🎻Зургаадугаар хэсэг🎻

Start from the beginning
                                    

Гэхдээ одоо би яана гэж. Чи аль хэдийн сонголтоо хийчихсэн. Чиний ертөнцөд бол би тэр охины хөлийн үзүүрт нь ч хүрэхгүй. Гэтэл чи миний амьдралын 50 аас дээш хувийг оршин тогтноох үндэс суурь нь болж өгч байсан. Чиний инээмсэглэл. Үнэхээр гайхалтай бас гэрэл цацруулсан.

Гэхдээ хэзээ ч тэр инээмсэглэсэн дүр төрх над руу харж байгаагүй. Зөвхөн хий хоосон, хөндий хүйтэн Ким Тэхён л байсан.

Ангидаа орж ирэхэд Инёон инээсээр: Ээе охин минь өнөөдөр их эрт иржээ. Ээж чинь яасан юу гэж байна?
Би мөрөө хавчин: Тэр юу гээчгүй
Чаён над руу итгэж ядан харсаар: Үнэхээр үү? Арайчдээ. Манай ээж өсчигдөр надад хоол өгөөгүй. Бас хамгийн хөгийн нь би гэрийн хорионд орчихсон. Ээж хэзээ ч ингэж байгаагүй гэж их л нухацтай ярихад Инёон: Харин эмээ намайг энэ удаа жирэмсэн болно гэж сүрдүүлсэн гэхэд би инээгээд: Эмээ чинь үнэнийг хэлсэн ч юм билүү?
Чаён: Өчигдөр Тэхён Хэмин хоёр зад хэрэлдсэн байх даа. Нөгөө бичлэгнээс болоод гээд нүүрээ үрчийлгэн инээхэд Инёон хаалганы хажуу талын цонхыг хараад: Магадгүй үгүй байх гээд эрүүгээрээ заахад бид харахаар очлоо. Ангиас гаран коридориор харвал Тэхён Хэмин хоёр хөтлөлцчихсөн явж байв. Би уруулаа хазсаар тэдний араас харахад Чаён: Тэхён үзээгүй юм болов уу?
Би: Үгүй дээ. Зүгээр л Тэхёны хувьд би хэн ч биш гээд анги руугаа орлоо. Би суудалдаа суухад Чаён гүйж ирээд суун: Үгүй шүү. Бид харсан үдэшлэг дээр Тэхён чамайг зөрүүлж үнссэнийг
Би үл ойшоосон байдлаар: Мэднээ гэхэд Чаён: Чи мэдэж байсан юм уу?
Би: Тиймээ би тэр өдөр бүгдийг нь саначихсан
Инёон: Тэгээд л сонин царайлаад ширээ мөргөөд байсан юм байна
Чаён толгой дохин урагшаа харан дэвтэр номоо гаргалаа.

Багш ширээ тогшин: За нөгөө ангиас танай анги руу хүүхэд шилжиж ирж байгаа юм байна гэхэд нт би өндийн хаалга руу харвал Хэмин ороод ирлээ. Ангийнхны нүд орой дээрээ гаран бие биен рүүгээ харна. Чаён амаа ангайсаар над руу харахад би мэдэн будилсан царай гарган мөрөө хавчлаа. Хэмин бөхийгөөд: Тусалж дэмжээрэй гээд миний яг зэрэгцээ хажуу талын салаанд суулаа. Тэр над руу зэвүүн гэгч инээн дэвтэр номоо дэлгэлээ. Түүнээс болж эхний 3 цагийн хичээлийг ойлгосонгүй. Их завсарлагаа болоход би дэвтэр номоо цүнхэлж байтал Тэхён ангид орж ирлээ. Бурхан минь тэр инээмсэглэл нь яг л сахиусан тэнгэр шиг гэж бодсоор өөрийн эрхгүй түүнийг ширтэж байлаа. Тэхён Хэминтэй юм ярин түүнд туслаад хамтдаа ангиас гарлаа. Чаён: Энэ муу үнээ. Чамд харуулахыг хүссэн бололтой. Тэхён өөрт нь ямар их анхаарал тавьдгийг гэхэд нь би санаа алдаад: Бүр л дор болж байна гэхэд Инёон мөрөн дээр минь хөнгөхөн цохиод: Боль доо эерэг талаас нь авч үз. Энэ бүхэн чамайг Тэхёноос сэтгэлээ татахад тусална
Би: Үгүээ харин ч дордуулж байна гээд цайны газар луу явлаа. Явах замд ханаар дүүрэн зарлал байна. Тэмцээний тухай.
Чаён зарлалыг барьсаар: Бид үүнийг үзэх хэрэгтэй. Энэ их том хэмжээнийх юм байна гэж уулга алдахад би: Том хэмжээнийх гэнэ шүү гэж амандаа бувтнахад Чаён: Сонсогдоод байна
Би: Уучлаарай сэтгэл санаа муу байна
Инёон: Тэхён яахаараа тийм шуламтай нийлчихдэг байнаа
Жимин: Манай бэргэнийг муулах хэрэггүй шүү охидоо
Би түүн рүү гайхан хартал тэр: Яасан гайхсан уу?
Бид толгой дохиход Жимин: Тэхён Хэминий нэг зүйлд нь л үнэхээр их дуртай хайртай
Чаён түүн рүү ойртон: Юу?
Жимин шүлсээ залгиад Чаён руу харахаа болин урагшаа харснаа: Авьяас гэхэд
Бид нүдээ бүлтийлгэснээ чанга гэгч инээгээд Инёон: Авьяас гэнэ шүү. Тэр хуванцар хүүхэлдэйд бас хийж чаддаг зүйл байнаа
Жимин: Тиймээ. Тэхёны хэлснээр тэр их алдартай хийлч гэсэн.
Чаён уулга алдсаар: Юу? Хэмин үү?
Жимин толгой дохин: Тиймээ. Тайзны нэр байдаг юмаа. Өөрийгөө нууцалж явдаг од. За байз нэр нь юу билээ?? Ямартай ч 9 настайгаасаа хийл тоглож, 8жилийн турш театрын хөшигний ард гэхэд нь би: Юу? Арай нэр нь ...Тэ...Ми
Жимин: Аан тийм. ТэМи мөн гэхэд би цайны газар луу хамаг хурдаараа гүйлээ. Тэхён Хэминийг намайг гэж бодоод үерхсэн гэж үү бас Хэмин миний нэрийг урдаа барьж байна. Миний 8 жилийн хөлс хүч хөдөлмөрийг...

Тийшээ ороход Бангтаны залуустай Хэмин инээлдэн сууна. Би түүн дээр очин ширээнийх нь хажууд зогсоход тэр над руу хараад: Чи яах гээв?
Би ширүүнээр: Чи ТэМи юм уу гэхэд тэр бага зэрэг сандран ийш тийш харснаа Тэхён руу харж инээмсэглээд: Чи яаж мэдсэн юм? Хэн чамд хэлээв? гэхэд би ёжтой инээгээд: Хөөх тийм үү? гэхэд тэр залуус руу харж инээгээд: Тиймээ гээд төмсөө аван идэхэд би: Би түүний фен л дээ. Чамаас хэдэн юм лавлачихъя. Өөрийнхөө тухай сайн мэдэх байлгүй дээ
Хэмин: Мэдээж гэхэд би: ТэМи бага ангийнхаа төгсөлтийн үдэшлэгээр ямар өнгөтэй даашинз өмссөн бэ?
Хэмин өөр лүү нь харах хүүхдүүд рүү харж байснаа над руу хараад инээснээ: Ягаан. Охид ягаан өнгөнд үнэхээр дуртай байсан шүү дээ
Би түүн рүү харж инээчхээд: Тэгвэл дунд ангидаа байхдаа ямар хичээлдээ хамгийн муу байсан бэ?
Хэмин хэнэггүй: Математик гэж хэлэн амаа барихад би инээгээд: Аан гэхэд Хэмин: Одоо болсон уу? Тэгвэл яв гээд гараа даллав. Би: Үгүээ гээд ширээнд нь хоёр гараараа тулаад түүнд ойртон: Чи бүх асуултанд буруу хариулсан. Би....Үгүээ ТэМи бага ангийнхаа төгсөлтийн үдэшлэгт явж байгаагүй бас ягаан өнгөнд биш цэнхэр өнгөнд дуртай байсан. Тэр дунд ангидаа ямар ч хичээл дээрээ муу байгаагүй!



Сайн уу😊🤗 .Намайг дэмжиж миний өгүүллэгтэй хамт байгаа бүх уншигчиддаа чин сэтгэлээсээ баярлалаа бас Хайртай шүү❤️🔥. Дараагийн хэсгээ аль болох хурдан оруулнаа. Санал бодлоо хуваалцаарай.

- M E L O D Y -Where stories live. Discover now