Энэ мэтчилэн Чанёолд хэлж чадалгүй өөртөө үлдээсэн үг Бэкхёнд маш их байсан бөгөөд цаасан дээр бичиж, утсаар хэлэлгүй нүүр нүүрээ харж байгаад хэлэхийг хүссэн болохоор өдийг хүртэл хадгалж байсан юм.
... Айлын эмээ өрөө рүүгээ явж гэрэл унтрах мөчид л Бэкхён хэр удаан сууснаа анзаарлаа. Хэт бодолдоо сатаарчихсан байж.
Утасных нь цаг шөнийн 11 цаг болж байгааг заах бөгөөд Бэкхён одоо л ядарснаа мэдрэн Чанёолын хажуугаар, цүнхээ дэрлэн хэвтлээ.
Үл ялиг доошилсон хучлагыг нь дээшлүүлэхдээ үл ялиг инээмсэглэсэн байгааг нь анзаарсан болохоор дүү нь ямар нэгэн сайхан зүйлийн талаар зүүдэлж байгааг ойлгов. Гэхдээ тэр яг юу зүүдэлж байгаа талаар нь цаашлан бодохыг хүссэнгүй. Чанёол л болсон хойно, хамгийн хачин, байж боломгүй зүйлийг харж инээж байгаа биз.
... Чанёол яг жаахан хүүхдийн сэтгэхүйтэй нэгэн болохоороо ч тэрүү энэ хорвоо ертөнц түүний хувьд хэтэрхий аюултай юм шиг санагдана. Гэхдээ л Чанёол өөрт нь хэзээ ч мэдэж, ойлгож байгаагүй маш олон зүйлийг нь зааж өгснийг бодвол өөрөөс нь ч илүү ухаантай нэгэн гэмээр.
Бүр цаашлаад Чанёолыг жаахан хүүхэд шиг тэнэг гэж боддог байсан хэдий ч өөрөө л Чанёолын урд хүүхэд шиг тэнэг зан гаргадаг байсан бололтой. Чанёолын хажууд байхдаа тэр Чанёолоор тэврүүлж, урмын үг сонсож, тайтгаруулж, үргэлж хажууд нь байхыг хүсдэг болсон байлаа...
***
Бороо шаагин сонсогдох чимээнээр Бэкхён гэнэт нүдээ нээн, Чанёолын зөөлөн амьсгалд бүүвэйлэгдэж хэдэн цаг унтаж орхисноо анзаарчээ. Нүдээ нээх төдийд нь Чанёолын чих нүдэнд нь туссан бөгөөд үнэхээр л бага зэрэг том, яг Дамбогийн чих шиг харагдаж инээд нь хүрэх шиг болов.
Гэсэн хэдий ч чихнийх нь дор, шанаа хавьд нь байх шинэхэн шалбархай төдий хөхөрсөн хэсэг санааг нь зовоож орхилоо. Яаж яваад ийм болчихсоныг нь мэдэхгүй ч, хаа нэгтээ бүдэрч унасан, эсхүл модны мөчирт хатгуулчихсан биз гэж таамаглаж байсан юм.
"Бүтэлгүй гэж" хэмээн амандаа үгэлсэн хэдий ч тун удалгүй шиврээ борооны зөөлөн чимээ, чийг үнэртэх цэвэр агаарт цохиулан эргээд унтчих нь тэр.
Бэкхён ногоон зүлэгтэй хаа нэгэн газар хөл бөмбөгөө тоглон жаргалтай нь аргагүй инээд алдан байх бөгөөд хажууд нь Чанёол гүйж байгаа зураглал зүүдийг нь улам чимэх шиг болж байв. Гэнэтхэн эргэн тойрных нь хэсэг олон зуун хүмүүсээр дүүрч, өөрийнх нь нэрийг чангаар дуудан хашхирч байлаа...
STAI LEGGENDO
/Major editing/~~~Миний төгс ах~~~
FanfictionНамайг Бён Бэкхён гэдэг. Сургуулийнхаа хөл бөмбөгийн багийн ахлагч, дүнгийн хувьд эхний тавд байнга багтдаг нэгэн. Харин хойд дүүг минь Пак Чанёол гэдэг. Тоглоом ч үгүй түүний IQ 65. Сэтгэцийн хувьд бага зэрэг өөрчлөлттэй. Шуудхан хэлбэл, хөгжлийн...
"Хорин наймдугаар хэсэг"
Comincia dall'inizio
