"Хорин долоодугаар хэсэг"

890 150 8
                                        

... Бямба гарагийн өглөө Бэкхён Чанёолын дуртай чихэр, шоколадыг цүнхэлсээр Сөүл хүрэх автобусны тасалбар аван зорьсон хэргээ бүтээхээр сэтгэл шулуудлаа. Мэдээж нэг хотоос нөгөөг хүртэл ихээхэн зайтай хэдэн цаг орчим явах байсан тул тасалбарын их үнэтэй, Бэкхёны өдий болтол цуглуулсан бараг л тал мөнгөтэй тэнцэхүйц байсан ч тэр гар татсангүй. Чанёол ямар нэг асуудалд орсон нь тодорхой байгаа болохоор өмсөж байгаа хувцас, гэр орноо зараад ч болтугай түүн рүү очихыг хүсч байв. 

Сөүл хүрэх зам их донсолгоотой байсан тул Бэкхён эхний нэг цаг дотор нь муухай оргиж суусан ч сүүлдээ тэсэлгүй торонд бөөлжиж орхих нь тэр... 

Ингэж явсаар эцсийн зогсоолдоо хүрч Сөүлд буухад Бэкхён төсөөлж ч байгаагүй зүйлээ олж харсан юм. Тэр Сөүлийг өнгө өнгийн гэрлээр бүрхэгдсэн урт, өргөн гудамтай, тэдгээр гудмаар  олон хүн байнгын хөлхөж хөл хөдөлгөөн ихтэй, ихэд завгүй амьдралтай хэмээн төсөөлдөг байсан. Гэсэн ч яг одооны түүний буусан газар зомбигийн халдлага болоод хаягдчихсан хот шиг л харагдаж байна. 

Магадгүй тэрний яг буусан...очих ёстой хэсэг нь л тийм байсан байх. 

... Гар дахь газрын зургаа даган явсаар, зочломтгой нь аргагүй гараа дэлгэн зогсох хэн нэгний нөхөрсөг сайхан хөшөөтэй таарч, цэвэрхэн, гял цал гэмээр хаалгатай нүүр тулав. Сэтгэцийн эмнэлэг болсон хойно түгжээтэй байлгадаг ямар нэгэн машин, эсхүл хаалгач, хамгаалагч ойр хавьд нь байгаа байх гэж бодсон ч хүрэх төдийд л хаалга өөрөө онгойчих нь тэр. 

Багахан зай гаргаж нээсээр ороход цэцэрлэгт хүрээлэнд хэд хэдэн өвчтнүүд цэнхэр хувцастай эмнэлгийн ажилчидтай цуг алхлах нь тод гэгч нь харагдаж байлаа. Кинон дээр гардаг шиг, Бэкхёны төсөөлж байсан шиг зовж шаналсан царайтай хүн амьтан нэг ч үл харагдах бөгөөд хаа сайгүй байдаг энгийн л нэгэн эмнэлэг шиг харагдаж байсан тул Бэкхёны сэтгэл уужраад явчихав. 

...Алхам бүрт нь анхилам үнэртэй өнгө өнгийн цэцэгс таарч байсан тул Бэкхён зөөлөн инээмсэглэж байлаа. Эргэн тойронд нь цэцэгс байгаа болохоор Чанёолд бага ч гэсэн сайхан байсан байх даа. 

Хөлийн үзүүрээсээ толгой хүртлээ цагаанаар хувцасласан нэг эмэгтэйн хажуугаар өнгөрөх гэж байсан хэдий ч гэнэт л Бэкхёны гарнаас татаад авсан болохоор тэр цочсондоо золтойл орилчихсонгүй. 

"Чи яаж орж ирсэн юм?" хэмээн өнөөх эмэгтэйг асуухад юуг ч үл илэрхийлэх хоосон хоёр нүд рүү эгц ширтсэндээ сандарч тэвдсэн хэдий ч 

/Major editing/~~~Миний төгс ах~~~Where stories live. Discover now