Siebzehn

2.4K 239 0
                                    

"Анна, би чамайг ухаантай байгаарай гэж гуйсан биздээ? Чи намайг ямар их хүний өмнө  гутамшигтай байдалд оруулснаа ойлгож байна уу?"

Тэр чанга хашхирлаа.

"Уучил хайрт минь."

"Намайг тайван орхиод өг Анна, миний амьдралыг орхиод өг, би чамд хайр..."

"Болно, ахиад ганц ч үг битгий дугар, ахиад нэг л үг хэлбэл...

би үхнэ гэж мэд.

Би чамайг тавьж явуулах гэж ямар их оролдсоныг чи мэдэж байна уу?

У Сэүн. Миний оюун ухаанд захирагдахгүй байгаа энэ сэтгэлийг хорьж барьхын тулд би бүхий л чадлаараа хичээлээ. Одоо хангалттай би ядарч байна."

"Тэгвэл чамайг хайрлахыг хүсэхгүй байгаа хичээж үзсэн ч хайрлаж болоогүй тэр сэтгэлийг би яах юм? Анна, би чамайг хайрлаж байгаагүй, хэзээ ч хайрлахгүй."

"Мэднэ ээ."

"Ахиж уулзалдахгүй гэж найдаж байна. Хэрвээ....хэрвээ чи миний амьдралд ахиад гарч ирэхийг оролдвол тэр үед юу болохыг би мэдэхгүй байна."

Хаалга савагдан цааш алхах чимээ сонсогдлоо.


Тэр явчихлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.







Тэр явчихлаа. Үүрд, ахиж ирэхгүйгээр.

WHY STORY BOOK 1 [completed]Where stories live. Discover now