж байсан ч би хаалгыг түлхэн орлоо.

Энд тэндгүй хүмүүс хоорондоо ярилцаж хүүхдүүд гүйлдэнэ.

Тэд ч бас. Хүүхдийн бяцхан сүнснүүд тэднийг хөөн инээмсэглэж харин зарим нэг томчуудын сүнс хов базаж буй эгч бүсгүйчүүдтэй ярилцана.

Гэхдээ энд надаас өөр тэднийг харах хүн байхгүй.

Хүмүүсийн дундуур зөрсөөр миний зөөж явсан бакет дээрх тоотод орж ирэхэд нэгэн миний үеийн охин байх бөгөөд түүнд хиймэл амьсгалын аппарат зүүлгэжээ. Зүрхнийх нь цохилт нь хэвийн явагдах ч огт хөдлөхгүй яг л хэдэн мянган жил энэ чигээрээ байсан амьд хөшөө шиг...

Түүнийг ажиглан зогсож байтал хажуу хаалганаас нас тогтсон эгч гарч ирэн гар дахь зүйлрүү минь хараад өө ашгүй дээ. Хүрээд ирлээ. Хэд болсон бэ? Гэхэд би түүнд үнийг хэлээд мөнгөө аван өрөөг орхилоо.

Түрүүн л бүх гэрэл нь асаалттай байсан хонгил одоо харанхуйд автжээ. Толгой хатгуулан өвдөж амьсгал боогдоно. Урдах замаа ч харж чадахгүй дайвалзахад
Нуруун дээр минь нэг сүнс зүүгдэн хоолойг минь боож байгааг мэдсэн юм.

Амьсгал минь улам бүр давхцан ойр ойрхон амьсгал авахад хүргэж байв.

Нүд минь бага багаар анигдан харанхуйд живж байлаа.

Би үхэж байна уу?

Тддаа хха😂✋ таалагдаж байгаа биздээ миний хөөрхнүүдээ🍦 би хичээжил байна хайраа өгцгөөгөөрэй 😚
Дараагийн хэсэг 5 войт 🌟
Мөн багахаан амтлагч 5сэт 📝

Ghost interlocutorWhere stories live. Discover now