🎻Арван хоёрдугаар хэсэг🎻

2K 177 9
                                    

Өглөө
Сэрүүлэгний дуунаасаа өмнө сэрэн, цонх руу харвал нар мандаж байлаа. Сэрүүлэгээ унтраахаар гараа сунгахад алга. Одоо хүртэл хайрцагтай эд зүйлээ задлаагүйгээ саналаа. Ороо хураачхаад, ариун цэврийн өрөө рүү алхангаа өчигдрийн тухай бодон, амандаа томоос том инээмсэглэл тодруулна. Аз жаргалтай байна. Бэлэн болчихоод доош буухад, ээж өглөөний хоол бэлдэж байснаа намайг харан: Эцэст нь сургуульдаа явахаар шийдээ юу?
Би инээмсэглэсээр, ширээний ард суугаад: Тиймээ таны зөв байсан. Би гэртээ цухуйхгүй байснаар юу ч шийдэгдэхгүй.
Ээж урд минь хачир өрөн: Сайн байна. Өчигдөр ямар нэг юм болоо юу? Чи их жаргалтай харагдаж байна.
Би: Та яаж мэдсэн юм? гээд ээж рүү инээсээр хартал ээж: Чиний ам задарлаа гээд аягатай будаа өглөө. Бид хооллож дуусчихаад, гэрээсээ гаран,ээж намайг хүргэж өгөхөөр боллоо. Сургуулийн урд ирээд, цүнхээ үүрэн буутал ээж: Амжилт хонгор минь гэхэд би эрхий долооовор хуруугаа нийлүүлэн: Окэе гэчихээд гараа даллан сургууль руугаа орлоо. Шүүгээгээ нээхэд тэр өдрийнхтэй адилхан хогоор дүүрчихсэн байсан ч өнөөдөр орох хичээлийнхээ дэвтэр номыг авчихаад, шүүгээгээ хаан, анги руугаа алхлаа. Замдаа Чаён, Инёон хоёртой тааран, хэлхэлдсээр анги руугаа ороход бүгд л над руу сонин харна. Намайг хөөгдчихсөн гэж бодоо биз. Би ч тийм амархан бууж өгөхгүй шүү. Бид ширээндээ суун, Инёон: Чи тэгээд хөөгдөөгүй юм уу?
Би толгой дохин: Тиймээ. Гэхдээ ээж миний хувийн хэргийг ажил дээрээ орхичихсон болохоор маргааш хүртэл би энэ сургуулийн албан ёсны сурагч биш гээд инээхэд Чаён намайг цохин: Бас өчигдөр биднийг орхиж яваад байхдаа яадаг юм!
Би түүний чолкыг хараад: Чи үсээ янзлуулаа юу?
Чаён чолкоо хойшлуулан, өчигдөр авсан булдруугаа харуулаад: Энийг харуулахгүй гэсэндээ л. Өчигдөр өөрөө үсээ хяргачихлаа
Инёон: Гэхдээ мундаг зассан байгааз
Би эрхий хуруугаа гозойлгон: Яг л мэргэжлийн хүнээр засуулсан юм шиг харагдаж байна. Удалгүй шинэ хөгжмийн багш орж ирлээ. Бид мэндлэн суудалдаа суухад, хажуугаас Чаён: Тэр царайлаг биш гэж үү?
Би: Надад Жон багш л дээр байсан
Инёон: Боль доо. Энэ багш царайлаг бас залуухан. Бас нэмж хэлэхэд халуухан гэхэд Чаён ярвайсаар: Инёон! Хүйсээ мэдэр л дээ гэж шивнэхэд шинэ багш: Охидоо чимээгүй. Бас чамайг хараагүй юм байна. Чамайг хэн гэдэг үү?
Би: Мина. Пак Мина
Багш журналаа харж байснаа над руу хараад: Мина? Нэрсийн жагсаалтанд чи ороогүй байна даа
Чаён: Багшаа би танд Мина гэсэн нэр өгсөн гэхэд багш: Аан тийм. Танай ангийн нэг охин ирээд, нэг охиныг шилжсэн гэсэн дээ
Чаён: Ямар но.. түүний амыг Инёон таглан: Багшаа тэр шилжээгүээ. Пак Мина манай ангид байгаа гэхэд багш толгой дохисоор, журнал дээрээ миний нэрийг бичлээ. Завсарлахад Чаён: Ямар новш нь вэ? Ёохх ингэж хэлмээр байсан юм
Инёон: Ингэж хэлсэн бол чи шууд ангиас хөөгдөх байсан
Би: Бусад багш ч бас тэгж бодож байгаа байхдаа ахх бусдын анхаарлыг нэлээд татах нээ
Чаён: Гоё л байгааз дээ
Орж ирсэн багш болгон л намайг өдсөн басамжилсан яриа хийн, эцэст нь нэрийг минь журнал дээрээ бичнэ. Хэд хэдэн удаа Чаён хумсаа хугалах шахам гараа атгаж байлаа. Цайны цаг болоход, би тэднийг чирсээр цайны газар луу алхана. Тэр хоёр өдөржингөө хэлэхийг хүссэн үгээ дуржигнуулан, багш нараас ч айлгүй тэднийг хараана. Бас
Инёон: Тэр муу Хэмин чамайг далд оруулаад, өөрөө буцаад анги руугаа шилжээд л ашш тэрний тэр баян цатгалан нь тэндээ л биз. Энэ чинь сургууль! бүх хүүхдүүд эрх тэгш
Чаён: Нийгмийн хичээл ороод ч хэрэг алга. Тэрний гашилсан тархи хэзээ ч хүлээж авахгүй юм байна
Би: Охид оо болно оо. Хэминий занг ямар мэдэхгүй биш. Өчигдөр ямар нэг юм болоогүй биз?
Чаён: Юу болдийн гээд уцаартай хэлээд түрүүлээд яваад өгөв. Би гайхан Инёон руу харвал тэр: Мм юу л даа. Би түүнийг яагаад ингээд байгааг мэдэхгүй ч өчигдөр Жимин Хэминий өрөөсөн дугуйтай нийлээд яваад өгсөн
Би: Өрөөсөн дугуй?
Инёон: Чи мэдэхгүй л дээ. Хэминтэй хамт яваад байдаг охин Гаюл гээд
Би толгой хөнгөн дохин: Тэгвэл Тэхён? гэхэд тэр над руу жуумалзан: Яасан? гээд жогтой харахад би инээгээд урагшаа харан алхсаар: Зүгээр л. Түрүүлээд явчихсан болохоороо гээд цайны газар луу ороход Чаён ширээ олоод, бидэнд ч хоол авчихаж. Бид ширээндээ суун хооллож байтал нэг хүн хажууд ирж суулаа. Түүн рүү харвал Тэхён. Би цочирдсондоо аманд дахь хоолондоо хахан, цээжээ цохиж байхад тэр урд ус тавилаа. Удалгүй нөгөө хэд нь ч ирж суухад би усаа ууж дуусгаад тэдэн рүү гайхан харж байтал Чаён: Юу вэ?! Явцгаа. Би хоолоо тайван идмээр байна гэтэл Жимин түүний төмснөөс авч идэхэд тэр хөмсгөө зангидан: Хөөе миний төмс!
Инёон: Битгий орилоод бай!
Би доошоо харсаар хоолоо идэж байтал Тэхён: Чи ийм чимээгүй юм уу гэхэд би түүн рүү харчихлаа. Бурхан минь бид хоёрын хооронд хэдхэн миллиметр л байх шиг байна. Би амьсгаагаа түгжин, түүн рүү харж байснаа ухаан орон, хоолны тавцангаа аваад угаалганд өгчихөөд гарлаа. Би коридороор алхангаа толгойгоо цохин: Солиотой амьтан. Яагаад гараад ирэв ээ? Тэхёнд их эвгүй санандсан байх даа гэж бодож байтал ардаас миний нэрийг дуудлаа. Миний сайн мэдэх хоолой.
Тэхён намайг гүйцэн ирээд: Яагаад зугтаад байгаа юм бэ? Өчигдөрхөн л надтай хамт инээлдээд л байсан байж.
Би доошоо харан, хуруугаараа оролдонгоо: Би зугтаагүээ. Зүгээр л сая хэтэрхий эвгүй байсан болохоор гэтэл Тэхён чанга чанга инээгээд миний хоёр хацарнаас барин өөр лүүгээ харуулаад, инээмсэглэж байв. Нүүр халуу дүүгэн, ам хатаж, амьсгалах агааргүй болсон мэт санагдсан тул түүний гарыг аваад: Ойлголоо. Би дахиж зугтахгүй
Тэхён: Тэгвэл яг 4 гэхэд би чиний гэрийн үүдэнд хүлээж байя гээд над руу ирмэчхээд яваад өгөв. Би нүдээ бүлтийлгэсээр, түүний ардаас харан, шатах гэж байгаа хацраа бариад: Өө бурхан минь. Би үхэх гэж байх шиг байна. Дотроос нэг юм балбаад, амьсгалах ч аргагүй болоод байна.

Хичээлээсээ ирснээс хойш толины өмнө өөртөө байсан бүх хувцсаа барин аль нь Тэхёнд таалагдах эсэхийг бодон, тархиа гашилгана. Удалгүй өөрийн дуртай даашинзаа өмсөн бэлэн болтол бороо орж эхэллээ. Би цонхон дээрээ очоод, тэнгэр лүү харан: Хөөе чи намайг өдөөд байна уу? Би энийг сонгох гэж хичнээн хичээснийг чи харсан биз дээ?! гээд үсээ зулгаан, дахин шүүгээгээ онгойлголоо.
Ээж: Миний охион?
Би: Мм ээжээ та хэзээ ирсэн юм? Ажил чинь тарчихаа юу?
Ээж: Тиймээ. Гэхдээ би шөнө ээлжтэй. Чи хаачих гэж байгаан?
Би нүдээ бүлтийлгэн: Юу?
Ээж: Хаачих гэж байгаан бэ?
Би ээрч түгдэрсээр: Аан би нөгөө нэг найзтайгаа кино үзэхээр болсон юмаа
Ээж: Инёон? Чаён?
Би: Манай сургуулийн нэг эгч байдаг юмаа дээд ангийн
Ээж: Хэн?
Би аманд орсноороо шууд л Жэнниг хэлчихлээ. Ээж хөмсгөө өргөснөө толгойгоо дохиод, өрөө лүүгээ орлоо. Би гэрээсээ гарахад, Тэхён аль хэдийн ирчихсэн зогсож байлаа. Тэр намайг харангуутаа инээмсэглэн, гараа даллахад би инээсээр түүн дээр очлоо.
Тэхён: Түрүүн ээжтэй чинь таарсан.
Би: Юу?! гэж түүнийг цочтол уулга алдахад тэр: Яасан? гэж нүдээ бүлтийлгэхэд
Би: Ммм яагаачгүээ.




Үргэлжлэл бий....

- M E L O D Y -Donde viven las historias. Descúbrelo ahora