🎻Арван долдугаар хэсэг🎻

Start from the beginning
                                    

Интернэт кафе руу ороход хоёр гурван л хүн байв. Бид төлбөрөө төлөн, хүнгүй төрөөний буланд суун, би чат руугаа оронгуут шууд л нөгөө хэд залгалаа. Би камерыг нь өөр лүүгээ харуулж байтал Бура товчлуур дээр дарахад бүгд: Сайн уу? Мина гэж ориллоо. Би гараа даллан: Сайн уу?
Хусог: Эегүү манай Мина улам хөөрхөн болчихож ээ гээд инээхэд
Жонгүк түүнийг холдуулан: Мина~ Сайн уу?
Инёон: Хөөе царай муутаа холд оо. Би найзтайгаа ярьмаар байна гэж уруулаа унжуулан хэлэхэд Жонгүк камертайгаа ойртон: Мина~~ Би цахайлаг байгааз гэхэд Бура : Тиймээ гээд ширээн дээр унахад Чаён: Энэ хэн бэ?
Би: Мм энэ миний найзууд Еэрин бас Бура гэтэл Жимин: Тэхён очсон уу? гээд Жонгүкийг шахан суув.
Бура: Аан найз залуу нь уу?
Намжүүн: Үүүү! Та хоёр учраа олжээ. Ашгүй дээ.
Юнги цаанаас: Тийм шүү. Би дахиж орон гаран Тэхён гэдэг хүнтэй баймааргүй байна шүү
Би: Орон гаран??
Жин: Тэр миний 3 аягыг хагалсан.
Юнги: Тэр шийдвэрлэх оноог алдсан
Жимин: Бүжгийн бэлтгэлд дээр хэдэн удаа хөл дээр минь гишгэсэн гэж бодно
Чаён: Сайн л байна. Би харин ч байярлаж байгаа.
Жимин: Юу??!
Жонгүк: Тэр шөнө ерөөсөө унтахгүй өрөөндөө холхиод л байдаг
Инёон: Та хоёр хамт унтдаг юм уу?
Жонгүк: Үгүээ! Зүгээр л хөнжлөө чирж яваад байгаа нь тод сонсогдоод байдаг юм.
Инёон: Эвгүй юм бэ?
Намжүүн: Тэгээд нэг тийшээ ширтээд гөлөрчихдөг
Би санаа алдан: Ямар нэг юм болсон юм байхдаа~~
Жонгүк: Мэдээж. Энэ чинь хайр шүү дээ.
Хусог: Жимин! Чи манай гэрт энэ хүүхнийг дууддаг чинь яаж байгаан?
Чаён хараал урсгасаар Жиминийг гаргаад халдалгыг саван хаав. Бүгд чимээгүй болон, Чаёныг дагуулан ширтэнэ. Хусог зүрхээ барьсаар ирж суухад би: Хүүхэн гэж?
Хусог: Га.. гэснээ Чаён руу харахад Чаён түүн рүү харан: Яав аа? Юмаа үргэлжлүүлээч
Хусог: Гаюл
Инёон: Бид чамайг маш их санаж байна. Бас бид бүгд чамайг ТэМи гэдгийг мэдчихсэн бас Хэминий хувьд бол чамэйг ирэхийг л хүлээж байна. Чи ирээ энэ бүхнийг дуусгаарай. Бас Тэхёнтой уулзсан юм уу? Тэр юу гэж байна?
Би: Тэр ч би ч юу ч яриагүй. Тэхён мэдэх үү? Миний тухай
Инёон: Үгүээ Чаён өчигдөр Жиминд уурласандаа бүгдийг нь хэлээд хаячихсан.
Чаён: Би Жиминд уурлаагүй.
Жонгүк: Чи Жиминийг Гаюлтай үерхсэнээс нь хойш байнга уурладаг болсон биз дээ гэхэд Чаён: Үгүй за юу гээд Жонгүкийг цохиж эхэллээ. Инёон Чаёныг болиулах гэж оролдонгоо: Заза Мина дараа яръя гээд салгалаа. Би нөгөө хоёр луу харан: Дараа бие даалтаа хийх үү?
Еэрин: Тэгье.
Бура: Санал нэгдэж байна. Гэхдээ Мина чи намайг саяны залуучуудынхаа нэгэнтэй нь танилцуулчих л даа гэхэд Еэрин: Чамайг тоохгүээ.

Бурагаас ашгүй нэг юм салан, Еэринтэй сугадалцсаар гэр лүүгээ алхаж байтал хөгжмийн дэлгүүрээс дахин төгөлдөр хуурын дуу явна.
Еэрин: Би ийшээ орох ёстой. Чи яв даа гээд гараа даллахад
Би: Жихүүнтэй уулзах гэж байгаа юм уу? гэхэд тэр: Тиймээ. Яг үнэндээ Жихүүн миний ихэр ах л даа.
Би: Хөөх та хоёр нэхх төстэй биш шдээ
Еэрин инээгээд: Харин хүмүүс тэгдэг л юм. Манай сургуулийн цөөхөн хэд нь л мэддэг юм.
Би толгой дохиод, гараа даллан гэр лүүгээ өгслөө. Гэртээ ирэхэд үүдэнд танихгүй гутал байлаа. Би гал тогоо руу ороход ээж хоол хийж байгаа бололтой. Гэтэл хоолны ширээний ард Тэхён сууж байв. Би дотроо орилон, түүн рүү очоод: Чи энд юу хийж байгаан? гэхэд тэр бага зэрэг сандарсан бололтой. Хэсэг байж байснаа ярзайтлаа инээгээд: Хоол идэж байна.
Би өгсөн хариултанд нь итгэж өгөхгүй сонин харахад тэр: Чи надад хэдээс тардгаа хэлээгүй. Би манай сургуультай л адил байх гэж бодсон

Тийм шүү дээ. Шинэ сургууль маань нөгөө сургуулиас нэг цагийн өмнө тардаг.

Ээж эргэж харснаа: Чи хувцсаа солихгүй юугаа хийгээд байгаан?
Хувцсаа солиод, хоолоо ид гээд Тэхёны урд будаа аягалж өглөө. Би дээшээ гаран, гэрийнхээ хувцсыг өмсөөд нүүр гараа угаачихаад доош буухад ээж тэр хоёр ямар нэг юм ярилцан инээлдэнэ. Би Тэхёны урдаас харж суухад, ээж хачир Тэхёны халбаган дээр тавингаа: Чи их хөгжилтэй хүүхэд юмаа гээд над руу харан нүдээ ирмэхэд би нүдээ бүлтэгнүүлэн будаандаа хахангаа алдав. Ээж: Чи тэгээд өнөөдөр буцах юм уу?
Би: Тийм үү?
Тэхён толгой дохин над руу харан инээмсэглээд: Тиймээ. Уул нь явмааргүй л байна
Бид хооллож дуусахад, би аяга тавгаа цэгцлэн угаах гэтэл ээж намайг түлхэн: Чи хамт жоохон алхаач
Би: Хэнтэй?
Ээж: Хэнтэй гэж?? Тэхёнтой
Би бараг орилох шахам: Би яах гэж??
Ээж: Зүгээр хамт жоохон зугаал л даа. Бүр оройтчихвол Тэхёныг гэртээ хонуулаарай
Би нүдээ эргэлдүүлэн: Ээжээ би завгүээ би бэлтгэл хийх хэрэгтэй байгаа



Тэхён: Гадаа гоё байна шүү
Би: Чи тэгээд өнөөдөр явах юм уу?
Тэхён: Үгүй ээ. Ингээд чамтай алхсан чинь мааргүй санагдчихлаа
Би түүн рүү харан: Юу?
Тэхён: Би энд чамтай баймаар байна гээд доошоо гар луу минь харснаа: Ингээд л хамтдаа гээд гарыг минь хөтлөөд: Алхмаар байна
Би: Ч..чи явах хэрэгтэй шдээ.
Хичээл чинь чухал удалгүй дүн гарна. Ирц маш чухал
Тэхён: Надад бол чи л чухал

Давхар давхар цохилт түрүүнээс хойш л өгөөд байх юмаа. Энэ хүн хэзээнээс ийм романтик уран цэцэн үгтэй болчихоо вэ? Чи ч гэсэн надад юу юунаас ч илүү чухал

Би нүдээ анин гүнзгий амьсгал аван, нүдээ нээгээд түүн рүү харан: Чи ч бас надад юу юунаас ч илүү чухал гэхэд амьсгалж чадахгүй болж байгаа юм шиг л болов. Харин Тэхён миний өөдөөс инээмсэглэснээ намайг тэврэн авав.




💜🐯

- M E L O D Y -Where stories live. Discover now