🎻Долдугаар хэсэг🎻

1.9K 179 2
                                    

Би ширээн дээрээ дэвтрээ хүчтэй тавиад: Ашш гэж орилоход Инёон Чаён ангийн хаалгаар орж ирээд надаас цочлоо. Инёон: Яа галзуурчихаа юу?
Би: Тиймээ би галзуурчихсан бололтой. Бүр дотроос шатаад байна гэж толгойгоо сэгсрэн орилоход Чаён миний амыг даран: Болноо болно. Чи чинь яачихаа вэ? Амсчихаа юу?
Би гарыг нь татаж аван амьсгаадсаар: Тэр муу шулам хүний нэр барьж хүний залуу булаана гэнээ гэж ширээгээ цохиход Инёон нурууг минь алгадан: Тэнэг золиг минь ямар чиний нэрийг бариад чиний залууг булаачихсан байгаа юу гэж намайг зандрахад би: Тиймээ миний залуу за юу харин нөгөөхийнх нь хувьд гээд доошоо харахад Чаён инээсээр: Гэхдээ чи Хэминийг ёстой гоё байдалд хийсээн. Одоо тэнд яг л оршуулга болж байгаа юм шиг л байгаа даа
Инёон бас түүнийг цохин: Та хоёр нээрээ яг таарсан нэг тэрэгний дугуйнууд юмаа
Би ширээндээ суун дэвтрээ нээн: Мэдкүээ. Хичээлээ хийлээ гээд юу ч хамаагүй номон дээрээсээ хуулж бичихэд Инёон тэр хоёр тус тусынхаа ширээнд суугаад бие биен рүүгээ дохилцохыг би мэдэж байв. Хичээл эхлэхэд ангийнхан Хэмин бид хоёрыг харан, бие биендээ цаас дамжуулцгаана. Ойрд хичэлдээ анхаарах анхаарал ч сарниж алга болжээ. Самбар луу харж сонсох ч оюун ухаан минь өөр газар байгаад байгаа нь надад үнэхээр хэцүү байлаа. Толгойгоо барьсаар хичээлээ дуусгахад би дэвтэр номоо цүнхлээд ангиас гарлаа. Инёон Чаён хоёрт баяртай гэж хэлэхээ ч мартсангүй. Сургуулиас гарахад Жон багш машинаа налчихсан хүлээж байв. Харин цаана Тэхён спорт машинаа налчихсан зогсож байна. Магадгүй Хэминийг хүлээж байгаа байх. Шатаар бууж байгаад Тэхёныг харан тэндээ өөрийн мэдэлгүй зогсчихож. Тэхёнтой Хэмин тэврэлдэхэд л нэг юм ухаан орон багш руу очлоо. Түүнтэй мэндэлчхээд машинд суун, ярилцлагадаа явлаа.
Жон багш: Чи түрүүн тэнд нэг хөвгүүнийг ширтээд зогсчихсон. Би их гайхсан шүү.
Би инээсээр: Үгүээ би юм бодоод л таг гацчихсан байлээ гэхэд Жон багш үрүүлээ эргүүлсээр: Өнөөдөр сайн байх хэрэгтэй шүү. Тэгж байж л түүнд сайхан сэтгэгдэл төрүүлж, Франц руу явна шдээ
Би: Тэр хүнд би таалагдахгүй бол
Жон багш: Тийм юм болохгүээ. Бас чи тэр хүнд нөгөө хөвгүүн, төсөөллийн ертөнцөө яриад хэрэггүй шүү.
Би инээсээр: За яах уу. Тэгэхээс дээ. Тэд намайг галзуу гэж бодох байлгүй.

Орчуулагч: Энэ хүн Солонгосоор сайн ойлгоно. Харин ярихын хувьд бага зэрэг хүндрэлтэй. Та тайван удаанаар анх яагаад хийл тоглох шийдвэр гаргасан тухайгаа яриарай.
Би инээмсэглэсээр: Ойлголоо гээд камер луу хараад: Би 8 жилийн өмнө анх удаа аавтайгаа театр орж үзсэн. 9 настай бяцхан охин миний хувьд тэр газар яг л үлгэр дээр гардаг харш шилтгээн шиг байсан. Хаанаас нь ч харсан маш үзэсгэлэнтэй тансаг. Би өөрийгөө яг л гүнж болчихсон мэт төсөөлж байсан. Театрын эргэн тойрныг харж байтал гэнэт чихэнд минь сонсголонтой маш гоё аялгуу гарсан. Тайз руу харахад маш үзэсгэлэнтэй нэг эгч хийл тоглоод байж байсан. Бас нэг хөвгүүн байсан гэхэд Жон багш хоолойгоо засав.
би: Одоо болтол тэр хийлийн чимээ чихэнд минь байсаар л байдаг. Тоглолт дууссаны дараа шууд л маргаашийн тасалбарыг бүхэл бүтэн 1 сар цуглуулсан мөнгөөрөө авчихсан хайртай ягаан гахайгаа хагалаад шүү дээ гээд инээхэд орчуулагч бас төлөөлөгч ч бас инээмсэглэж байв. Би: Тэгээд маргааш нь дахиад л сонссон. Бараг долоо хоног тэр тоглолтыг ааваасаа гуйсаар байгаад дарааллан үзсэн. Харин тэр тоглолтын хугацаа дуусч би заавал үзнэ гэж аавыгаа шаналгасан. Тэгээд орой болгон гэрээсээ тоглолоо гэж гараад театрын урд суудаг болсон. Аав эцэст нь намайг хийлийн дэлгүүрт авчирсан. Би тэр үед яг л гэртээ ирсэн мэт цаанаа л нэг дотно сайхан мэдрэмж төрж аав руугаа харахад тэр над руу толгой дохин инээмсэглэсэн. Тэгээд л би анхны хийлээ авсан.

- M E L O D Y -Where stories live. Discover now