Төгсгөлгүй хайрын түүх

93 5 0
                                    



Арван жилийн дараа

Баяр хүү нэгэнт арван жил сурч энэ ертөнцөд ахлах сургуулиа, нөгөө ертөнцөд Тэнгэрийн сургуулийг төгссөн байв. Хүү их царайлаг, мөн хэнийг ч гайхшруулахаар суут ухаантай хүн болон төлөвшсөн байлаа. Энэ нь хүү амьд хүний мэдэх ёсгүй маш олон зүйлсийг мэдэж байгаад мөн оршино. Хүү их сургуульд элсэн орох бүх нийтийн элсэлтийн ерөнхий шалгалтандаа Монгол улсын түвшинд эхний байрыг эзэлсэн байв. Хэдийгээр хүүд гадаадад сурах боломж байсан ч гэсэн түүний аав хөгширч байгаа, мөн Гэрэл эгч Америкт 70 хувийн тэтгэлэгтэй сурч байгаагаас шалтгаалаад Гэрэл эгчийн сургалтын төлбөрийг олж байгаа хөгжин аавдаа түшиг тулгуур болно хэмээн үлдсэн юм. Иймд хүү Монгол улсын хамгийн шилдэг сургууль болох Монгол улсын их сургуульд бүрэн тэтгэлэгтэйгээр элсэн орсон юм.

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр:

Баяр сургууль уруугаа аавынхаа өмсдөг байсан хуучин костьюм, гуталыг өмсөн очив. Хүү нэгэнтээ үхлийн бурхан учир хүүд хорвоогийн элдэв маяг, атаархуу зан үгүй болсон байв. Хүүгийн нүдэнд бүх хүний овог нэр, үхэх өдөр он, мөн тухайн хүний талаарх бүх мэдээлэл хүмүүсийн толгой дээр ил харагдана. Хүү бусдын хувь тавилан, бусдын хэрхэн үхэх талаар бүгдийг харж чадах хэдий ч хууран мэхлэлт, атаа хорсол, хүний далд муухай зүйлсийг унших дургүй. Тиймээс тэрээр хүний амьдралыг тэр болгон уншаад байхгүй. Хүү үхлийн бурханы нүдээрээ хүн, бурхан, сахиусан тэнгэр, ад зэтгэр, мөн чөтгөрийн алин болохыг бүгдийг таних чадвартай юм. Баяр Монгол улсын их сургуулийн үүдэнд ирлээ. Гадаанаас хүүхэд бүр цугларан Монгол улсын их сургуулийн хамгийн том танхимд цугларцгаалаа. Тэрхүү танхимд Монгол улсын их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслол болж байгаа. Хэдий ч танхимд нийт оюутнууд биш зөвхөн шинээр элсэн орж буй нэгдүгээр курсын оюутнууд мөн ахмад багш, хүндэт профессорууд, мөн нийгмийн идэвхи зүтгэлтэн гээд хоёр мянга гаруй л хүн цугларсан байсан юм. Тэр жилийн хичээлийн шинэ жилийн нээлтийг Монгол улсын их сургуулийн захирал үг хэлж нээгээд тэрхүү жилдээ Монгол улсын түвшинд тэргүүн байранд жагссан Баярыг үг хэлнэ үү хэмээн индер дээр урисан юм.
Баяр гайхамшигтай илтгэл, гайхалтай үгийг хүмүүст илтгэж байх хойгуур, оноогоороо тэргүүнд жагсагчид, мөн нийгмийн идэвхи зүтгэлтэй оюутнууд хүүгийн хувцас, гадуурх харагдах төрхийг хараад далдуур атаархаж, муу зүйлс бодоцгооно. Түүнийг ядуу, өмсөх хувцасгүйгээр нь мөн охидууд шивнэлдэцгээж байлаа. Харин ахмад багш нар, хүндэт профессорууд түүний илтгэх чадвар, илтгэлийн бүтэц, агуулгыг сонсоод үнэхээр бахдалтайяа түүнийг өөрийн эрхгүй хайрлаж байлаа. Баярыг үг хэлээд дууссаны дараа албан ёсоор хичээлийн шинэ жилийн нээлт дуусч Баяр хичээлдээ явах болов.

Тэнгэр газрын заагт /Fantaisie Maximale/Where stories live. Discover now