Zehn

2.6K 287 10
                                    

"Хүсвэл чи намайг зодож, харааж болно оо Анна. Уураа надад гарга би л буруутай зөвхөн би."

"Сэүн аа, чи мэдэх үү? Чамтай учраад аль хэдийнээ дөрвөн жил болчихож. Гэхдээ хүлээлт давамгайлсан он жилүүд байлаа тийм үү?"

"Анна гуйя."

"Хүний зүрх сэтгэл оюун ухаандаа захирагддаггүй гэдгийг би дэндүү сайн мэднэ ээ."

"Анна, гуйя."

"Тэр бүсгүй мөн үү? Чиний намайг анх хуурдаг эмэгтэй?"

"Өнгөрснийг сөхөхөө болъцгооё. Анна, гэхдээ одоо би жинхэнэ хайраа олсон. Надад миний хүү байна. Би насан туршидаа хамт байх эмэгтэйтэйгээ учирсан. Би жаргалтай байна. Би чамаас гуйя намайг ойлгооч дээ."

"Чи мэдэх үү? Би чамд үнэн сэтгэлээсээ хайртай гэдгийг. Би үнэхээр харалган байж ээ.

Намайг хараад догдолохоо больсон чиний төрхөнд өөр эмэгтэй рүү тэмүүлэх нууцхан оч нуугдаж.

Намайг хараад инээдэг байсан уруулд чинь аль хэдийнээ өөр эмэгтэй хүржээ.

Надад өгч байгаа бэлэг чинь энэ бол би хүлээж авъя."

"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
WHY STORY BOOK 1 [completed]Where stories live. Discover now