🎻Нэгдүгээр хэсэг🎻

Comincia dall'inizio
                                    

3 давхар луу гаран урлагийн танхим руу ороход Жон багш төгөлдөр хуур тоглочихсон сууж байлаа. Хаалгыг нь түгжин урд суудалд чимээгүйхэн суун тоглож дуусахыг нь хүлээлээ. Энэ бол Жон багш. Манай сургуулийн хөгжмйин төрлийн бүх зүйлийг хариуцсан багш. Тэр одоо 40 тэй бас их залуухан харагддаг. Бас царайлаг. Манай сургуулийн зарим охид араас нь гүйж үхэн хатдаг ч Жон багш тэднийг хэзээ ч тоож байгаагүй. Тэр зөвхөн цор ганц хайртай хүнтэй. Мэдээж эхнэр нь. Түүнийг тоглож дууссаны дараа би алгаа ташихад тэр над руу харан инээгээд: Хэзээ ирсэн юм? гээд инээн хажууд суухад би: Саяхан гэхэд тэр: Юу болсийн?
Би: Орой хэдэн үзүүлбэр тавих боломжтой болсон бэ?
Жон багш: Чи багадаа 3 ихдээ 5 н үзүүлбэр үзүүлж болно. Гэхдээ чамд хэцүү бишүү
Би: Үгүээ харин ч сайхан байна. Өнөөдөр сэтгэл санаа өөдрөг байна.
Жон багш: Тэгвэл өөдрөг байдлаа алдаж болохгүй шүү. Цоглог бай. Бас мөнгийг чинь данс руу чинь явуулчихсан шүү.
Би: Заа~
Жон багш: Бас чи өнөөдөр..
Би: Мэдэж байнаа. Гэхдээ би хөшигний цаана байгаа шдээ. Хүмүүс намайг харж чадахгүй байхад би гоёод гоёод юу олж долоох юм бэ?
Жон багш толгой дохин инээгээд: Заза одоо яв хичээл чинь орчлоо. Орой хоцров!
Би бөхийгөөд: За баяртай Жон менежерээ~ гэхэд тэр чимээгүй байхыг анхааруулав. Би танхимаас гарахад хичээл альхэдийн эхлээд 10 минут өнгөрсөн байлаа. Доош буун анги руугаа ороход багш ирээгүй байсанд баярлан суудалдаа суухад Инёон: Чамайг бүтэлгүй гэхэд ч хэцүү азтай гэхэд ч хэцүү юмаа гээд гараа тулан над руу харахад нь би хичээлээ гаргах гэтэл ном дэвтэр байсангүй. Инёон урд дэвтэр номыг маань тавихад сая л нэг юм санан инээгээд: Баярлалаа Инёонаа~ гэхэд тэр: Чи альхэдийн зөнөөд эхэлчихэж
Би муухай харан: Ингээл хамаг настр унагаагаад хаячдаг юм
Инёон: Би тийм л хүн гэхэд би ам нээх гэж байхад л багш орж ирэн үг тасалдууллаа.
Багш бодлого самбарт бичсэнийхээ дараа урд минь баахан дэвтэр овоолоод: Минаа~ Орой энийг засаад багшдаа өгөөдөхөөрэй гэхэд би оройны тоглолтоо санан: Багшаа би орой маш чухал ажилтай гэхэд багш хөмсөг зангидан над руу муухай харснаа: Заза гээд цаанаа л нэг зэвүүцсэн байдалтай хэлэхэд Инёон: Чи буруу л юм хийлээ дээ гэж шивнэхэд би зүгээр л ярвайлаа. Үнэндээ би өнөөдөр биш байсан бол сургууль дээр хоноод ч хамаагүй хийж өгөх байсан. Нэг дэх өдөр болгон миний хувьд дэндүү чухал өдөр. Багш Хансол дээр очин гуйхад тэр зөвшөөрснийхөө дараа над руу муухай харахад би их айн харцаа бурууллаа. Хичээл дуусан багш гарахад бүгд ёоллоо. Хичээл тарсан тул би яаран хичээлээ цүнхэлсээр гарах гэтэл Хансол ширээгээ хүчтэй түлхэхэд багшийн өгсөн дэвтэр газраар нэг тарлаа. Би гайхан түүүн рүү харвал тэр дэвтрүүдийг өшиглөн миний урд ирэн: Эрт харих болохоор их баяртай байх шиг байна. Гэхдээ яанаа? Багш чамд энэ хэдхэн дэвтэрнүүдийг үлдээсэн гээд ширээн дээр тогтсон бүх дэвтрийг албаар унагаахад би ээрч түгдэрсээр: Б.би ү..н.эхээр амжихгүээ гээд бөхийн уучлалт хүсэхэд тэр намайг алгадлаа. Хацар халуу дүүгэж, уруул хорсож эхэллээ. Хансол: Дахиад л чи ! Яагаад үргэлж ийм ядаргаатай байдаг юм бэ? Чамайг хий гэсэн бол чи хийх л ёстой. Би ч гэсэн амжихгүй гээд толгойг минь цохино. Цус эрүүгээр минь урсахад Инёон Чаён урд минь орж: Чадахгүй гэсэн бол чадахгүй гээд намайг авч гарлаа. Инёон: Тэнэг охин үргэлж өөрийгөө гэмтээх юм хийх юм.
Чаён: Бид хоёртой ч болуу нийлж байгаад тэр дэвтэрнүүдийг засчихгүй дээ гэхэд би гараа татаж аван: Би гэр лүүгээ явлаа гээд эргэж харахдаа хэн нэгний чээжийг мөргөлөө. Дээш харвал Ким Тэхён байлаа. Зүрх хүчтэй цохилж, саяхан л өвдөж байсан нүүр минь дорхноо зүгээр болчих шиг. Тэхён бага зэрэг цус болсон цамцаа харан хөмсгөө зангидсаар хажуугаар өнгөрөхөд би эргэж харан: Уучлаарай гэж шивнэх төдий хэллээ. Сургуулиас гаран таксинд суугаад уруулны цусаа тогтоохын тулд сальфетка ашиглахдаа нулимсаа гаргахгүй гэж хичээнэ. Гэвч өөрийн эрхгүй уйлж эхлэхэд жолооч ах: Зүгээр үү ахын дүү? гэхэд нь би зангирсан хоолойгоороо: Зүгээрээ гэхэд тэр чимээгүйхэн машинаа жолоодож эхлэлээ. Гэртээ ирэн ариун цэврийн өрөө орон нүүрээ усаар шавшин толинд харвал алгадуулсан хацар ч уйлсаар байгаад хавдсан нүд минь ч авах юмгүй болчихож. Гэхдээ энэ надад хамаагүй. Уруулынхаа сэтэрсэн хэсэгт тос түрхэн чөлөөт хувцсаа өмсөөд, хийлээ аван театр луу таксидлаа.

3..2..1 Хөшигний цаана хэн ч байж болно. Би мэдэхгүй. Юу ч болж байж мэднэ. Би мэдэхгүй. Зөвхөн би өөрийгөө л хэн болохыг бас юу хийж буйг мэднэ. Би бол Пак Мина. 17 настай. Элит ахлах сургуулийн онц сурлагатан ч хэнэггүй бүтэлгүй сул дорой нэгэн. Гэхдээ би энэ тайзан дээр Пак Мина биш ТэМи гэх тодотголтой гардаг. Энэ хөшигний ард нэг тогтсон өдөрт.. Намайг үзэх гэж хэдэн зуун хүн ирдэг гэсэн. Гэвч би мэдэхгүй. Хэдэн мянга ирдэг үү? Эсвэл зуу гаруй бүр хэн ч ирдэггүй ч байж мэдэх юм. Энэ хөшигний ард байх нь надад таалагддаг. 3,2,1 театрын гэрэл унтрахад ардаас минь гэрэл туслаа. Нүдээ анин, хийлээ тоглож эхлэхэд Тэхёний инээмсэглэл толгойд минь орж ирэн өнөөдөр тааралдсан мөч бүрээ төсөөлөн сэтгэл зүрхээрээ бусдад тэр мэдрэмжээ түгээнэ. Цав цагаахан бас үзэсгэлэнтэй. Намайг хүрээлэх энэ газар бол Ким Тэхён чиний бүтээсэн миний ертөнц.

- M E L O D Y -Dove le storie prendono vita. Scoprilo ora