ZELO

5K 127 6
                                    

/Жинхэнэ нэрээр нь бичих гэсэн ээ больлоо та нарт амар байх :"))/

Зэло бүжгийн талбайн голд зогсоно. Цоглог хурдан хэмнэлтэй ая явж эхлэхэд тэрээр жуумалзан бүжиглэж эхэллээ. Энэ тэнд хүмүүс орилолдон том танхимдах бүгд түүнийг дэмжинэ. Зэло шилдэг бүжигчин шалгаруулах нэгдүгээр шатны тэмцээнд орж байгаа нь энэ байлаа...

Ая зогсоход Зэло тайзны голд эргэлдэн зогсож дээш гэрэл рүү харан инээн цэх зогсоод бөхийн тайзнаас буулаа.

Удалгүй тэнцсэн оролцогчидыг зарлан 20 оролцогчид шалгаруулж авахаас аль хэдийн 18 хүн зарласан байлаа.

Зэло сандал дээр тогтож яадан гараа атган сууж байхад түүний хажууд сууж байсан халимаг үстэй, намхан охин: Чи хөлөө хөдөлгөхөө больчихож болохгүй юу!

Зэло хажуу тийш харахад охин инээж байлаа. Зэло гайхан хараад толгой дохин хөлөө хөдөлгөхөө болин эгц суухад "Шин Жүри" гэх нэр сонсогдоход хажууд нь сууж байсан охин үсэрч босон гараа өргөн тайзруу гүйх нь тэр.

Шин Жүри...

Хөтлөгч: Одоо нэгдүгээр шатны хамгийн шилдэг оролцогчийг зарлах гэж байна?

Зэло: *гүнзгий амьсгаа авах*

Хөтлөгч: Чой Зэло!

Зэло өөрийнхөө нэрийг сонсоод итгэж аядан дээш харахад хөтлөгч дахин түүний нэрийг хэлнэ.

Зэло: БИ *гараа өргөх*

Хөтлөгч инээн: Тайзан дээр гараад ир! гэж хэлэхэд Зэло ч хурдтай тайзан дээр гүйн гараад хүмүүсийн дунд орон нэг эгнээнд зогсоход хоёр талаас нь ууттай дугаар барьсан хүмүүс яван оролцогчидод сугалаа сугалуулж байлаа. Бүгд сугалаа сугалж дууссаны дараа хөтлөгч: Энэ үеэс бидний хоёрдугаар шат эхэлж байна! Бид оролцогчидод дугаар тарааж өгсөн! Та нар гайхаж байна уу? гэж асуун шалгарсан 20 хүн рүү харах нь тэр. Тэд ч нэг нэгээрээ толгой дохилцоно.

Хөтлөгч: Хоёрдугаар шат бол хосын бүжиг! гэж үл ялиг чанга дуугаар хэлэхэд бүгд дуу алдана.

Хөтлөгч инээн: Одоо нэр дуудсан оролцогчид гарч ирэн хамтрагчаа сонгоно! Мөн бүжгийн төрөл болон үзүүлбэр үзүүлэх дараалалыг бас сонгох болно! гэж хэлэн хажуу тийш болон олон шар бөмбөлөгтэй шилэн хорго гаргаж ирэн эхний хүнийг дуудна.

Гурван оролцогч хамтрагчаа сонгон, бүжгийн төрөл дараалалаа мэдсэний дараа Зэлогийн нэрийг дуудлаа.

[+18] ~MATRIX~ /Дууссан/Where stories live. Discover now