🎻Арван зургаадугаар хэсэг🎻

Start from the beginning
                                    

Ахх Мина хөөрхөн болохоор одоо ч ардаасаа залуус хуйлруулж байгаа даа~~~
Ахх Мина хөөрхөн болохоор одоо ч ардаасаа залуус хуйлруулж байгаа даа~~~

Тэхён гэнэт огцом босон, шүүгээгээ ухан, хэдэн хувцсаа үүргэвчиндээ чихээд өрөөнөөсөө хар хурдаараа гарлаа. Түүнийг бөөн дуу болсоор бууж ирэхэд ээж нь: Тэхёнаа~шатаар буухдаа гүйхгүй шүү
Аав: Хоол болж байна уу? Хөгшөөн?
Ээж: Болоогүй байнаа.
Тэхён: Ээж би Бусан явлаа.
Ээж: Юу? Хаашаа гэнээ?
Аав: Ахх Бусаны *Сар* гэдэг цайны газар сайхан кимчитэй шөл бас сайхан амттай шарвин байдагсан гээд санаа алдахад Тэхёны ээж нүдээ эргэлдүүлэн: Чи тийшээ явж яах нь уу?
Тэхён: Маш чухал хэрэг байна. Та багш руу хэлчихээрэй гээд ээжийгээ үглэхээс өмнө: За хайртай шүү ээжээ ааваа. Хүү нь хэд хоногоос хүрээд ирнээ гээд дуржигнуулсаар гарч явлаа. Тэхён гүйсээр, Бусан явах автобусанд амжин суулаа.

Минагийн талаас
*_* WTF !!!!! Тэр хөвгүүн саравчтай малгайгаа авахад
Би халбагаа унагаан, аман дахь хачраа гарган: Ким Тэхён!! гэж орилох шахам хэлэхэд Бура: Чи таньдаг юм уу
Еэрин: Чам дээр ирсэн юм уу?
Би сандалнаасаа зөөлөн босон, эсрэг талын хаалга руу зүглэтэл хойноос
- ПАК МИНА!! гэж тэр ориллоо.
Түүний хоолой сонстох тэр мөчид би байрандаа гацчихсан. Цурхиртал уйлмаар ч юм шиг. Инээгээд гүйгээд очмоор ч юм шиг. Гэхдээ сансар огторгуйд жингүйтэх мэдрэмж биеийг минь бүхэлд нь бүрхэнэ. Гарын алга хөлөрч, зүрх бөмбөр шиг нүднэ. Догдлол бас дахин догдлол.

Би эргэж харахад Тэхён надтай 5 алхмын зайтай иржээ. Би анх тайзан дээр гарч байснаасаа ч илүү айж бас догдолж байна. 1,2,3,4,5 алхам. Тэр альхэдийн урд минь иржээ. Би: Ч..чи энд юу..у хийж байг-аан?
Тэхён мөрөөр минь тэврэн: Вуаа ашгүй дээ би нэг төрсөн нутагтаа ирж..
Би: Чи Дэгүд төрсөн шдээ гэхэд тэр хоолойгоо засан: Аан аавын захиасаар л
Би: Аав чинь юу захисан юм?
Тэхён: Шарвин гэхэд би амаа ангайсаар: Аав чинь ганц шарвин идэхийн төлөө чамайг ийшээ явууллаа гэж үү?
Тэхён: Яасан? Би аавынхаа төлөө о хийж байна шдээ гээд малийхад би толгой дохин: Заза тэгвэл энэ сургууль дээр юу хийж байгаан?
Тэхён: Чамайг харахаар

Бурхан минь.. Зүрх минь дахиад л..

Би түүний гарыг аван буулгаад, суудалдаа эргэн суухад бидэн рүү харж байсан сурагчид бүгд буцаад яриандаа орлоо. Цайны газар дахин чимээ шуугиантай болж эхэлсэн нь үнэхээр тухтай санагдана. Удалгүй Тэхён хажууд минь суун, халааснаасаа алим гаргаж ирээд: Чи хэзээ буцах юм?
Би: Нэлээд удах байх.
Тэхён: Яагаад??? гээд бага зэрэг гонгиносон янзтай хэлэхэд би эхэндээ өхөөрдсөн ч түүнийгээ илэрхийлэлгүй: Энд сайхан байна шд. Би шинэ найзуудтай болсон. Энэ бол Еэрин, харин энэ Бура. Хөөрхөн байгааз гээд инээхэд Тэхён: Чи л хөөрхөн байна
Би өөрийн эрхгүй: Юу? гэхэд тэр толгой сэгсрэн: Ким Тэхён.
Удалгүй Бурагийн хажууд миний өөдөөс харан нөгөө бохь зажилдаг хөвгүүн ирэн суулаа. Бура үг ч хэлж чадалгүй гацан, помидор шиг л улаан болоод доош харан хоолоороо тоглоно.
Жихүүн: Сайн уу? гээд над руу харан инээмсэглэхэд би үл ялиг инээсээр: Сайн. Сайн уу? гээд Тэхён руу хартал тэр байдгаараа хөмсгөө зангидан алимаа тас тас хазан иднэ. Би нүдээ хурдан хурдан цавчилан хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг хөөрхийлөлтэй амьтан сууж байтал Еэрин: Жихүүн баяр хүргэе. Чамайг шийдвэрлэх шидэлтийг хийсэн гэж сонссон

Жихүүн нээрээ тийм шдээ. Тэр надад өөрийнхөө нэрийг хэлж байсан шүү дээ

Жихүүн инээсээр: Баярлалаа. Гэхдээ тэр баг их хүчтэй байсан л даа. Та хэд найзууд юм уу??
Бура гэнэт: Тиймээ гэхэд тэр бага зэрэг цочих шиг болсон ч над руу харснаа Тэхён руу харан: Чи хэн??

Тэхён: Би юу? Ким Тэхён. Харин тэр миний найз охин гээд над руу заахад золтой л саваад уначихсангүй. Би инээсээр гараа урдаа савчуулан: Үгүй шүү. Тэр тоглож байгаан хххаха гээд худлаа инээхэд Тэхён: Үгүээ би тоглоогүй. Тэр их хөөрхөн бас ухаантай бас авьяастай шдээ. Тэр яг л бяцхан тоорой шиг эгдүүтэй гээд миний хоёр хацарнаас шахахад би гарнаас нь бариад буулгах гэсэн ч хүчирсэнгүй. Тэр яагаад ингээд байгаа юм бэ? Тэр хошуугаа цорвойлгосоор намайг өхөөрдөн баахан чихэр жимс шиг үг хэлэх ч яагаад ч юм бэ оюун бодол минь түүний энэ байдалд татагдана. Тэр үрчийлгэсэн хамар, цорвойсон ягаахан уруул, өө сэвгүй толигор арьс нь үнэхээр сэтгэл татам.

Жихүүн, Бура, Еэрин бүгд хийж байсан зүйлээ мартан биднийг ширтэх ба би хацраа шахуулсан учраас тэнэг хоолойгоор: Яа Ким Тэхён яагаад байгаан бэ? Хацар өвдөөд байна?
Жихүүн: Минад таалагдахгүй байх шиг байна гэхэд Тэхён гэнэт хацрыг минь барьсан чигээрээ уруул дээр минь шобхийтэл үнсээд, гараа буулган: Хайраа хичээл чинь хэзээ тарах юм?
Би шоконд орон, нүд минь энд тэндгүй хэрэн хэсүүчлэн, яаж дуугардгаа ч мартчихсан бололтой.
Тэхён алимаа ширээн дээрээс аван, Жихүүн рүү харан: Сайхан тоглосон шүү. Дахиад нэг тоглоноо тэгж байгаад гэхэд Жихүүн гайхсан маягтай түүн рүү харах бол Тэхён над руу нэг ирмэчхээд: Тарахаар чинь ирж авнаа гээд яваад өгөв. Би амаа ангайн нөгөө хэд рүү харвал Бура: Дэбаак! Чи үнэхээр азтай юмаа. Тэр үнэхээр царайлаг юм.
Жихүүн: Тэр юу дахиад тоглох талаар яриад яваад өгөв өө?
Еэрин: Чи найз хөвгүүнтэй байжээ? Яагаад надад хэлээгүй юм бэ?
Би толгой сэгсрэн: Мэдкүээ. Би өөрөө ч юу болсныг сайн мэдэхгүй байна.

Сая яг юу болов оо?? Ким Тэхён чи дахиад л намайг хэдэн мянган асуултнуудын дунд үлдээчихлээ.



Сайнууцгаа?? Нэлээд оруулалгүй удчихлаа. Үнэхээр уучлаарай. 🙏🙏Өгүүллэг минь дуусахад хэдхэн хэсэг үлдсээн. 💓Тэгээд өгүүллэгийг минь уншдаг бүх хүмүүстээ баярлалаа бас хайртай шүү. 💜Дараагийн хэсэг маргааш, нөгөөдрөөс орноо. Үргэлж удаадагт уучлаарай😇😇

- M E L O D Y -Where stories live. Discover now