Special Chapter: Six ✨

2.4K 203 20
                                    

Би юу ч гэж хэлж чадсангүй тэрний араас дэмий л ширтэн зогсож байтал Бэкхён машинаа унан хөдлөх нь тэр...

Тэр биднийг буруу ойлгочихлоо. Бэкхён яагаад үргэлж миний тайлбарыг сонсолгүй өөрийнхөөрөө шийддэгийг ойлгох юм алга. Би зүгээр л цаашид яах ёстойг эргэцүүлэн бодхын тулд гадаах савлууран дээр суун зөөлхөн савлан нүдээ анилаа...

Гэнэт мөрөн дээр минь дулаахан зүйл мэдрэгдэн нүдээ нээвэл Жин надад нөмрөг нөмрүүлсэн байх ба өөрөө хажууд сууж байх нь тэр.

Сокжин: Сэрүүхэн биш байна уу ? Даарч байгаа гэж бодоод, хүүхдүүд хоолоо идээд орондоо орчихсон болхоор хамтдаа хэсэг сууцгаая хэмээн өнөөх дулаахан инээмсэглэлээрээ инээлээ

Би тэрэнд нөхөр мөн гэдсэндэх хүүхэд, бас эргэж нийлэхийг хүсч байгаагаа хэлэх хэрэгтэй. Гэхдээ тэрнийг хэлсэн ч тэр хүлээн зөвшөөрнө гэж үү? Магадгүй надаас харилцаагаа таслах байх.

Жин: Чи нөхөртөө хайртай тийм үү?

Би тэрний хэлсэн үгэнд гайхсан ч толгой дохилоо : Хэрвээ би хайргүй байсан бол яах гэж тэрэнд амьдралаа зарцуулна гэж?

Жин миний хэлсэн зүйлд санаа алдан : Тийм дээ, гэхдээ тэр эртнээс л миний дургүй хүн минь байсан хэмээн газар ширтлээ

Хүлээгээрэй? Жиний хэлсэн үг юу гэсэн үг юм бол? Тэгэхээр тэр Бэкхёныг эртнээс мэддэг байсан хэрэг үү?

Жин толгой дотроо Бэкхёнтой уулзхаар ирсэн кафены гадаа Аринтай тааралдсан үеийг бодлоо.

Flashback:

Жин Аринаас холдсоны дараа кафе руу орон цонхны наана суух Бэкхён рүү очлоо. Бэкхён Сокжиныг танихгүй гэхдээ тэр өөрлүү нь байнга дугаараа нууцалж залгадаг байсан хүнтэй уулзхыг хүсдэг байсан юм.

Сокжин явсаар тэрний дэргэд ирэн хоолойгоо засхад Бэкхён гүн бодлоосоо бодит байдалд эргэн ирсэн бололтой хэсэг гайхан эцэст нь тэд бие биенийхаа өөдөөс харан чимээгүй сууцгаалаа.

Бэкхён: Уучлаарай гэхдээ би таныг хаана харлаа? тэрнийг ийнхүү мэдэн будилан хэлхэд Сокжин юу ч хэлсэнгүй зүгээр л чимээгүй суух аж

Бэкхён юу ч ярихгүй суух Сокжин луу ширтсээр зөөгч тэдэнд кофе авчиран тэр одоо л тэрнийг хаана харсаныг саналаа. Мэдээж тэр Аринтай хамт хоол идэж байсан залуу байх нь хэмээн бодож суулаа.

|LOTTO| Where stories live. Discover now