Эхлэл

7.5K 232 5
                                    

2011 оны 12 сарын 10 /Ахлах сургуулийн 1-р анги/

 Өвлийн сэрүүн салхи нимгэхэн формны минь цамцны завсраар хүртэл сийгэж биеийг минь дааруулах ч доошоо бууж ангируу орох хүсэл надад байсангүй. Дахиад л хүүхдүүдийн үзэн ядсан харц, доромжлох үгс нь намайг угтаж авна гэдгийг сайн мэдэж байгаа болохоор л тэр. Хоёр гараараа биеээ ороон урагш алхаж сургуулийн дээврээс доошоо ажиглан зогсоно. Тэгэх зуур эндээс үсэрчихдэг ч юм билүү гэсэн бодол төрөх ч зориг үл хүрнэ. Гэнэт мөрөн дээр минь нэг зүйл тохогдож биеийг минь дулаан зүйл бүрхэн авахад гайхсандаа арагшаа хартал манай ангийн охин зогсож байлаа. Түүнд үг хэлэхийн завдалгүй намайг тэврээд авлаа.

Би: юу хийгээд байгаа юм бэ гэж гайхан асуухад минь тэр зүгээр л уйл гэв. Яагаад ч юм ийм л зүйлийг хүлээж байсан юм шиг түүний тэвэрт асгартал уйллаа. Хэр удаан уйлснаа ч санахгүй байна нэг л мэдэхэд сургуулийн хонх дуугарч байв. Хэн нэгний тэврэлтэнд ядаж ганцаараа биш гэдгээ мэдэрсэндээ ч юм уу эсвэл сэтгэлд хураад байсан нулимсаа дуустал уйлсандаа ч тэр үү тайвшран түүний тэврэлтээс салахад

Тэр: дээрдэж байгаа биз дээ? гэхэд би чимээгүйхэн л толгой дохилоо. Харцаа түүнээс бууруулан өөр тийш харахдаа

Би: чи ч гэсэн Живоны ярьсан үнэн гэж бодож байна уу?

Тэр толгойгоо сэгсрэн гараа савчуулсаар: үгүй ээ юу гэж дээ. үнэндээ бол *доошоо харах* Живоныг Хёнсүүтай ярьж байхыг нь сонссон 

Би: аан тийм байхнээ

Тэр: битгий санаа зовдоо би бүх хүмүүст үнэнийг хэлэх болно. Чи Живоныг биш Живон чамайг хуурсан гэдгийг хэлэх болно--

Би: хэрэггүй ээ хүүхдүүдийг итгэнэ гэж бодохгүй л байна шүү

Тэр: санаа зоволтгүй ээ би заавал Живоноор үнэнийг нь хүлээлгүүлнэ гээд өөдөөс минь инээмсэглэлээ. Түүнийг инээмсэглэхэд амнаас минь үг гарсангүй. Яагаад ч юм түүнд найдаж болмоор ч юм шиг тийм дулаахан үнэн сэтгэлээсээ бас үзэсгэлэнтэй инээмсэглэл байв.

Хэдэн долоо хоногийн дараа Сүүёоныг юу хийснийг нь мэдэхгүй ч Живон ангийн бүх хүүхдүүдийн өмнө надаас уучлалт гуйсан юм. Тэр мөчөөс хойш бид бие биенийхээ дутууг нөхөж найзалж эхэлсэн..



❌ Playboy❌Where stories live. Discover now