"Дуусчихсан уу?" гэж асуусаар Бэкхён хоосон болсон халаасаа сэгсрэн, гар дахь тоглоомон буугаа байранд нь эргүүлэн тавьлаа.
Чанёол ч хоосон халаасаа нэг эргүүлснээ толгой сэгсрэн "Дуусчихаж" хэмээв.
"Хөгжилтэй байлаа, тийм үү?" гэж Бэкхён том гэгч нь инээмсэглэсээр тоглоомын газрын хаалгаар гарахад Чанёол ч өнөөх инээмсэглэлээ тодруулан
"Тийм ээ, бүр маш маш их супер дупер хөгжилтэй байлаа" гэж ихэд хөөрсөн байртай хэлээд үсэрч дэвхцэх нь холгүй алхлахыг Бэкхён баяртай гэгч нь харж байлаа.
Тоглоомын газраас гарсныхаа дараахан л тэд ихэд орой болсныг анзааран, хүнсний дэлгүүрээс зайрмаг авчихаад харих талаараа хөөрөлдөн алхаж эхлэв. Хоёр зайрмаг авсны дараа ч галт тэргээр явж гэртээ харих хангалттай мөнгө үлдэж, бүр илүү гарч байсан юм.
Тэд тайван гэгч нь зайрмагаа идэн алхах зуур Бэкхён Чанёолыг өдөн биеэрээ цааш түлхэхэд Чанёол ч эргүүлэн түлхэж, дотны сайн найзууд мэт л харагдаж байв.
Галт тэрэгний буудал руу бараг л орох гэж байтал нэгэн настай хатагтай тэднийг зогсоолоо. Тэрээр олон янзын жимсээр дүүрэн сагсыг толгойн дээрээ тэгнэн явах бөгөөд нарийхан хоёр хөл нь байдгаараа салгалж байгаагаас харвал, хэзээ мөдгүй тэнхээ нь барагдаж, сагсан дахь жимсээ газраар нэг тараах гэж байгаа бололтой.
"Хүүхдүүд ээ, та хоёрын нэг чинь эгчдээ энийг тийшээ дөхүүлээд өгөхгүй биз?" гэсээр машины зогсоол байх замын эсрэг тал руу гараараа заав.
"Өө, тэгэлгүй яахав" гэж Бэкхён толгой дохисоор зайрмагны уутаа Чанёолд өгөн "Чанёол, чи эд нарыгаа хогийн саванд хаяад ахиад хоёр зайрмаг аваад ирэх үү? Надад шоколадтай гадуураа ваниллтайг аваарай, чи мэдэж байгаа биз дээ? "
Чанёол толгой дохисоор, Бэкхёны өгсөн мөнгийг гартаа чанга гэгч нь базлан эргэж алхлаа. Бэкхён сагстай жимсийг өргөн, настай эмэгтэйтэй цуг алхаж эхлэх үед л Чанёол эргэж хараад алхаж эхлэсэн бөгөөд булан эргээд л яваад орчих дэлгүүр их хол юм шиг санагдаж байв.
Дэлгүүрт орсныхоо дараа, Бэкхёны захьсан зайрмагийг аван, өөрийнхөө ч зайрмагийг авчихаад үнийг нь тооцоолон нүдээ анин хэсэг зуур зогслоо. Хуруугаараа тоолж болох ч олон хүн байгааг анзааран, том нүдээ эргэлдүүлсээр толгойгоо улам илүү ажиллуулж эхлэв.
Мөнгөө яг таг тааруулж гартаа бариад кассан дээр ирэхэд нилээн хэдэн хүн дарааллаад зогсчихсон байх нь тэр. Тиймдээ ч телевизээр гарах мэдээг харан өөрийгөө саатуулж байсан юм.
YOU ARE READING
/Major editing/~~~Миний төгс ах~~~
FanfictionНамайг Бён Бэкхён гэдэг. Сургуулийнхаа хөл бөмбөгийн багийн ахлагч, дүнгийн хувьд эхний тавд байнга багтдаг нэгэн. Харин хойд дүүг минь Пак Чанёол гэдэг. Тоглоом ч үгүй түүний IQ 65. Сэтгэцийн хувьд бага зэрэг өөрчлөлттэй. Шуудхан хэлбэл, хөгжлийн...
