Part 7

2.5K 195 33
                                    

 Хэрхэн эсрэг хүйстнээ өөртөө дурлуулах вэ? Сэхүнийг өөртөө дурлуулах нь байтугай өөрөөсөө улам түлхээд байгаа нь намайг хангалттай шаналгаж байв. Хэдий Сэхүнд сэтгэлийн шаналал мэдрүүлнэ гэж амалсан ч одоо тэр үгэндээ өөрөө ороогдчихоод сууж байна. Өмнө нь ерөөсөө үерхэж үзээгүй биш ч хэрхэн түүнийг өөртөө татахаа мэдэхгүй юм. Тэглээ гээд түүнийг надад сайн болно гээд хүлээгээд суух нь тэнэг хэрэг. 

 Хувцасныхаа шүүгээний урд зогсон хэсэг өөрийгөө ажлаа. Өөрийгөө магтаж байгаа юм биш гэхдээ би үнэхээр царайгаараа гологдохоор охин гэж боддоггүй. Арьсандаа ч их анхаарал тавьдаг учир миний арьс үнэхээр цэвэрхэн. Доошилж цээж хэсгээ толинд харлаа. Том ч биш жижиг ч биш яг надад таарсан хэмжээтэй гэж боддог. Дасгал хийгээд ч томруулж болдоггүйгээс хойш байгаа юмандаа сэтгэл хангалуун байсан нь дээр гэсэн бодолтой л явдаг. Миний хамгийн их анхаардаг биеийн хэсгүүд бол бэлхүүс, өгзөг. Дасгал хийж хэрэндээ хүссэн хэмжээндээ байлгахыг хичээдэг. Гэнэт өөрийнхөө биеийг сонжоод унасандаа гайхан зогсож байхдаа өдөр Хэмигийн хэлсэн зүйл санаанд оров. 

"Хэрвээ чи Сэхүнийг өөртөө татмаар байгаа бол зүгээр л sexy байдлаа харуулах хэрэгтэй"

 Плэебоё залууг биеэрээ урхидах юм биз дээ? Яагаад ч юм ингэж бодсон гэнэт инээд минь хүрэн инээж орхилоо. Арай гэж инээдээ тэвчин маргааш өмсөх хувцсаа авч гаран цонхны хажууд байх сандал дээр хувцаснуудаа тохоод нүүр гараа угаахаар угаалгын өрөө явлаа.

 Унтахаар хэвтсэн ч яагаад ч юм нойр хүрэхгүй байв. Орны хажуу шүүгээн дээр тавьсан утсаа аван хэсэг candy crush тоглов. Удалгүй болин утасныхаа зургуудыг үзэж яваад Сүүёоны зургуудыг олж харав. Хэсэгхэн хугацаанд юу ч хийж чадахгүй хөшиж орхилоо. Бүх л зурган дээр тэр инээмсэглэх бөгөөд нүднээс минь нулимс урсч байсан ч уруул минь дээш өргөгдөн инээмсэглэж байв. Энэ зурагнууд үнэхээр халуун дотно санагдаж түүний үхэл худал мэт санагдан одоо ч амьд юм шиг мэдрэгдэнэ. Нүдэнд минь нулимс хуралдан утсан дээрх зураг бүрэлзэн харагдах ч Сүүёон арагшаа харан гал түлэн зогсож байгаа зургийг танив. Тэр үед үнэхээр жаргалтай байснаа санан тэр үеийг санагалзана. Ахлах сургуулиа төгсдөг жил бид 2 хөдөө байдаг Сүүёоны эмээгийнд амралтаараа очиж билээ. Хоол хийх болоход Сүүёон бид 2 хийнэ гэж эмээгээс зөрүүдлээд Сүүёон гал түлж байх үед нь би авсан юм. Энэ зургийг авхуулсны дараа хоол авах юмгүй түлэгдэж, бага түлээ хийх байсан юм хамаг түлээ хийж хаялаа гэж эмээд нь зөндөө загинуулж байж билээ. Гэхдээ тэр үед өөрсдийгөө шоолцгоон инээж байсан. Шөнө нь унталгүй олон зүйлсийн талаар ярилцан үүр цайлгаж байсан бодогдоно.

❌ Playboy❌Donde viven las historias. Descúbrelo ahora