"Хорьдугаар хэсэг"

Start from the beginning
                                        

...Нутгийн цагдаагийн газраас эрхтний наймаа эрхэлдэг бүлэг этгээдүүд эндхээр эргэлдэн хэд хэдэн хүнийг барьцаалсан талаар анхааруулж байв...Алга болсон хүмүүс одоо ч олдоогүй бөгөөд ганцаар танихгүй нэгнийг даган хүн цөөтэй газар очихгүй байх талаар...Сэжигтэй аливаа үйлдэл ажиглагдвал шууд цагдаагийн газар мэдэгдэх ёстой талаар сануулж байсан юм. 

Чанёол гартаа зайрмагаа атгасаар эргэн нөгөө газраа ирэх хүртэл саяны мэдээг төдийлөн анзаарсангүй. Хамгийн сүүлд Бэкхёныг орхисон газраа, тэр эмэгтэйн очихыг хүссэн газар хүртэл очсон ч Бэкхён олдсонгүй. Гаран дахь хайлж буй зайрмагаа ч үл тоосоор Чанёол зогсож буй газраа эргэлдэн, эргэн тойрон дахь хүмүүсээс асуухыг хүссэн ч амнаас нь олигтой өгүүлбэр эвлэж гарч чадсангүй. 

Дэмий л "Бэкхён? Бэкхён" гэхэд нь хүмүүс түүнийг үл тоон, хачин гэгч нь харсаар өөрсдийн зам мөрөө хөөцгөөж байсан юм. 

  Сэжигтэй аливаа үйлдэл ажиглагдвал шууд цагдаагийн газар мэдэгдэнэ үү.

  Сэжигтэй аливаа үйлдэл ажиглагдвал шууд цагдаагийн газар мэдэгдэнэ үү.

  Сэжигтэй аливаа үйлдэл ажиглагдвал шууд цагдаагийн газар мэдэгдэнэ үү.

Чанёол гар дахь зайрмагаа хаяаад, шууд л замын эцэст байх утасны бүхээг рүү гүйлээ. Тэр өмнө нь хэзээ ч ийм утас ашиглаж байгаагүй ч тархи нь цаанаасаа л өөрийг нь удирдах шиг болж хариулт мөнгө болж ирсэн хэдэн зоосоо утсанд хийв. 

119 хэмээн цагдаагийн газрын дугаарыг хийгээд, нөгөө талд нь дуугарсан эмэгтэй цагдаа руу хашхирах шахам хэллээ. 

"БЭКХЁН! Бэкхён, миний ах...Бэкхён нэг хүнтэй яваад хааччихсаныг нь би мэдэхгүй байна, туслаач" 

"Тайвшир, эрхмээ. Та яг одоо хаана байгаагаа надад хэлж чадах уу?"

"Б-би мэдэхгүй ээ...мэдэхгүй байна" гэж хэлэхдээ Чанёол өөрийгөө ихэд буруутгаж байсан юм. 

Хаана байгаагаа хэлж чадахгүй бол тэд надад туслаж чадахгүй шүү дээ! Тэд Бэкхёнд туслаж чадахгүй!

Сандарсаар, эргэн тойрноо гүйлгэн хараад хамгийн ойр харагдах бичгийг унших гэж хичээлээ. 

"Ү-Үж-ҮЖАНСАН!...Юуны..." гэсээр утасны бүхээгнээс үл ялиг холдон саяхан хажуугаар нь өнгөрсөн газар луу харав. 

"Мистер Пиззагийн хажуу талын Үжансанд байна" 

"Бид түргэхэн эргүүлийн цагдаа явуулья, эрхэм ээ"

/Major editing/~~~Миний төгс ах~~~Where stories live. Discover now