EP 2

60 4 1
                                    

Тэр өдөр орсон бороо... "анхны бороо" байсан.

Анхны бороо тэр өдрөөр дууссангүй. 3 хоногийн турш бороо огт зогсолтгүй орсоор байлаа. Зуны амралт эхэлж буй тул сурагчдийн ихэнхи нь гэртээ байх шиг байна.
Гудамжаар алхдаг байсан үеийн дүрэмт хувцастай хүүхдүүд харагдсангүй.

ДИРРРРРРРРРРР, ДИРРРР

"Убба, утас чинь дуугараад байна."

Намайг ийн хэлэхэд Жэвон убба нүдээ нухалсаар гараа сарвайв.

"Жун Жэвон байна"

...

"Ойлголоо, би түүнтэй ярилцъя"

...

"Итгэлийг тань алдсанд уучлаарай" тэр ингэж хэлэн утсаа таслав.

Намайг хариулт хүссэн харцаар ширтэх үед тэр үргэлжлүүлэн "Шинээр найруулж байсан дуунд асуудал гарчихаж." гэж хэлэн санаа алдав.

"Уг нь их хичээж ажилласан зүйл чинь биз дээ?" намайг санаа зовон асуухад тэр толгой дохин гараараа нүүрээ даран аажмаар хойшлуулж үсээ илэв.

Би түүн рүү ойртон тэврэх үед тэр намайг зөрүүлэн тэврээд надтай харц тулгарах бөгөөд над руу ойртон уруул дээр минь зөөлнөөр үнслээ.

Гэвч.

Түүний үнсэлт тун удалгүй илүү гүнзгийрч эхлэхэд би яахаа мэдэлгүй ямар нэг хариу үйлдэл үзүүлсэнгүй.

Харин тэр намайг анзаарсан бололтой надаас бага зэрэг хөндийрөн санаа алдлаа.

"Б-би бэлэн биш байна...хараахан" гэж хэлэн гэм хийсэн хүүхэд шиг доош харахад тэр өнөөх сахиусан тэнгэрийн инээмсэглэлээрээ инээмсэглэж "Зүгээр дээ, би хүчлэхгүй" гэж хэлэн бослоо.

Үнэндээ бидний харилцаа их тогтворгүй гэдгийг та нар ч бас мэдсэн байх... бид танилцаад 3 жилийг үдсэн ч.. нэг ч удаа хийж үзээгүй гэвэл итгэх үү? Гэхдээ би үүнд өөрийгөө тийм ч их буруутгахгүй ээ. Түүнийг хангаж өгөх хүн түүнд байгаа шүү дээ!

Удалгүй тэр бэлэн болсон бололтой миний байгаа өрөө рүү орж ирэн ширээн дээр зартаа үлдээв. Мэдээж энэ надад таагүй санагддагийг дуулгах нь зүйтэй болов уу. Гэхдээ үүнийг би биш тэр л хүсдэг юм.

Үнэндээ тэр найз охинтой. Түүнийг нь Хэёол гэдэг. Магадгүй тэд 4 жил түүнээс ч илүү хугацаанд хамт байсан байх. Тэр үнэхээр хөөрхөн бас эелдэг. Аидол байсан ч цуврал алуурчин байсан ч өмнөө сөхрүүлж чадахаар хүн татах увдистай нэгэн шиг надад санагддаг.

Харин миний хувьд гэвэл... мэдэхгүй юм даа. Магадгүй түүний нууц хүүхэлдэй байх. Зөвхөн түүний мэддэг. Зөвхөн түүнд зориулагдсан гэж боддог хүүхэлдэй. Гэхдээ би өөрийгөө огтхон ч онцгой гэж бодож байгаагүй. Түүнийг хэлэх хүртэл.
Хачирхалтай хэдий ч тэр миний хажууд байхдаа юу юунаас илүү тайван байж чаддагийг би мэдэрдэг болохоор тэр байх. Тэр надаас илүү дутуу зүйл хүсдэггүй ч зүгээр л түүнтэй нээлттэй байж, түүнийг тайвшруулж байгаасай гэж хүсдэг. Би ч мөн адил. Бас нэг чухал зүйл, тэр бусдын мэддэггүй тжр л зөөлөн аядуу талыг минь гаргаж ирж чаддаг учраас би түүнд аль хэдийнэ татагдаөд эхлэчихсэн.

Тэр намайг өөртөө чухал хүн гэж үздэг учраас надад ямар нэг зүйл хийхийг илүүд үздэг. Жишээ нь надад зээлийн картаа орхих, ямар нэг зүйл бэлэглэх бол үүний л нэг илэрхийлэл. Гэвч энэ яг л... намайг үнэлэх үнэлэмж шиг нь санагддаг юм. Мэдээж мартаж болохгүй, энэ зүйлс надад хэрэг болдог нь үнэн л дээ.

Би өдөржингөө уйдахгүйн тулд хувцсаа өмсөн зугаалахаар гарлаа. Мэдээж түүний картыг мартсангүй.

Шүхрээ аван гадаах байдлыг ажих зуураа урлагийн сургуулийн хэдэн охидтой таарсан ч дуугарахгүй байхыг илүүд үзэн цааш явлаа.

Тэр үнэхээр, үнэхээр, жинхэнэ өлөгчингүүд гэдгийг би баталгаатэй хэлж чадна. Магадгүй тэд намайг таниад өнөөх хэрүүл өдөх мэт үгүүдээ хэлсэн бол ихэнхи хүмүүсийн мэддэггүй миний харанхуй тал гарч ирэх байсан байх...

23цаг өнгөрч байхад доод давхарт хаалганы код хийх дуу сонстов. Би бага зэрэг нойрмог байсан ч доош буух хэрэгтэй гэж бодон түүн дээр очлоо. Тэр өнөөдөр уусан бололтой. Жэвон-оос архи үнэртэх бөгөөд тэр уусан зүйлдээ хөлчүүрхэн хөлбн дээрээ тогтож ядан явна.

"Оройн хоол?"

"Идчихсэн" тэр ингэж хариулангаа над руу ойртов. Миний мөрөнд толгойгоо наан ямар нэг зүйл бувтнах бөгөөд удалгүй тэр уйлж эхлэх нь тэр.

Хэсэг хугацаа өнгөрсний лараа би түүнд юу тохиолдсоны мэдсэн. Хэдий миний хувьд баярлам мэдээ байсан ч тэр гунигтай байсан болохоор би яг л өөрийгөө, өөрийнхөө сэтгэл хөдлөлийг үл умартаж буй мэт түүнтэй хамт гуниглаж байсан. Гэхдээ түүнтэй хэсэг ярилцах үедэж би яг л өөрийнхөө хүсэж байсан, сонсохыг тэгтлээ их хүсэж байсан үгээ түүний амнаас сонссон юм.

Магадгүй тэнэг байж болох ч түүний төлөө бүхнээ зориулахад харамсах зүйл байхгүй мэт л санагдсан. Худал байсан ч, үнэнтэй дүйцэхээр хэтэрхий үнэ цэнэтэй үг байсан болохоор тэр.

Жэвон убба над руу хараад "Би чамайг алдаж чадахгүй хэзээ ч" гэж хэлэх үед би түүнийг өөрийн мэдэлгүй үнсчихсэн. Харин тэр эхэндээ гайхаж байсан ч намайг зөрүүлэн үнсэж.. бид үнсэлцэж эхлэсэн. Удалгүй бид дээд давхар луу гарсан бөгөөд тэр хэдий согтуу байсан ч бүх зүйлийг нандигнаж, бас хичээж буй нь надад илт мэдрэгдэж байсан юм.

Бид хайрыг бүтээсэн.

Тэр надаас илүү зүйл огт хүсээгүй, зүгээр л бүх зүйлийн дараа намайг тэврээд хэвтэхийг илүүд үзсэн. Нэг л мэдэхэд би түүний энгэрт нозоорон унтаад өгсөн байлаа.





You've reached the end of published parts.

⏰ Last updated: Mar 23, 2018 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

"암캐" (Dude)Where stories live. Discover now