Part 5

3K 208 20
                                        

Угаалгын өрөөний толинд өөрийгөө харан зогсож, би үүнийг чадах ёстой хэмээн өөрийгөө зоригжуулна. Заавал Сүүёоны мэдэрсэн зовлонг Сэхүнд амсуулах болно гэж өөртөө амлалт өгсөн. Одоо хүртэл Сүүёоныг бодох бүрт сэтгэл хөндүүрлэж басхүү түүнийг үхэлд хүргэсэн тэр залууг туйлын ихээр үзэн ядна. Өөрийнхөө царайг толинд нэг харчихаад цүнхнээсээ уруулныхаа будгыг гаргаж ирэн сэргээн будчихаад угаалгын өрөөнөөс гартал хэн нэгэнтэй мөргөлдчихөв.

Би: уучлаарай гээд дээшээ хартал Хэмигийн надад зааж өгсөн Сэхүн дүрээрээ зогсож байлаа. Түүнийг харах мөчид л дотор минь ямар нэг юм буцалж байгаа аятай л шатаж, үзэн ядах сэтгэл минь дэндүү ихээр нэмэгдэнэ. Түүний ёжтой харц нь намайг сонжих бөгөөд

Сэхүн: ийм хөөрхөн бүсгүй уучлалт гуйж байхад уучлахгүй өнгөрөөж чадахгүй ч хамт хөгжилдвөл бодож болох л юм.

Би: уучлаарай би тэгтлээ чамд муу юм хийсэн гэж бодохгүй л байна шүү хэмээн хариуг нь сонсохчгүй хажуугаар нь зөрөн гарлаа. Түүнээс холдон явахдаа би гэнэт л зогсож орхив. Би юу хийчихэв ээ? Түүнтэй сээтэгнэж өөртөө татах байтал харин ч муухай аашилчих юм. Энэ янзаараа үнэхээр би түүнийг өөртөө дурлуулж чадах болов уу?


                  ХХХ ХХХ ХХХ 


Ороолтондоо шигдэн такси барихаар гараа өргөн зогсоно. Яагаад ч юм нэг ч машин зогсохгүй байв. Дэмий л хувцсандаа шигдэн биеэ хумин баруун гараа сарвалзуулан зогсоно. Удалгүй урд минь уралдааны гэмээр чамин машин ирж зогсов. Машиныхаа цонхыг доошлуулахад дотроос нь клубд Хэмигийн танилцуулж байсан залуу толгойгоо цухуйлган суучих хэмээн дохих нь тэр. Би ч татгалзсангүй шууд л машинд нь орж суув. Хэзээ такси баригдахыг нь мэдэхгүй хөлдөж үхэхийг хүссэнгүй. Машинд орж суусны дараа дулааныг мэдрэн таатай мэдрэмж төрнө. Хажууд Кай инээд алдах нь сонсогдоход гайхан түүнрүү хартал тэр хамарт минь гараа хүргээд 

Кай: чи яг рудольф шиг харагдаж байна хаха

 Би ч ичин хамраа гараараа дараа дарахад түүний инээд нь улам чангарна. Хацар халуу шатаж эхэлхэд тэсэлгүй

Би: болилдоо -_-

 Тэр харин инээдээ барьж ядсаар удалгүй нэг юм дуугүй болон царайгаа төв болгоод

Кай: ингэхэд танай гэр чинь хаана юм? 

Уг нь хэлэхийг хүсээгүй ч хүйтэнд алхахыг хүсээгүй болохоор шууд л гэрээ зааж өгөв. Замын турш Кай надаас асуултаар булсаар байлаа. Ам бүл хэдүүлээ вэ? Хаана сурдаг? хэдэн оных? Ямар хөгжим сонсох дуртай? ямар кинонд дуртай? ямар улиралд дуртай вэ? гээд асуусаар л байв. Би дуугарж ядсандаа биш лдээ би үнэхээр түүнээс буцааж асуулт асуух үед тэр тоохгүй шууд өөрийнхөө асуултуудыг тавьсаар л байсан. Бурхан минь энэ залуу ч үнэхээр намайг залхааж байна. Хурдхан гэртээ очих юмсан. 

❌ Playboy❌Where stories live. Discover now