Zwei

5.3K 340 1
                                    

Тэнгэрт түгсэн энэ мянган оддыг

Санаж байна уу?

Хамтдаа гар гараасаа хөтлөлцөн суугаад оддыг тоолдог байсан аа?

Хүлээнэ гэдэг миний төсөөлж байснаас ч илүүтэй тарчлаантай юм.

Нүүрээ дараад чамайг төсөөлнө. Чинийхээ инээмсэглэл дулаахан дүр төрхийг санана.

Чи надад мянга хоноод ирнэ гэж амалсан. Өдөр хоногийг хуруу даран тоолж байна.

Өнөөдөр есөн зуун ерэн ес дэх хоног.
Маргааш чи минь ирнэ.

Хүлээлт гэдэг ямар их өвдөлт дагуулдгийг би хангалттай их ойлгосон.

Гэхдээ чамтайгаа л уулзаж чадаж байвал би энэ ертөнц сүйрч, бүх дэлхий өөрчлөгдсөн ч хүлээж чадна. Би чамд тийм л их хайртай.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
WHY STORY BOOK 1 [completed]Where stories live. Discover now