"Зургаадугаар хэсэг"

1.5K 194 9
                                        

"Т-тийм ээ, ойлголоо. Би одоо ингээд очлоо, эрхэмээ. Баярлалаа" 

Бэкхён утсаар ярьж дууссаныхаа дараа утсаа энгэртээ бариад цээжин дотроо багтаж ядах зүрх болон түргэн амьсгалаа гайгүй болгохыг хичээв. Одоо ч хамаг бие нь хөшсөн хэвээр бөгөөд толгой нь эргээд байсан болохоор ингээд босчих юм бол бөөлжчих юм шиг санагдан тэндээ хэсэг зуур суулаа. 

Нилээн удаан хугацааны турш Бэкхён элэгдэж муудсан хэдэн хоосон хайрцаг болоод хогийн савны хажууд урагш гөлрөн суусан ч толгой дотор нь ээжийнх нь хэлсэн зүйлс зогсоо зайгүй эргэлдэж байв. Түүний багын дурсамжууд толгойн хаа нэгтээ нь гүн цоожлогдсон байх бөгөөд ямар ч удаан хугацаагаар яаж ч санахыг хичээсэн Чанёолын талаар, эсхүл тэр ослын талаар юу ч орж ирсэнгүй. Их хэцүүхэн дурсамж болохоор зүгээр л бүгдийн мартан, толгой дотроосоо арчиж хаяад нэгэн хүүгийн амьдралыг сүйрүүлснээ мартан жаргалтай нь аргагүй өссөн бололтой. 

Төрсөн ээжээсээ ийм хатуу үнэнийг сонссоныхоо дараа өөрийгөө уучилж эсхүл цаашдаа амьдрал өөд тэмцэн урагш алхалж чадах эсэхтээ тэр эргэлзэж байсан юм. Ээж нь зүгээр л худлаа хэлчихэж болох байсан шүү дээ. Чанёол өөрөө л машин зам руу гүйгээд орчихсон, чи яаж ч чадахааргүй байсан гээд л. Тэгвэл Бэкхён цаашдаа амьдралынхаа турш өөрийгөө буруутгаж, өөрийгөө харааж явахгүй. Гэвч энэ үнэн харин ч их удаан хугацаанд ээжийнх нь дор нуугдаастай байсан. Магадгүй тэр одоо хүү нь ухаан сууж, том болоод өөрийнхөө үйлдэлд хариуцлагаа үүрч чадахаар болсон гэж бодсондоо ийнхүү үнэнийг дэлгэсэн байх. 

Гэвч Бэкхён ийм зүйлд бэлэн байсан гэж үү? Чанёолыг ийм болгосонд...хариуцлага үүрэх ёстой нэгэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд Чанёолтой нүүр тулж чадна гэж үү? 

Бэкхён удаанаас дээш босоод цагдаагийн газрын зүг алхлангаа Чанёолд юу гэж хэлэх талаараа нухацтай нь аргагүй бодолхийлэв. Эцсийн эцэст, Бэкхён хэлсэн тэр үгнүүдээ тийм муухай, цэвдэг гэгч нь бүр Чанёолыг цагдаагийн газар очихуйц хүртэл хэлэх гээгүй шүү дээ. 

Гэхдээ Чанёол гадуур ганцаараа дэмий тэнээд, төөрч, яахаа мэдэхгүй явж байснаас ингээд цагдаагийн газар хөл хоригдоод байж байсан нь хамаагүй дээр мэт Бэкхёнд санагдаж байв. Яг л өөр шиг нь хүйтэн сэтгэлтэй танихгүй хүмүүст Чанёол үл тоогдон, загнуулж, хөөгдөөд явж байна гэж бодох төдийд л Бэкхёны нүдэнд ахиад л нулимс цийлэгнэж байсан юм. 

Цагдаагийн газар Бэкхёны бодож байснаас илүү цэвэрхэн, тухтай, тохилог байсанд Бэкхён гайхаж байв. Тэр анх удаагаа ийнхүү цагдаагийн газар хөл тавьж байгаа бөгөөд эндхийг кинон дээр гардаг шиг л гэмт хэрэгтнүүд чирэгдэн орж ирээд орилолдож байдаг юм байх гэж бодож байсан юм. Ширээнүүд дээр цагдаагийн офицерууд утсаар ярин Бэкхёныг үл тоохуйц завгүй харагдах тул Бэкхён тэр хавьдаа төөрсөн гөлөг шиг л хэсэн зуур зогсож байгаад удалгүй Чанёолыг олж харах нь тэр. 

/Major editing/~~~Миний төгс ах~~~Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang