Зэло өөрийн сугалсан дугаарыг хэлээд шилэн хоргоны урд зогсон гараа оруулаад холин хамгийн эхэнд гарт тааралдсан бөмбөлөгийг аван харвал "7" гэх тоо байлаа.

Хөтлөгч: 7 гэх дугаарыг сугалсан оролцогч хэн бэ?

Зэло хойш харахад түрүүхэн хажууд нь сууж байсан охин нүдээ анин урагш алхах нь тэр.

Хөтлөгч толгой дохин цааш хамтрах болсон хоёрын нэрийг хэлэн бичүүлээд буцан урагшаа харан: Үзүүлбэр үзүүлэн номер "7", сэдэв "Таашаал"

Зэло ч гэлтгүй Жүри ч мөн шоконд орчих нь тэр. Зэло том нүдэлсээр хойш эгнээндээ орж зогсоход хөтлөгч дахин нэг оролцогч дуудан цааш сугалаагаа үргэлжлүүлнэ.

***

Зэло урдаа алхах намхан охиныг даган явна. Жүри харьяа байгуулгынхаа бүжгийн багшийг хайн хурдтай алхана. Өрөө болгоныг тогшин, онгойлон харсаар гурван давхарыг тэр шигт нь дуусгажээ.

Жүри өвдөгөө тулан: Сол багш хайччихав даа! *бувтнах*

Зэло: Хэнийг хайгаад байгаа юм? гэж асуун доош нэг сууж босно. Зэлогийн ч бас хөл өвджээ.

Жүри Зэло руу харан: Бүжгийн багш!

Зэло үснээсээ атган: Новш гэж~ бидэнд бүжгийн багш хэрэггүй!

Жүри дээш өндийн харахад Зэло: Би дэглэх болно!

Жүри хойш алхан үг хэлэх гэж байхад Зэло түүнээс түрүүлэн: С-сэдэвээ мэдэж байна! Зүгээр бэлтгэлийн заалаа заагаад өг!

Жүри түүнийг дагуулан бэлтгэлийн зааландаа ирэхэд Зэло нэг буланд нь суун хувцасаа тайлж эхлэх нь тэр.

Жүри сандран: Я-яагаад хувцасаа т-тайлаад байгаа юм?

Зэло өмдөө тайлан: Бэлтгэлийн хувцасаа өмсье! гэхэд Жүригийн сандрал арилан ичиж эхлэх нь тэр. Тэр өөр зүйл бодсондоо ичиж байлаа.

Зэло хувцасаа сольж дуусан утасаа оролдон хана руу харан: Чи ч бас соль! Би харахгүй болхоор санаа зоволтгүй!

Зэло чихэвчээ зүүн хана руу харсан чигтээ доош суулаа. Цоглог хэмнэлтэй дууны жагсаалтаа үзэн тохирох ая хайж байхдаа хальт хажуу тийш харахад Жүригийн цааш харан өмдөө тайлж байх дүр зураг толинд тусан харагдчихав. Харах төдийд л Зэлогийн доор халуу төөнөн анд нь өндийгөөд ирэх нь тэр. Зэло нүдээ анин өөрийгөө тайван байхыг сануулан доош нэг харан дахин толь руу харахад Жүри ташаагаа тулан толь руу харан зогссон байлаа. Тэр хувцасаа солиод дуусчээ...

[+18] ~MATRIX~ /Дууссан/Where stories live. Discover now