JONGUР

4.1K 101 4
                                    

"Жон-ап----> Жонап"

Сар тэнгэрт хөөрч дэлхий ертөнц хар өнгөөр будагджээ. Жонап гэртэй орж ирэн чимээгүйхэн өлмий дээрээ алхан гэтэж байлаа. Гэнэт гэрэл асахад Жонап цэх зогсон инээгээд хойш харан: Унтаагүй юмуу? Хайраа?

Түүний өөдөөс хөмсөг зангидан харах бүсгүй: Хаа хүрээд ирэв? Хаанаас ирж байгаа юм?

Жонап гараа өмдөндөө үрэн: Нөгөө~~

Бүсгүй түүний яриаг таслан: Наад нүүр чинь бас яачихсан юм? Зодоон хийгээ юу?

Жонап толгой дохиход бүсгүй түүний өмнө ирж зогсон эрүүнээс нь бариад нүүрийг нь нягталж харан: Өнгөцхөн юм! *бувтнах*

Жонап бүсгүйн гарыг атган: Уучлаарай хайраа! Ирж яваад хэдэн хүнтэй муудалцаад~~ бүсгүй гүнзгий амьсгаа авахад Жонап: Ээегүү миний өхөөрдөм эхнэр хайр нь дотроо хал нь гаднаа хүн шүү! *малийх*

Бүсгүй: Жонап!!

Жонап: Хаёнаа санаа зоволтгүй би зүгээр! Чи минь унтаж байхгүй дээ!

Хаён толгой сэгсрэн: Чи байхгүй нойр хүрэхгүй байсан юм!

Жонап Хаёныг тэврэн: Өрөөндөө орцгооё! *жуумалзах*

Хаён мөр дээр нь байх Жонапын гарлуу  харан: Гараа ав! Надаас хол бай энэ бол шийтгэл!

Жонап ярвайн түүний үйлдлийг яг дуурайхад Хаён хөмсөг зангидан унтлагын өрөөрүүгээ гүйх нь тэр. Түүний энэ үйлдлийг мөн л Жонап өхөөрдөн чанга инээн түүний араас унтлагын өрөөрүүгээ хурдтай алхан орлоо.

Жонап Хаён хоёр бол гэрлээд хагас сар ч болоогүй шинэхэн гэр бүл юм. Тэд спортын сургуульд Жонап боксын дасгалжуулагч бол Хаён нь усан сэлэлтийн дасгалжуулагчаар багшилдаг бөгөөд оюутны ширээнээс авхуулан нөхөрлөж хайрлаж дурлалцан өдий хүржээ.

***

Жонап боксын тамирчидаа нэг нэгээр нь бэлтгэн зогсож байхад хэн нэгэн түүнийг дуудах нь тэр. Жонап хойш харан: Пүү~~ хэнийг харах нь энэ вэ? Пак Инжон мөн үү?

Инжон гараа өргөн: Таалаа! Сайн уу? *инээмсэглэх*

Жонап толгой дохин: Сайн сайн уу?

[+18] ~MATRIX~ /Дууссан/Where stories live. Discover now