Замналууд!

76 5 0
                                    


"Тэгэхээр зөвхөн би Эдэний алхимын тухай номыг уншиж болох юм байна." Гэгэ бардамналтайя хэллээ.

" Тэр ч тийм л дээ. Гэхдээ биднийг уншиж болохгүй гэснээс, чамайг бидэнд чухал мэдлэгийг тайлбарлаж болохгүй гэж хэлээгүй шүү дээ. Үхлийн бурхдын номын санд нэвтрэн орж, номыг хулгайлахад бидэнд дэмжлэг болох шид, эсвэл тан байгаа эсэхийг найзууддаа хэлнэ биз дээ?" Баяр нэг хөмсгөө өргөн хэллээ. Мэдээж тэрбээр 24 настай хүний сүнстэй учраас ухаантай, зальжин байх нь аргаггүй.

Тэдний багийн эцсийн даалгаврын зорилго Үхлийн бурхдын номын санд хулгайгаар нэвтрэн орж "Ертөнцийн үүслийн тухай" номыг хулгайлах явдал. Хэрэв үхлийн бурхдын номын санд нэвтэрч номыг хулгайлж чадахгүй л бол одоо Гэгэ Эдэний алхимичын Багийн дэмжих шидийн номыг мянга уншсан ч хэрэггүй. Тиймээс Гэгэ багийнхандаа Багийн дэмжих шидүүдийн тухай уншсан зүйлээ тайлбарлах нь чухлаас чухал.

"Ер нь Баярын хэлж байгаа үнэн шүү. Гэгэ чи бидэнд номоо уншаад ямар шид хэрэглэн орж болох талаар тайлбарлаад өгөөрэй." Наран инээмсэглэн нэг нүдээрээ ирмэлээ.

Наранг нэг нүдээрээ ирмэснийг Гэгэ хараад нүүр нь машид ягаарав. Тэрбээр машид зөөлхөн, уярч хайлсан хоолойгоор " Зааа~ тэгье." гэж хэлнэм.

Дарам Наранг нүдээ ирмэснийг хараад дотроо шаралхан, нүдээ онийлговол түүний хажууд хар үүл хуралтсан гэлтэй. Гэгэтэй Дарам Нарангийн сэтгэлийг булаалдах өрсөлдөгчид ч гэлээ найзууд учраас Дарам дотроо цагаахнаар атаархаж байв.

Дайны сахиусан тэнгэр болоод Наранг өөртөө дурлуулах талаар романтик мөрөөдлүүд Дарамын толгойнд буувал түүний амнаас шүлс гоожин, нүд нь гялтганана.

" За хэдүүлээ цаг алдаж болохгүй. Номоо аваад явцгаая. Барханы баг хэдэн ч номын сан орсон билээ? Гялс одоо Сахиусан тэнгэрийн номын сан орохуу? " Баяр яаравчлан хэлнэ. Тэрбээр найзуудыгаа Барханд хэрхэн үл тоомсорлуулсан, доромжлуулсныг бодвол одоо хүртэл цус нь оргилж, өшөөгөө авах хүслэн төрнө.

Даруй Гэгэ, Дарам хоёр бие бие уруугаа нухацтайгаар харан бие биенээ нэг харцаар л ойлголоо.

"Өшөө авалт!"

Наранг доромжилсон Бархангийн багаас урьтаж орж хэмээн тэд Бархангийн нэр нүүрийг барах аргаа ирээдүйд олно. Энэ ертөнцөд зөвхөн хүчирхэг хүмүүс хүндлэгддэг. Тиймээс тэд даруй урьтаж хүч чадлаа өсгөн, хүчирхэг болох аваас ирээдүйд долдугаар эсвэл бүр наймдугаар зэрэглэлийн бурхдын албат болоод доод зэрэглэлийн Барханыг өмнөө толгой гудайлгаж чадна.

Тэнгэр газрын заагт /Fantaisie Maximale/Where stories live. Discover now