🎻Наймдугаар хэсэг🎻

Start from the beginning
                                    

Хэдэн цагийн турш шүүлтэнд орсны эцэст намайг сургуулиас гаргаж, багшийг халахаар шийдвэр гарлаа. Би өрөөнөөс гарч ирээд: Яагаад.. Яагаад хэлүүлэхгүй байгаан? Хэлсэн бол та халагдахгүй шдээ
Жон багш: Надаас болоод нууцаа дэлгэхийг чинь хармааргүй байсан юм
Би: Тэгвэл надаас болоод таныг халагдахыг би хармааргүй байна
Жон багш: Ээж чинь ч үүнийг хүсч байгаа. Надаас болж охиныг бүгд мэдчихвэл би яаж ээжийн чинь нүүр лүү эгцэлж харах юм?
Би: Одоо тэр хэнд хамаатай юм! Та ажлаасаа халагдчихлаа.
Жон багш: Би зүгээрээ гээд багш нарын өрөө рүү оров. Би шүүгээ рүүгээ очин, дэвтэр номоо цүнхлээд сургуулиас гарч гүйлээ. Бүхнээс зугтахыг хүсэж байна. Өнөөдрийг сайхнаар эхлүүлсэн ч ямар ч нэмэр байсангүй. Энэ хичээлийн жилийн өдөр бүр л би ямар нэгэн эвгүй байдалд орж байна. Залхаж байна. Гэртээ ирэн, шүүгээнээсээ чемоданаа гаргаж ирэн хувцсаа хийлээ. Дэвтэр номоо нэг хайрцаг руу нь хийчихээд амьсгаадсаар шалан дээр суун, түрүүнээс хойш тэвчсэн нулимсаа гаргалаа. Энэ сүүлийнх нь байгаасай.

Ярилцлагын өдөр
Орчуулагч: Чи яагаад өөрийгөө бусдаас нуудаг юм бэ?
Би: Би дахин хэн нэгнийг алдахаасаа айсан юм. Намайг 8 настай байхад л гэр бүл минь их өрөнд унасан. Сар болгон төлөх ёстой мөнгөнөөсөө болж эцэг эх минь өдөр шөнөжин ээлжийн ажилдаа яваад, би гэртээ ганцаараа л үлддэг байсан. Харин хийл тоглож олон тэмцээнд орон, шагналыг нь авсаар л байсан. Нэг удаа аав минь намайг гадаадад болох тэмцээн рүү явуулах гэж маш их өр тавьсан. Дараа миний ялсан мөнгөөр төлөөд цаана нь илүүдэл мөнгө их үлдэнэ гэж аав тооцоолсон. Гэвч би тэр тэмцээний тайзан дээр гараад, тоглож чадаагүй. Бусдын ярьдгаар онгод ороогүй гэдэг шиг л. Тэгээд л би таг гацчихсан. Гэртээ ирсний маргааш аав явчихсан байсан. Ээж бид хоёрыг үгүээ ээж өр бид гурвыг орхиод явчихсан. Яагаад гэвэл би аавын урмыг хугалчихсан учраас гэж нулимс унагасаар хэллээ.



Нүдээ нээхэд, бие минь даарч, хамаг бие минь өвчин орсон байлаа. Шалан дээрээс босон, хөнжилдөө орж хэвтэхтэй зэрэгцэн доор хаалга дуугаран ээж ориллоо.
Ээж: Миний охион! Хувцсаа өмсөөрэй. Бид айлд уригдсан шүү гэсээр өрөөнд минь орж ирээд: Өвв хонгоо минь унтаж байгаа юм уу?
Би: Мм нойр хүрээд байна
Ээж: Би өнөөдөр юу болсныг мэднээ хонгорхон минь гээд үсийг минь илэхэд би босон, түүнийг тэвэрч аваад: Ээжээ надаас болоод гээд уйлж эхлэхэд ээж нурууг минь илээд: Зүгээр дээ. Бид хэнийд уригдсан гээч. Жон багшийнд чинь уригдсаан.
Би ээж рүү хараад: Юу?
Ээж толгой дохин: Тэр бид хоёрыг хоолонд урьсан
Би: Би очихгүээ



Ээж үсийг минь янзалсаар: Инээгээрэй за юу?
Би толгой дохин: За
Хаалга нээгдэн нэг үзэсгэлэнтэй эмэгтэй инээсээр угтан авлаа. Бид хоолны ширээний ард суухад тэр: Намайг Хери гэдэг. Та хоёрын тухай их сонссон гээд инээхэд би бөхийн: Сайн байна уу? Пак Мина
Жон багш: Хери эгч чинь чиний шүтэн бишрэгч
Хери: Тийм шүү. Тэгэж байгаад надад гарын үсгээ өгөөрэй.
Удалгүй хаалга дуугарахад Хери эгч: Миний хүү юу?
-Тиймээ. Найзуудтайгаа байж байгаад жаахан оройтчихлоо.

Энэ нэг л танил хоолой!
Удалгүй хоолны өрөөнд Жонгүк орж ирэхэд ууж байсан жүүсэндээ хахан түүн рүү харахад тэр ч над руу харан хөмсгөө зангидаад: Аав та бүр одоо нууц амрагаа гэртээ авчирдаг болоо юу? гэхэд Хери эгч түүнийг цохиод бүгдийг тайлбарлаж хэлэхэд түүний нүд орой дээрээ гарлаа. Хоол болохыг хүлээх зуур Жонгүк намайг өрөөндөө оруулан: Чи..чи Тэхёны ТэМи юм уу? Еээс би зөв хэлсэн байна. Жиминээс мөрийгөө авнаа
Би: 1т би Тэхёных биш
2т би ямар бооцоо юу?
3т Тэхёнд юу ч хэлж болохгүй шүү
Жонгүк: Яагаад? Тэр чамайг гэж бодоод л Хэминтэй үерхэж байгаа
Би: Үгүээ тэр Хэминд сайн.
Жонгүк: Үгүй дээ. Тэхён чамайг гэж бодоод л тэр
Би: Үгүй дээ. Би түүний хувьд хэн ч биш




Жин: Тэхён энэ цамц цус болчихож. Угаахгүй юм уу?
Тэхён: Үгүй дээ
Жин: Би юм угааж байна шдээ
Тэхён: Зүгээр л угаамааргүй байна. Наанаа тавьчих
Жин: Гэхдээ чи хэн нэгэнтэй зодолдоо юу? Цус болчихсон байхыг бодвол?
Тэхён: Үгүээ миний цус биш
Жин: Нөгөө хүнийх чинь юм уу?
Тэхён: Минагийнх
Жин: Чи Минатай зодолдоо юу?
Тэхён: Үгүй дээ юу гэж би эмэгтэй хүнд гар хүрэх вэ дээ!
Жин: Тэгээд яагаад угаахгүй гээд байгаан?
Тэхён: Мэдкүээ.
Жин сонин царайлсаар цамцыг нь буйдан дээр тохоод гарлаа.

Нэгдүгээр хэсэг дээр Тэхён Мина хоёр мөргөлддөг хэсэг байдаг гэдгийг сануулъя.❤️👕❤️

- M E L O D Y -Where stories live. Discover now