Даалгавар

106 6 1
                                    


Чанд хот - Тэнгэрийн сургууль 1-1 анги.

Ангийн цонхоор харвал цэлмэсэн тэнгэр мөн дэлхийтэй адил хурц шар өнгийн нартай өдөр байна. Цэцэгсийн мандлын шүүдрийн дуслуудад туссан нарны туяа очир эрдэнэсээр газрыг бүрээ юу гэмээр гялтагнана. Цэцэгсийн мандлын олон сайхан цэцгийн өнгө, түүний сайхан үнэр ангид диваажинд ирээ юу гэмээр сайхан мэдрэмжийг төрүүлнэ.

Сарай багш суунаглах хар утаанаас гарч ирлээ. Хүүхдүүд гайхшран цочирдлоо. Сарай багш өөрийгөө танилцуулвал хүүхдүүд хөшнөм. Учир нь Сарай багш наймдугаар зэрэглэлийн үхлийн бурхан билээ. Чанд хотод түүнтэй эн зэрэгцэх хүн байхгүй.

"Энэ чинь Сарай багш юм байна!!"

"Ямар хүчтэй эрчимтэй юм бэ?" хүүхдүүд хоорондоо шивнэлдэнэ. Тэд сарай багшийг бүхий сэтгэлээсээ биширч хүндэлж байлаа.

Сарай Баярын сууж байгаа газар уруу хялам хийв. Төгс зохилдлогоотой сүнстэй Баярыг харвал гурван хүнтэй найзуудын холбоог аль хэдийн бий болгосон байв. Сарай багшийн царайнд инээмсэглэл тодрон "Энэ хүү ч бас лут юмаа. Эхний өдрөө найзуудтай болчихдог." гэж дотроо хэлнэ.

"Энэ ангид гурван хууль байна." Сарай багш цэх зогсон хүйтэн өнгөөр хүүхдүүдэд хэллээ.

"Эхний хууль: Миний хэлсэн үг бол хууль. Миний үгийг зөрчвөл би хэнийг ч энэ ангиас, тэр ч бүү хэл Тэнгэрийн сургуулиас хасч чадна." Сарай хүүхдүүдийг тойрон ажив. Бүх хүүхдийн нүдний хүүхэн хараа том болж цочирдсон байлаа.

"Сургуулиас хасах аа?"

"Багш нар сурагчдийг сургуулиас хасах эрхтэй байдаг юмуу?" хүүхдүүд дор дороо бодоцгооно. Яг одоо ангийн сурагчдаас хэн ч бодож буй зүйлээ шивнэж хүнтэй ярих зүрх зориг байхгүй байв. Наймдугаар зэрэглэлийн үхлийн бурханы сүр жавхаа хүүхдүүдийг аль хэдийн хөшөөжээ.

"Хоёрдугаар хууль : Миний зөвшөөрөлгүй хоорондоо шид ашиглан тулалдаж болохгүй." Сарай багш улам хөндий хүйтэн хоолойгоор, сүнсний эрчмээрээ хүүхдүүдэд дарамт өгч ярина.

"Гуравдугаар хууль : Хэн илүү хичээнэ, тэр хүн илүү амжилтанд хүрнэ. Өөрийгөө онц сайн сүнстэй гэж хойрог сууж байгаа сурагчдад би дургүй. Үнэхээр онц сайн сүнстэй бол шаргуу сургуулилаж үр шимээ хүртэх ёстой." Сарай багш залуу наснаасаа шаргуу сургуулилаж одоогийн наймдугаар зэрэглэлийн дайчны зэрэглэлд ирсэн байна. Наймдугаар зэрэглэлийн үхлийн бурхдыг сайн, дунд, муу гэж хуваавал Сарай хамгийн шилдэг наймдугаар зэрэглэлийн үхлийн бурханд багтана.

Тэнгэр газрын заагт /Fantaisie Maximale/Where stories live. Discover now