Төгсгөлийн хэсэг

3.9K 285 28
                                    

Тэрнийг орхин явсанаас хойш хэдийн 1 сар өнгөрчээ... Анхнаасаа л очих хэрэггүй байж гэсэн бодол үргэлж бодогдох болж тайван ч нойрсохоо больсон. Ихрүүд яаж байгаа бол? Хэрвээ би яваагүй байсан бол юу болох байсан бол? гэж бодох төдийд хамаг санаа бодол минь үймрэн утас дуугарах хүртэл санаа алдлаа... Харвал Лэе байх нь тэр

"Лэе яриагүй их удсан байна шүү"

"Солонгос очсон биш хүн тоохоо больж дээ чи, за наагуур чинь юу байна даа? Бэкхёнтай уулзсан уу ? "

Би санаа алдан "тиймээ уулзсан"

"Яасан бэ? Яагаад ийм гунигтай байгаа юм? "

"Ахаа үнэндээ би тэрэнтэй дахиж байж чадахгүй ээ, бид 2 анхнаасаа заяаны хосууд биш байж надад их хэцүү байна"

"Арин минь дээ, чи зүрх сэтгэлээ сонсож үзсэн үү? эсвэл оюун санаагаа дагасан уу ? Чамайг үргэлж л тэрнийг бодож уйлдаг байсныг чинь би сайн мэднэ.. Хэрвээ чи яг одоо л энэ боломжийг алдах юм бол дахиж мянга харамсаад ч нэмэргүй шүү"

Мэдээж тэрний зөв, би тэрэнд хайртай минь үнэн бас тэрнээс болж хангалттай их шаналсан харин одоо дахиж шаналхыг хүсэхгүй байна...

"Ахаа бид бүтэх болов уу ? "

"Энэ дэлхийн хамгийн гайхалтай хосууд байх болно"

Лэе ахтай яриснаас хойш хэдийн 7 хоног өнгөрсөн ч би одоог хүртэл ямар ч шийдвэрт хүрээгүй байлаа.. Зөн совин минь намайг тэрэн дээр очихыг шаардах бол харин оюун санаа минь хөлийг минь нэг л газартаа шигдээн хаашаа ч явуулахгүй мэт санагдана, гэхдээ одоо л би мэдэж байна энэ цаг мөчийг би алдах ёсгүй

2 хоногийн дараа

Би ихэрүүдэд хувцас тоглоом мөн амттай зүйлүүд аван машиндаа хийгээд шууд л Бусаны зүг давхин оройдоо гэхэд орж ирэн далайн эргийн ойролцоо байх тэдний гэр лүү явлаа... Азаар төөрсөнгүй яг л зөн совин минь намайг хөтлөн явах шиг болон хаалгыг зөөлхөн тогшин удсан ч үгүй Эмма эмээ хаалга тайлах нь тэр...

"Сайн байна уу эмээ, та намайг санаж байна уу ? "

Эмээ зөөлхөн толгойгоо дохиход би үргэлжлүүлэн " Бэкхён мөн ихрүүд тэд байна уу ? "

Эмээгийн нүдэнд гуниг тодроход би гайхаж орхилоо "охин минь, тэд 14 хоногийн өмнө нас барчихсан " хэмээн уйлах нь тэр

|LOTTO| Where stories live. Discover now