🎻Арван гуравдугаар хэсэг🎻

Start from the beginning
                                    

Би түүнийг зулгаасаар: Тэхён одоо болио.
Тэхён дахин зоосоо хийгээд, бөмбөгнүүдийг аван, шийд рүү шидэж эхэллээ. Би бас хажуунаас нь шидэн түүний хүсээд байгаа оноог нь авахад нь бага ч гэсэн туслахыг хичээнэ. Цаг дуусахад хажууд нь зогсож байсан ах: За аль бамбаруушийг нь авмаар байна гээд дээр нь зүүгдсэн том бамбаруушнуудыг заахад Тэхён ярзайсаар: Мина чи сонго гэхэд би: Үгүээ чи сонго. Чи л их хичээсэн шдээ гээд цүнхэн доторх жижиг жижиг бамбаруушнууднуудаа доош нь чихлээ.
Тэхён уруулаа унжуулан: Чамд л зориулж энэ бүхнийг хийсэн. Би сонго л доо
Би энэ төрхийг нь хараад бага зэрэг балмагдсан ч түрүүнээс хойш нүдэнд туссан бор бамбаруушийг заахад тэр ах надад авч өглөө.
Автомат тоглоомын төвөөс гарч утсаа харвал ээжээс, дуудлага болон мессеж ирсэн байлаа. Би мессэжийг нь уншвал эмээгийн тухай болон гэртээ түргэн ирэхийг хүссэн байлаа. Би Тэхёнд гэртээ харих хэрэгтэй байгаагаа хэлэхэд тэр намайг зөндөө татгалзсан ч хүргэж өгнө гэж зөрүүдлэсээр хамт явахаар боллоо. Өөртэйгөө бараг чацуу хүүхэлдэйгээ тэвэрсээр нөгөө гарандаа зайрмагаа барин амтархан идэн, Тэхёнтой дуртай дургүй зүйлсийнхээ тухай ярьсаар гэрийнхээ ойролцоо ирлээ.
Би: Би бүх төрлийн зайрмаганд дуртай. Харин хоолны хувьд вандуйд тийм ч дуртай биш
Тэхён: Би гүзээлзгэнэтэй зайрмаг иддэггүй гэхэд би зайрмагаа идэж дуусгаад түүн рүү нүдээ бүлтийлгэн үл итгэсэн царай гаргахад тэр: Үнэн шүү. Үнэхээр иддэггүй
Би: Би юу гээчгүй шдээ. Заза манай гэр энэ эсрэг талд байгаа байшин гээд гэрээ заахад тэр: Заза өнөөдөр үнэхээр сайхан байлаа.
Би бамбаруушаа дээшлүүлэн тэврээд: Надад ч бас үнэхээр хөгжилтэй байлаа бас баярлалаа гээд бамбаруушныхаа гарыг өргөн даллалаа. Тэр инээн: Зүгээр дээ. Өө энд чинь шоколад гээд уруулны минь доош хэсгийг арчиж өгөхөд, зүрх минь бөмбөр шиг нүдэж эхлэлээ. Би түүний нүд рүү харахад тэр ч бас над руу ширтэнэ. Би гацчихсан мэт эсвэл Тэхёны нүдэнд ховсдуулах мэт.. Тэхён хацарнаас минь барин ойртож эхлэхэд, миний харц түүний уруул дээр тусна. Амьсгал давхцан, гараа чангаар атгалаа. Удалгүй танил хоолой гэрийн тэндээс сонсогдлоо. Гэрийнхээ зүг харвал ачааны машин болон машиндаа хайрцаг чихэн зогсож байлаа. Гэрийн минь урд.нэг бичиг харагдана.

"Зарагдсан"

Саяхан л дэлбэрэх гэж байсан зүрх зогсох шиг л болж шууд л тийшээ гүйлээ. Би дөхөн очихдоо: Энэ юу болоод байнаа?!
Ээж: За дуусчихсан уу? Тэгвэл явцгаа даа. Мина чи хаана байв аа? Би чам руу зөндөө залгасан бас мессеж бичсэн
Би: Энэ юу болоод байнаа? Бид нүүж байгаа юм уу?
Ээж: Бид Бусан явна
Би: БУСАН?
Ээж намайг машиндаа суулган: Явах замдаа ярья гээд өөрөө суун, машинаа асаалаа. Би: Ээж! Зогс би явахгүй.
Ээж: Хонгор минь эмээ чинь өвдсөн бид очих хэрэгтэй
Би хоёр талын цонхоороо Тэхёныг хайн: Ээж! Зогс л доо түр түр зогсож бай л даа.
Ээж: Бид тэнд 2 сар л болох болно.
Би: Яагаад харанхуй шөнө явах гээд байгаа юм бэ? Би нэг хүнтэй л уулзаадхий. Бас Инёон Чаён би тэр хоёрт хэлэх хэрэгтэй ш дээ гэж хэлэхэд хоолой зангирч байлаа. Замын нөгөө талд Тэхён дээш харан алхаж байхыг хараад би ээжийг зогс гэж зөндөө гуйсан ч ээж бодлоо өөрчилсөнгүй. Тэхёноос нэлээд холдон, арын цонхоороо түүнийг харан, нулимсаа барьж дийлэлгүй унагаалаа. Хажуудаа байх бамбаруушаа тэврэн " Би дахиад л түүнийг алдчихлаа" гэж шивнэн чимээгүйхэн уйлна.
Ээж толиороо намайг харан: Бид эргэж ирнээ хонгор минь. 2,3 сар болоод л. Эмээгийн чинь бие тэнхрэнгүүт л. Бас бидний орж буй байшингийн хажууд их амттай амттаны дэлгүүр байдаг гэсэн. Үнэрийг нь авбал салж чаддаггүй гэсэн шүү. Идэж байж л санаа амардаг гэсэн. Чи амттанд дуртай шдээ.
Би цонхны шилийг хуруугаараа цохин: Та надад амлаж байна уу? Эмээгийн бие дээрдэнгүүт эргэж ирнэ гэж
Ээж: Мэдээж. Амлаж байна.
Би: Тэгвэл яагаад байшингаа зараад Бусанд байшин авч байгаа юм?!
Ээж санаа алдан: За яах уу чамд үнэнийг хэлье. Эмээгийн чинь бие зүв зүгээр. Харин чи. Сэтгэл зүйч хэлэхдээ чамайг бүх зүйлийг шинээр эхлэж, сэтгэл санааны хувьд тайван байлгах хэрэгтэй гэсэн. Энд байгаа сургууль бол чамд ихээхэн сэтгэлийн дарамт үзүүлж байгаа юм байна гэсэн. Бас чамайг дахиад хийл тоглож чадахгүй байгаа тухай хэлэхэд тэр ингэж зөвлөсөн юм. Шинэ орчин хэрэгтэй гэж тэгвэл дахин эхлэж чадна гэж
Би: Би л үүнийг шийдэж чадна шдээ. Тэр хүүхэн намайг галзуу хүн шиг л харж харьцдаг
Ээж: Тэр чамд их тус үзүүлсэн. Өмнө нь аав чинь биднийг орхиход чи хийл тоглож чадахгүй байна гэхэд тэр л чамтай ярилцаж бүхнийг засч өгсөн. Тэгээд чи дахин хийл тоглосон шдээ
Би: Тэр чинь Тэ- ахх мэдэхгүээ. Тач бас адил надтай ч зөвлөлдөж ярилцалгүй энэ бүхнийг шийдсэн байна шдээ. Би бүхэл бүтэн 17 настай. Юм ойлгох насан дээрээ ирчихсэн. Та ч намайг ойлгохгүй л дээ. Та түүнтэй адилхан намайг галзуу гэж бодож байгаа. Үзэсгэлэнтэй цагаан ертөнц, ёроол үгүй харанхуй гээд л солиотой юм яриад байгаа болохоор. Та ингэж бодохоор бусад хүмүүс ямар байх нь тодорхой л доо
Ээж: Одоо болно. Би чамтай хэрэлдмээргүй байна гэж ширүүхэн хэлэхэд би бамбаруушаа тэврэн, дахин цонх руу хараад,түрүүн Тэхёнд ядаж баяртай гэж хэлдэг байж гэж харамсана.


Өнгөрсөн ч 9 сарын 1ний мэнд хүргэе. Админийх нь сэтгэл санаа ойрд их муу байгаа тул дахин нэг sad хэсэг биччихлээ 😭😪😅Гэхдээ Бусанд Минад юу ч тохиолдох юм билээ?🤔 🤓
Дараагийн хэсгээ хурдан оруулахыг хичээнээ📝Тэгээд миний онгод хичээл дээр л орж ирдэг юм даа ер нь😁😂 📕📗📘📙📓📔📚📖Би ч бас Минатайгаа адил шинэ сургууль🏫шинэ багштай 👩🏻‍🏫болсон гэхдээ найзуудтайгаа л байгаа л даа👭. Харин Мина маань хэр байх бол? 💖🎻🎻

- M E L O D Y -Where stories live. Discover now