"Гучдугаар хэсэг"

Start from the beginning
                                        

"Тэр галзуу. Өөртөө ч тэр, бусдад ч тэр аюултай"

Өнөөх эр үзүүртэй урт төмөр авч өөр лүү нь алхаж эхлэхэд Бэкхёны нүд томрон юу ч хийж, юу ч хэлж чадалгүй түүний юу хийхийг л харан сууж байлаа. 

Барьж буй төмрөө хөл рүү нь чиглүүлж цохих мөчид нүдээ чангаар анин өвдөлтийг хүлээж байсан ч бодож байснаас нь тэс өөр зүйл мэдрэгдэхэд улам гайхаж орхив. 

Бүх зүйл халуу шатаж байгаа юм шиг санагдаж байв...

***

Нүдээ нээсэн даруйдаа Бэкхёны толгойд "Чанёол" орж ирэв. Тэр зүүднээсээ сэрж бодит байдал руу эргэн ирлээ гэж бодсон ч илүү аймшигтай хар дарсан зүүд рүү ороод ирэх нь тэр. 

Эргэн тойрныг нь галын утаа хүрээлж, урдахаа ч харж, амьсгаа ч авч чадахааргүй болов. 

Байшин тэр аяараа галдаж автаж, гал хаа сайгүй дүрэлзэн шатаж байсан болохоор гарах хаалга хаана байгааг ч хэлж чадахааргүй болсон байлаа. 

Түүний санаж байгаа зүйл нь Чанёол өөртэй нь цуг байсан явдал л байв. 

"БЭКХЁН" гэж Чанёол орилсоор, урагш заан "Бид гарах ёстой! Бэкхён алхаж чадна!" хэмээлээ. 

"Чанёол..." хэмээн ханиалгасаар, түүний үгийг даган, босч түргэхэн шиг эндээс гарах гэж яаж ч хичээсэн чадсангүй. Хөл нь хөдлөхгүй, өөрт нь захирагдахгүй байгаа юм шиг... бүр байхгүй болчихсон юм шиг. 

Чанёолын мөрнөөс түшсээр доош хартал том модон хувцасны шүүгээ түүний хөлийг даран уначихсан байв. Орилж хашгичиж болох ч байсан ч тэр амьгаа авахаа ч мартан, нулимснаас нь болж нүд нь бүрэлзэж байв.

"Чанёол, чи хурдан эндээс гар..."

"Үгүй ээ! Чанёол Бэкхёнтай цуг явна" хэмээн толгой сэгсэрсээр хэлэхэд Бэкхён ахин нэг ханиалгасаар, Чанёолын төлөө ахин нэг удаа босох гэж хичээв. Чанёол түүнээс болж, өөртэй нь л адил амьсгалах агааргүй болж, уушги нь бага багаар утаагаар дүүрч байгаа шүү дээ!

"Ч-Чанёол" гэж түгдэрсээр, Чанёолын цамцны захаас чанга гэгч нь атган, өөр лүүгээ татаж ойртуулахтай зэрэгцэн гадаа нь хэн нэгэн орилох шиг болов. 

"Чанёол, чи надгүйгээр явж болно оо. Зүгээр..."

Чанёол нусаа татсаар, ахин нэг удаа түргэхэн шиг толгой сэгсрээд, Бэкхёны духанд духаа наан, нүд рүү ширтлээ. 

"Чанёол Бэкхёнгүйгээр хаашаа ч явахгүй... Бэкхёнаас салвал... Чанёол айна"

Бэкхён түүний үгийг сонсоод үл ялиг зөөлөн инээмсэглсээр ахин нэг удаа амаа нээсэн ч тун удалгүй ухаан алдаж, Чанёолын гаран дээр сул гэгч нь унав. 

/Major editing/~~~Миний төгс ах~~~Where stories live. Discover now