Даалгавар

Start from the beginning
                                    

"Өнөөдрийн хичээл бол ертөнцийн үүсэл хөгжлийн тухай." Сарай багш гараараа агаарыг цавчихад ертөнцийн үүсэл хөгжлийн тухай сүнсэн эрчимээр бүрэлдэн бий болж тогтсон гурван хэмжээст самбарыг гаргаж ирлээ. Самбар дээр дүрс зургууд хөдлөх ба дүрс зураг хөдлөх үед Сарай багш хичээлээ зааж эхэлнэ. Ангид самбар байхгүйг гайхширч байсан Баяр уулга алдан, завсрын ертөнцийн сүнсний шидийг улам бүр биширлээ. Баяр сүнсний ертөнцөд тийм ч сайн дасаагүй учраас Сарай багшийн зааж буй зүйлсийг хатсан хөвөн ус шингээхтэй адил цээжлэнавна.

"Энэ орчлон ертөнцийг Бурхан анх үүсгэсэн. Бурхан өөрийн үүсгэн бий болгосон орчлон ертөнцөд машид хайртай байсан. Тэрээр хоёр хүүхэдтэй байсан ба тэднийг Луцифер, Мессиа гэдэг. Мессиа энэ орчлон ертөнцөд машид хайртай байсан бол Луцифер бурханы үүсгэн бий болгосон орчлон ертөнцөд дургүй байв. Тийм ч учраас Луцифер Бурхныг явахад Бурхны суудлийг өвлөн авсан Мессиад өш санаж, түүнтэй зөрчилдөж эхэлжээ..." Сарай багш тасралтгүй сурагчиддаа ертөнцийн үүсэл хөгжлийн тухай түүхийг ярьж өгнө. Сарай багшийг сурагчиддаа ертөнцийн үүсэл хөгжлийг ярьж байх үед яг л амьд мэт гурван хэмжээст самбар багшийн юу ярьж байгааг харуулна. Энэ гурван хэмжээст ертөнцийн самбар хүүхдүүдийн сүнсэнд зураг үзүүлж, хүүхдүүдийн ой тоо, сүнсэнд мэдлэгийг сийлнэ.

"Луцифер диваажингийн сахиусан тэнгэрийн гуравны нэгийг урвуулан Мессиа бурхантай дайн зарласан. Луцифер өөртөө бардан диваажинг эзлэх хорон санаагаа хэрэгжүүлэхийн тулд Эдэний цэцэрлэгт хүрээлэнгийн хамгийн хүчирхэг алхимич Александерийг урвуулсан. Аз болж Луциферийн сахиусан тэнгэрийн арми Михаелийн удирдсан сахиусан тэнгэрийн армитай тулалдан бут цохигдож дэлхийд ирсэн билээ..." Сарай багшийн хэлж ярьж буй ертөнцийн түүх яг л үлгэр домогт гардаг үлгэртэй адилхан байв. Яг л кино үзэж буй мэт Баяр ертөнцийн үүсэл хөгжлийн тухай хичээлийг шимтэн сонсно.

"Луциферт уурссан бурхан Михаелийг Луциферийг баривчилж ирэхийг тушаан сахиусан тэнгэрийн армиа явуулна. Гэтэл Луцифер аавынхаа амьдрал өгөөгүй чөтгөрүүдтэй эвлэлдэн нэгдэн дахин Михаелтай тулалдсан билээ. Луцифер амьд үлдсэн сахиусан тэнгэр, чөтгөрийн армиа удирдан дэлхийгээс тэнгэрийг давахын эрхэнд Михаел арга мухардсан буюу солирыг дэлхий уруу илгээн Луциферийг дарсан. Луцифер дутаан мянга мянган ертөнцийн хамгийн мухрын тамын ертөнц уруу ороход Михаел гурван зуун аравдугаар зэрэглэлийн Эдэний алхимич нарын хамт Луциферийг түүний армитай хамт түгжсэн.." Сарай багш хичээлээ байхад хүүхдүүдийн цус хөөрч, омогшил дээд цэгтээ хүрсэн байлаа.

Тэнгэр газрын заагт /Fantaisie Maximale/Where stories live. Discover now