"Хорин наймдугаар хэсэг"

Start from the beginning
                                        

"Санаа зоволтгүй дээ...Зүгээр л ухаан алдчихсан байгаа юм" гэж хажууд нь суух хөгшин эмээ хэлэхтэй зэрэгцэн тэднийг тойрон зогсоцгоох хүмүүс ам амандаа үглэцгээж эхлэв. 

"Галзуу юм биш үү?"

"Цагдаагийн газар мэдүүлсэн нь дээр байх аа" 

"Чи наад хүүгээ таньдаг юм уу?" 

"ТЭР ГАЛЗУУ БИШ! Гуйя, дүүг минь зүгээр л орхичихооч дээ...Та нарт ямар ч гэм хийгээгүй биз дээ? Тэр галзуу биш" гэсээр хөөрхий хүүгийн нүднээс нулимс урсаж эхлэхэд хүмүүс чимээгүй болон, ихэнх нь мөрөө хөөн явцгаалаа. 

"Чи таньдаг юм уу?" гэж өнөөх эмээ асуусаар Чанёолын толгой дээр нойтон алчуур тавихад Бэкхён нусаа татсаар чимээгүй л толгой дохив. 

Яагаад? Чи яагаад сэрэхгүй байгаа юм бэ, Чанёол?

Би ирчихлээ шүү дээ! 

Бэкхён ирчихлээ...

***

Тэр шөнөдөө борооны үүл хүүе гэхийн завдалгүй л тэнгэрийг бүрхэж,  бороо шаагин орж эхлэв. Чанёолоос харцаа түр салган түрүүнээс хойш чичрээд байх шиг байсан утсаа харахад, ээж нь минутын зайтай 16 удаа залгасан байхыг хараад Бэкхён асуудалд орсноо ухаарлаа. Аргалаад хэлчих шалтаг олдоогүй болохоор зүгээр л тэр чигээр нь орхихыг илүүд үзэв. 

"Өнөөдөртөө хоноод явсан нь дээр байх. Маргааш хүртэл бороо орно гэж байсан" гэж эмээг хэлэхэд Бэкхён толгой дохисоор "Баярлалаа" хэмээн хэлэхээс өөрийг хэлж, хийж чадахгүйдээ бага зэрэг харамсаж байлаа. Сайхан сэтгэлтэй хатагтай хэдэн цагийн турш Бэкхёнд ч тэр, Чанёолд ч тэр анхаарал тавьж, өөрийнх нь хүүхдүүд адил бөөцийлж байсан юм. 

... Бяцхан хотын эргэн тойрныг харваас, хотын хүмүүс ч бай, сайхан сэтгэлтэй эмээ ч бай цагдаа руу залгаагүй нь илт байх хэдий ч маргааш юу болж болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ! 

***

Удаан хугацааны туршид Бэкхён Чанёолын хажууд суусан ч тэр сэрсэнгүй. Харанхуй болохтой зэрэгцэн ядарч, өлсөж байсан ч Бэкхён байрнаасаа хөдөлсөнгүй. Идэж, унтаж байх зуур нь Чанёол сэрчихвэл яана гэсэн бодол л эргэлдэж байсан болохоор аргагүй биз. 

Би чамайг маш их санасан. Чамгүй амьдрал их гунигтай байсан. Чамд хэлж, хийж байсан муу муухай  зүйлсийг минь уучлаарай. Ирээдүйд ч бас гомдоож, гуниглуулах үйлдлүүдийг минь уучлаарай. Чи дүү минь болсонд би маш их баяртай байдаг шүү, ПАК ЧАНЁОЛ...

/Major editing/~~~Миний төгс ах~~~Where stories live. Discover now