HIMCHAN

6.4K 122 4
                                    

Химчан захиралын өрөөнд чимээгүйхэн сууна. Өөдөөс нь харан суух үеийн эмэгтэйрүү үе үе нүднийхээ булангаар харж байлаа. Тэрхүү охиныг нэрийг Кан Сол гэдгийг Химчан мэднэ.

Захирал ширээгээ зөөлөн цохин: Та хоёр шийдвэрээ гаргасан уу?

Тэр хоёр дугарсангүй.

Захирал хажуу тийш харан: Кан Сол?

Сол: Нөгөө би *гүнзгий амьсгаа авах* зөвшөөрч байна!

Захирал толгой дохин Химчан руу харахад тэр ч мөн адил үг дугаралгүй толгой дохиж байлаа. Энэ түүний зөвшөөрсөний илрэл байжээ.

Захирал: Сайн байна! Та хоёроос сайн уран бүтээл гарна гэж найдаж байна.

Сол: Хичээх болно оо

Химчан: *толгой дохих*

Кан Сол бол өсөн дэвжиж яваа жижиг BT ENTERTAINMENT-д шинээр орсон бүжгийн багш бөгөөд өөртөө итгэлтэй, сайхан инээмсэглэлтэй бүсгүй.... гэвч түүний шаргуу зан өөрийг нь аюулд оруулахаар их өдөр шөнөгүй бүжиглэж шинэ үеийн, шинэ төрлийн бүжгийг бий болгох гэж тольны өмнө эргэлдүүлнэ.

Ким Химчан бол BT ENTERTAINMENT-д олон жил ажилж байгаа дууны багш бөгөөд сайн ажилтан 3 минутын дууны үгийг 5 минутанд л зохиож, ганц сонссон ая дээрээ бүхэл бүтэн амьдралыг өгүүлж чадах авьяастай залуу... гэвч тэр маш залхуу тэрхүү залхуу зангаасаа болоод ажилгүй болох тохиолдол ч цөөнгүй байсан.

Сол болон Химчан хоёрыг шинээр гарах холимог буюу эрэгтэй эмэгтэй дөрвөн гишүүнтэй хамтлагийн дуу болон бүжиг дээр хамтран ажилах санал авчээ. Саналыг долоон хонгийн өмнө тавьсан боловч хэн хэн нь хариу хэлээгүй долоо хоног болсон байв. Тэдний энэ удаан байдлыг захирал нь ч  хүлээж тэсэлгүй тэдний өрөөндөө дуудан уулзжээ. Уулзалт ч амжилттай болж тэд зөвшөөрсөн юм.

Химчан Солд нэг дууны ая өгөн долоо хоног алга болсон байлаа. Сол түүний хойноос хөөцөрдөх сонирхолгүй байсан учир өөрийн хийх ажилдаа анхааран тэрхүү ая дээр бүжгийн хөдөлгөөн тааруулан тольруу харан зогсоно. Дууны утга санаа байгаа ч тэрэнд үг нь хэрэгтэй байлаа. Дууны үгийг сонсоход аяандаа ямар хөдөлгөөн хийвэл төгс зохицохыг мэдэж болох учраас~~

Сол толинд харан хөлсөндөө норсон урт хар үсээ нэг гараараа хойш самнан бариад сул гараараа ташаагаа тулан: Муу залхуу амьтан хайччихдаг байна аа *бувтнах*

Сол хоёр гараа хооронд нь үрэн: Тэр муу амьтаныг шилдэг ажилтан биш байсан бол *халааснаасаа нэг цаас гаргаж ирэх* энэ цаас шиг ингээд *базах* базаад *урах* ураад тасдаад хаяахгүй юу! *санаа алдах*

[+18] ~MATRIX~ /Дууссан/Where stories live. Discover now