Хорин-гурав

2.8K 279 31
                                    

"Одоо бид явж болох уу аав?" гэсээр Сухо толгойгоо хоёр гараараа илж байв. Тэр үнэхээр аавтайгаа ярих төдийд л толгой нь өвдөж байгаа юм байхдаа?

"Яагаад ийм эрт явах гээд байгаа юм бэ? Исол бид хоёрын анхны уулзалт байхад, яагаад энд байж болохгүй гэж?" хэмээн ноён Синчол хэлэв.

Тэд бүгд надруу санаа зовон харцгааж байлаа. "Гэхдээ ноён Синчол, залуус энд байхад аюулгүй гэж үү? Ялангуяа түүнд" гээд би Сэхүнрүү заагаад "Энэ газар хүмүүсээр дүүрэн шүү дээ эрхэмээ."

"Энэ давхар зөвхөн надад болон хөвгүүдэд маань зориулсан. Чи санаа зоволгүй энд үлдэж болноо, энд хийх сонирхолтой зүйлс их шүү. Чамайг гэртээ үлдэхээрээ уйддаг гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр өнөөдөртөө энд үлд л дээ" надад толгой дохихоос өөр сонголт байсангүй. Би түүнд үгүй гэж хэлж чадахгүй, түүний саналаас татгалзах хэцүү юм.

Залуус хоорондоо ярих мэт харц солилцоод бууж өгсөн мэт санаа алдан "Зөвхөн өнөө орой шүү. Бид өглөө болмогц явцгаана" хэмээн Крис хэлэв.

Тэдний аав сэтгэл ханасан мэт инээмсэглэн "Сайн хэрэг. Угаасаа та нар надтай хамт байлгүй удсан байна" тэр надруу дөхөж ирэн "Бас Исол би чамд намайг ааваа гэж дууд гэж хэлсэн байх аа?" гээд тэр надруу тонгойн хэлэв.

Би түүнрүү удаанаар хараад "Г-гэхдээ... би таны охин биш шүү дээ, эрхэмээ" хэмээн амаргүй гэгч нь хариулав. Би үнэхээр түүнийг зүгээр л тоглож байна гэж бодсон. Түүнийг аав гэж дуудвал их хачин байх болно. Түүний хүүхдүүдийн нэг нь түүнийг хөгшин эр, харин бусад нь эрхэмээ гэж дууддаг шүү дээ!

"Чи болно оо" гэж тэрээр хэлэн биднээс харц буруулан суугаа Сэхүн рүү харав.

"Гуйж байна түүнээр тоглоом хийхээ боль л доо" гэж Шиүмин дуу алдан "Тэр таныг ноён Синчол гэж дуудна тэгээд л болоо."

"Тэгвэл тэр удахгүй намайг ааваа гэж дуудаж сурах болно оо. Та нар ч бас тэгж дуудаж бай, эрхэмээ гэдэг чинь хэтэрхий албархуу харин хөгшин эр чинь үнэхээр хүндэтгэлгүй" гэхэд нь би инээдээ барихыг хичээж байв, хэрвээ одоо инээвэл бүдүүлэг хэрэг болно.

Ноён Синчол гэнэтхэн инээн "Энэ тал дээр уучлаарай Исол" хэмээн тэрээр хэлээд "Би зүгээр л чи намайг ингэж дуудах хэрэгтэй байх гэж бодсон юм, нэгэнт л чи удахгүй миний охин болохоос хойш."

Нүд минь хамаг байдгаараа томрон шүлсэндээ хахах шахсаар "Өршөөгөөрэй?" хэмээн түүнээс асуув. Бусад нь ч надтай адил байгаа бололтой.

🎭Хоёр нүүрт🎭Where stories live. Discover now