Сол урсан цаасруугаа харан нүд нь томроод: КИМ ХИМЧАН ЧАМАЙГ ЧӨТГӨР АВААСАЙ!! гэж чанга хэлчихээд урсан цаасаа хогийн саванд хийн: Хайран нэрийн хуудас хамгийн гоё нь байсан юмсан *бувтнах*

Сол дахин тольны өмнө зогсон дууны аяыг эхлүүлэн бодлогшроно.

Дахин хоёр хоног өнгөрөхөд Сол тэсэлгүй хамтрагчийнхаа гэрлүү явлаа. Компаниас зааж өгсөн хаягын дагуу явсаар гэрийнх нь гадаа ирэн бүтэн цаг зогсон нүдэж сүүлдээ залхсан байртай үе үе өшиглөж байлаа.

Сол: ХӨӨШ МУУ ЗАЛХУУ НОВШОО!! ЧАМ ШИГ ЗАЛХУУ ХҮН ЭНЭ ХОРВОО ДЭЭР ЧАМААС ӨӨР БАЙХГҮЙ БАЙХ ШҮҮ!! ХӨӨЕ ЗАЛХУУ АМЬТАН МИНЬ ЭЭЭ *орилох*

Сол гүнзгий амьсгаа аван: КИМ ХИМ~~ түүний яриаг таслан хэн нэгэн: Хөөе чи! Хэн болоод гэрийн урд орилоод байгаа юм.

Сол урдаа зогсох ахимаг насны эмэгтэйг хэсэг ширтэн зогсоод хөмсөг зангидан: Та Химчаны ээж үү?

?: Химчан? Би тийм хүн танихгүй тэглээч би ганцаараа амьдардаг алив холд!! гэж хэлэн Солыг түлхэхэд Сол: Энэ гэр нь мөн ш дээ! 3-р орц!

Эмэгтэй чанга инээн: Хүүхээн! Чи андуурсан байна энэ чинь 8-р орц!

Сол том харан хойш ухран орцны дугаарыг харан нүдээ эргэлдүүлэн хойш ухрахад эмэгтэй түүнтэй зөрөн гэрийнхээ хаалгыг онгойлгон тас хийтэл хаалаа. Эмэгтэй орсоны дараа Сол: Ямар балай юм бэ *бувтнах*

Сол орцны дугааруудыг харан дөрөвдүгээр орцыг өнгөрөхөд Химчан түүний өөдөөс гарч ирэх нь тэр. Сол төв царайлан: Өст хүн өлийн даваан дээр гэж~ дааж авсан ажилаа дуусгачихмаар байх юм!

Химчан дээгүүр харан: Тэгээд?

Сол энэ удаад хөмсөг зангидан муухай харсаар: Тэгээд гэсэн үү? Олигтой зүйл ч хийгээгүй юм байж юу гэнэ ээ? Надад чамтай зуухалдах сонирхол алга зүгээр дагаад яв! гэж хэлэн цамцнаас нь татлаа. Химчан ярвайн үе үе түүний хойноос хийж буй үйлдлүүдийг нь дуурайн алхана. Тэд явсаар компани дээрээ ирэн бэлтгэлийн өрөөнд орон Сол Химчаныг буйдан руу түлхэн өөрөө тольны өмнө зогсон: Дааж авсан ажилаа дуусга аль болох хурдан!!

Химчан ярвайн бал цаас гарган дэлгээд нүдээ анин таваас доош уруудаж тоолон нүдээ нээгээд утаснаасаа шинэхэн дууныхаа аяыг тавин суулаа. 10 минут суусны эцэст тэр бэлэн болсон бололтой дээш өндийн толинд тусах Сол руу харав. Толинд Солын тусгал тод харагдах бөгөөд могой мэт уян хатан хөдлөх хөдөлгөөнөөс өөр зүйлгүй ч Химчаны нүд толинд тусах тэр тусгалруу гүйж байлаа. Химчан доош харан нүдээ аниад гараа өргөн дээш харах нь тэр. Ая зогсоход Химчан дээш харсаар гарт байх цаасаа Сол руу сарвайн: Бэлэн болсон!

[+18] ~MATRIX~ /Дууссан/Where stories live. Discover now