"Гучин хоёрдугаар хэсэг"

Start from the beginning
                                        

"Миний үйлчлүүлэгч Пак Чанёол нь тухайн үед нүүр болон цээж хэсэгтээ бага зэргийн гэмтэлтэй байгаа нь дүрс бичлэгнээс тод харагдаж байгааг та бүхэн харж байгаа байх"

"Та манай эмнэлгийг хүчирхийлэл хэрэглэсэн гэх гээд байна уу?" хэмээн нүдний шилтэй эр босон асуухад Со өмгөөлөгч нь тайван гэгч нь толгой дохилоо...

"Би бичлэгийг цагдаагийн газар буцааж өгөхдөө эвлүүлэг ашигласан эсэхийг шалгаж өгөхийг хүссэн юм. Түүний хариуд, эх бичлэгнээс хэд хэдэн хэсгийг тасдаж авсан байна гэсэн байгаа. Харж байгаачлан, бичлэгний зарим хэсгийг хасч...эдгээр явдал нэг нэгнийхээ араас болсон мэт харагдуулахаар эвлүүлж янзалсан байгаа юм"

"Байж боломгүй юм ярих юм" гэж өнөөх нүдний шилт эр бухимдахад шүүгч алхаа нүдэн 

"Шүүх танхимд чимээгүй! Со өмгөөлөгч, цаашаагаа үргэлжлүүлнэ үү"

...Жүхён хоолойгоо засч, толгой дохисоор Чанёолын гаран гүйсэн өрөөнд үлдэх хэн нэгэн рүү заав. 

"Үүнээс гадна, баруун талдаа энгэрийн тэмдэгтэй байгаагаас үзвэл ноён Пак Чанёолтой цуг өөр нэгэн өвчтөн тэрхүү өрөөнд цуг байсан байгаа юм"

"Манай ажилчдын нэг байсан юм аа. Ядаргаатай юм..." хэмээн өнөөх л нүдний шилтэй эр амандаа үглэхэд Жунин золтой л босч очоод цохиод авчихсангүй. Хажууд нь суух Лухан байдгаараа цамцнаас нь зууран сууж байсан тулдаа л үлдлээ...

"Тийм гэж үү? Тэгвэл эрхэм шүүгч ээ, Сөүлийн сэтгэц мэдрэлийн төв эмнэлгийн дотоод журмын зургаагийн нэг дахь зүйл дээр "Эмнэлгийн ажилчид нэрийн тэмдгийг зүүн талдаа, өвчтнүүд баруун талдаа зүүж хэрэглэнэ" гээд заачихсан байгаа. Тэгэхээр, манай талаас тус өрөөнд үйлчлүүлэгч Пак Чанёолтой цуг байсан Им Юна хэмээх өвчтнийг гэрчээр дуудахыг хүсч байна. Гэр бүлийнхний талаас хүлээн зөвшөөрсөн байгаа"

"Хүсэлтийг хүлээн зөвшөөрлөө" хэмээн шүүгчийн алх ахин нэг удаа дуугарав. 

***

"Им Юна, тэр өдөр тэр өрөөнд яг юу болсон талаар бидэнд хэлж өгөөч?"

Юнагийн царай цаас шиг цагаан болчихсон байсан бөгөөд хэдэн минутын турш ганц ч үг ганхийгээгүй тул шүүх танхимд анир чимээгүй ноёлож байв. 

Тэрхүү нам гүмийг нүдний шилтэй эр эвдэж, шоолсон байртай инээд алдсаар "Эрхэм шүүгч ээ, энэхүү өвчтөн бол манай эмнэлэгт ирснээсээ хойш ганц ч удаа үг дуугарч байгаагүй. Өмгөөлөх талаас хэрэгтэй хэрэггүй зүйл хийж хэргийг хянан шийдвэрлэх явцыг удаашруулж байна. Энэ хүн бол ямар ч эрх зүйн чадамжгүй, болж өнгөрсөн бүхний талаар үнэн зөв мэдүүлэг өгөх боломжгүй нэгэн юм. Тэгээд ч-" гэх түүнийг үгийг

/Major editing/~~~Миний төгс ах~~~Where stories live. Discover now